Израиль Мягмар гаригийн үүрээр Газын зурваст агаарын довтолгоо эхлүүлж, Хамасын олон объектод цохилт өгөв. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сард гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойших хамгийн хүчтэй цохилт болжээ. Палестины албаныхны мэдээлснээр дор хаяж 130 хүн нас барсан байна. Гал зогсоох хэлэлцээрийг сунгах яриа хэлэлцээ ахиц дэвшил муутай байгаа тул ерөнхий сайд Беньямин Нетаньяху ийн цохилт өгөхийг тушаасан аж. Ажиллагаа цаашид ч өргөжин тэлэх төлөвтэй байгааг эх сурвалж мэдээллээ.
Исламын шашинтнуудын ариун Рамадан сараар харьцангуй тайван байсан Газын зурваст гэнэтийн халдлага гарснаар 17 сар үргэлжилсэн дайн дахин эхлэв үү гэсэн айдастай байна.
Нетаньяхугийн ажлын алба "Израиль одооноос цэргийн хүчээ нэмэгдүүлэн Хамасын эсрэг үйл ажиллагаа явуулна" гэж мэдэгджээ. Харин Израилийн Батлан хамгаалахын сайд Израиль Кац барьцааны хүмүүсийг суллахгүй бол Газад тамын хаалга нээгдэнэ гэж мэдэгджээ.
Хамас бүлэглэл Израилийн зохисгүй үйлдлийг буруушаагаад, энэ халдлага барьцааны хүмүүсийн хувь заяаг эрсдэлд орууллаа гэв.
Гал зогсоох хэлэлцээрийн хоёр дахь шатны яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод буй. Зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн эхний үе шатанд 30 орчим барьцааны хүнийг сулласан билээ. Үлдсэн 60 орчим хүнийг суллаж, дайныг бүрмөсөн зогсоох зорилготой хоёр дахь үе шатны талаар талууд тохиролцоонд хүрч чадаагүй хэвээр байна. Хамас бүлэглэл дайныг зогсоож, барьцаалагдсан үлдсэн хүмүүсийг суллахын тулд Израилийн цэргийг нутаг дэвсгэрээс бүрэн гаргахыг шаарджээ. Харин Израиль Хамасын удирдлага, цэргийн чадавхийг устгаж, барьцаалагдсан бүх хүмүүсийг суллах хүртэл дайныг зогсоохгүй гэж мэдэгдээд байна.
unjie, myy zyrshulgyij, -oz 2025-03-18 50.169.138.78
– mungugyi bolgoj bnaa; + gdnx, 1bulet ugch bna.
Нэргүй 2025-03-18 168.119.172.171
Ороz, Иран хоёр нь дайнд турхирчихаад хаяад явчихсан. Тэнэг новшнуул төрийн эрхэнд гарахад ийм юм болдог юм байна.
Нэргүй 2025-03-18 74.14.87.27
ер нь дайн xэзээ ингэж xэлэлцээр гэж жонxуутч байлаа, байлдаад л xүчтэй нь дийлээд л дэглэмээ тогтоогоод л дуусдаг биздээ, дийлэxгүй бол яаx гэж анxнаасаа өрөвгөс xийсийн сул xаяаач эднийг
Нэргүй 2025-03-18 188.33.10.152
хамасын алан хядагчдыг бүх палестинчуудтай нь устгачихгүй энэрэнгүй хандаад байх юм. Манай Чингис хаан сэлэм, нум сумтай байж арабуудыг сая саяар нь хядаад болоод л байсандаг.
Нэргүй 2025-03-18 103.212.118.221
хамас гэдэг хар лүдүүд өөрсөндөө тарьсан гай. юу тарина түүнээ хураанаа гэж ..
Байдэн 2025-03-18 66.181.165.234
Буруу номтныг устгахад ардчилал ерөөсөө хамаагүй шүү
Нэргүй 2025-03-18 202.179.26.115
Жүүд бол жүүд
Нэргүй 2025-03-18 103.212.117.208
Хамасаас илүүтэйгээр Хезболлад олигтойхон цохилт өгч чадаагүйдээ Изриалийн арми тун ч сэтгэл дундуурхан байгаа бололтой. Удирдагч нарыг нь гүйцэд устгаж амжаагүй байтал дайн дуусах болчоод байдаг.. тэгээд л хамаг уур хилэнгээ Хамаст гаргаж байгаа нь тэр дээ
Нэргүй 2025-03-18 103.212.116.88
Магадгүй биш эхэлчихсэн биш үү?