Сүхбаатарын одонгоор дэд сайд асан С.Баасанхүүг шагнав

Сүхбаатарын одонгоор дэд сайд асан С.Баасанхүүг шагнав

Сүхбаатарын одонгоор дэд сайд асан С.Баасанхүүг шагнав
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2025.03.18/ төрийн одон, медаль гардууллаа.

Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цолоор ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн зөвлөх, техникийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Ш.Бямбааг шагнав. Монгол Улсын Гавьяат багш цолоор ОБЕГ-ын ахмад ажилтан, улсын зөвлөх инженер, доктор, профессор, бэлтгэл хурандаа Гэлэгбалсангийн Даваадоржийг, Монгол Улсын Гавьяат хуульч цолоор Монголын нотариатчдын танхимын гишүүн, ахлах дэслэгч Ламжавын Батцэндийг, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, хошууч, генерал Пүрэвийн Дашийг,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахмад ажилтан, биологийн шинжээч, дэд хурандаа Төмөр-Очирийн Оюунбат нарыг шагнасан бол Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор Зэвсэгт хүчний ..дүгээр ангийн тээвэрлэх бүлгийн жолооч, сургагч, ахлагч Ганбаатарын Бямбадоржийг шагналаа.
Сүхбаатарын одонгоор Батлан хамгаалахын дэд сайд асан, хошууч, генерал Сүрэнгийн Баасанхүүг, БХЯ-ны ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Тангадын Намсрай, Төрийн тусгай хамгаалалтын газрын ахмад ажилтан, хурандаа Аварзэдийн Сүхбалт нарыг шагналаа.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын цэргийн албаны хэлтсийн дарга, хурандаа Д.Ганболдыг, ЕТГ-ын Төрийн цэргийн байгууллагын асуудал эрхэлсэн ахлах, хурандаа Т.Буянбат, ЦЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Б.Намгинжавыг, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболд, Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан, ахлах ахлагч Ж.Ганболд нарыг шагналаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-18 103.57.95.190

УЛСЫН ЯЛЛАГЧ НЯМДОРЖ НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХЭЭР Л.БАЯРСАЙХАН НӨХӨРТЭЙ ХӨТЛӨЛЦӨН ОРЖ ХУРАНДАА БАЯРСАЙХАН НӨХРИЙГ УЙЛУУЛЖ ГЭМ БУРУУТАЙ НЬ НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН БАЙНА.ЭНДЭЭС ҮЗЭХЭД ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД ХУЛГАЙ ҮҮРЭЛСЭЭР.Л.БАЯРСАЙХАН ХУРАНДАА БИЕ МУУТАЙ ГЭЖ УЙЛЖ УЙЛЖ ӨВЧИН НАМДААХ ТАРИАНЫ ХҮЧЭЭР АМЬД ЭРҮҮЛ ЯВАА ГЭЖ ГУЙЖ ГУЙЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ХОРИХ ЯЛААС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ АВСАН.ХУЛГАЙЧ Л.БАЯРСАЙХАН ХУРАНДАА ОББ-ААС ЗАЙЛАХ ЁСТОЙ. ЖАНГАА ИД

Avatar

Зочин 2025-03-18 103.57.95.190

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ АЖЛЫН БАЙР ХАНГАЛТ САНХҮҮГИЙН АЛБА 115 ДУГААР АНГИЙН ЗАХИРАГЧ ХУЛГАЙЧ ХУРАНДАА ЛХАГВА ОВОГТОЙ БАЯРСАЙХАН ГЭЖ НӨХРИЙН ҮЙЛДСЭН ХЭРЭГТ 2024 ОНЫ 12 САРЫН 24-НД 881 ХУУДАС БҮХИЙ ХАВТАСТ ХЭРЭГ НЭЭГДЭЖ НИЙСЛЭЛИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ТАНИЛ ТАЛААРАА ГҮЙЖ ГҮЙЖ ГЭМ БУРУУУГҮЙ ГЭЖ ХУЛХИДАЖ ЯЛГҮЙ ГАРСАН БАЙГАА ЮМ. ГЭТЭЛ УЛСЫН ЯЛЛАГЧ НЯМДОРЖ НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД Л.БАЯРСАЙХАН УЛААН ЦАЙМ ГЭМ БУРУУТАЙ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БАЙХАД ЯЛГҮЙ ГАРСАН ГЭЖ ГОМДОЛ ГАРГАСАН

Avatar

Зочин 2025-03-18 139.5.217.222

юу вээ Онцгой байдлын Даш одоо юу вэ шоронд хулгай хийгээд ял эдлээд гарч байсан хулгайч шүү дээ үйлчилгээний гавъяат ажилтан авч байх юмаа эмгэнэлт төр гэж энэ дээ кккккк

Avatar

Нэргүй 2025-03-18 103.212.116.88

Хүнийг хэлмэгдүүлж байсан алдаагаа засч залруулж байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2025-03-18 66.181.184.70

Амьд л явж байвал Алтан аяганаас ус ууна гэдэг энэ дээ ! Дашийн тэр цагийн идсэн уусан нь энэ цагийн эгэлгүй хул гарын дэргэд хүүхдийн тоглоом ш дээ !
Гол нь амьд л яваад байхад…..,,, болдог л хорвоо шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж