Американо гэртээ харьж, Канадиано ирэв

Американо гэртээ харьж, Канадиано ирэв

Американо гэртээ харьж, Канадиано ирэв

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Итали дахь америк цэргүүд эспрессо кофегоо америк амтанд нийцүүлэхийн тулд американог анх зохион бүтээжээ. Хатуу, гашуувтар амтанд дуртай хүмүүс американог илүүд үздэг.

Тэгвэл канадууд Дональд Трампийн татварын нэмэгдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн американо кофены нэрийг канадиано болгон өөрчилж байна.

Канадын нэгэн кофе шопийн ажилчдын дунд тоглоом шоглоомоор яригдсан энэ сэдэв газар авсаар, кофе шопууд эхнээсээ нэршлээ өөрчилж эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 6-ны өдөр "Kicking Horse Coffee" нэртэй кофе шопоос энэ трэнд анх эхэлсэн байна. Тэд инстаграм хуудсандаа "Манай кофе шоп 16 жилийн турш американо кофег канадиано гэж чимээгүйхэн нэрлэсээр ирсэн билээ. Өнөөдөр бид үүнийг бодит ажил хэрэг болгож буйгаас гадна улс орон даяар бусад кофе шопийг ч бас нэршилээ өөрчлөөсэй гэж уриалж байна. Канадиано гэж нэрлэцгээе" гэжээ. Гэвч энэ нийтлэлээ удалгүй устгасан байна.

Канадиано гэх энэ нэршил хоёр улсын хурцадмал харилцаатай зэрэгцэн асар хурдан өндрийг авчээ. Энэ нь ямар нэгэн түрэмгий мэдэгдэл байгаагүй атлаа хоол хүнс гэдэг зүйл харагдаж буйгаасаа илүү ихийг илэрхийлж чадахыг харуулсан юм.

Канадууд нэг хүнд ногдох кофены хэмжээгээрээ АНУ-аас 50 хувь илүү. Дэлхийн хэмжээний кофены хот гэж нэрлэгдэх Ванкуверт зочилбол үүнийг бодитоор харах боломжтой.

Канадын бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татвар нэгэн цагт тогтвортой байсан харилцааг ийнхүү бүрхэг болгов. Дэлхийн хамгийн урт хамгаалалтгүй хуурай хилийн хоёр талд олон олон америк, канад хүмүүс болж буй үйл явдалд эргэлзэж байна.

Канад нь 157 жилийн соёл, түүхтэй өргөн уудам орон. Гэвч америкчууд үүнийг бүрэн үнэлэхгүй байх нь бий. Жим Керри, Шаниа Твен, Дуэйн Жонсон, Дрэйк, Памела Андерсон, Сэлин Дион, Жастин Бибер зэрэг олон алдартан Канадынх. Харин спорт сонирхогчид сагсан бөмбөг, хоккей хоёрыг анхлан зохиосных нь төлөө канадчуудад талархах учиртай аж.

ЭХ СУРВАЛЖ: THE COFFEE COMPASS, FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-18 103.57.94.203

Американо кофе ноос татгалзав

Avatar

Нэргүй 2025-03-18 66.181.190.152

ямаа туйлаад янгиа эвдэхгүй,тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй ээ гэж нэг сайхан үг бий дээ,украйн оросынх болсны дараа канад анусынх болох биз

Avatar

Нэргүй 2025-03-18 107.122.177.28

Yankee go home…..

Avatar

Нэргүй 2025-03-18 66.181.184.70

Канадууд, урагшаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж