"Төр нь дотоодын ААН-ээ тонож байхад гаднаас хэн орж ирэх вэ"

"Төр нь дотоодын ААН-ээ тонож байхад гаднаас хэн орж ирэх вэ"

"Төр нь дотоодын ААН-ээ тонож байхад гаднаас хэн орж ирэх вэ"

Эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Эдийн засагчдын зүгээс гадаад, дотоодын хямралд бэлэн байхыг сануулах болсон. Харин эрх баригчид болохоор эдийн засаг хямраагүй л гээд байна. Таны хувьд эдийн засгийн хэрхэн дүгнэж байна вэ?

-Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар энэ оны төсөв батлагдахаас өмнө буюу оны өмнөхөн хэлээд учирлаад, тухайн үед Сангийн сайд болоод Эдийн засаг, хөгжлийн сайд нар уг нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гүрийж байсан. Сүүлдээ Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт хориг тавьсан учраас яах ч аргагүй хүлээн зөвшөөрч 37 их наяд төгрөгийн төсвийг 35 их наяд болгож хоёр их наяд төгрөгөөр танаж оруулж ирсэн. Төсөв батлагдах үеэр би хоёр байр суурь илэрхийлж байсан. Нэг нь нүүрсний үнэ буурна, хоёрдугаарт, татварын орлого багасна гэдгийг хэлж анхааруулж, шалтгаан нөхцөлийг нь тайлбарлаж байсан. Тухайн үед хэлж байсан нөхцөл байдлууд одоо бий болчихоод байна л даа. Нүүрсний үнэ буурчихаад байгаа нь гэнэт үүссэн шинэ нөхцөл байдал биш. Энэ талаар тухайн үед Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болоод холбогдох байгууллагууд, судлаачид ч энэ талаарх дүгнэлтүүдээ танилцуулж байсан. Хамгийн гол нь шийдвэр гаргагчид хүлээж аваагүй. Монгол Улсын сүүлийн долоон сарын эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзье. Өмнөх оны есдүгээр сард Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол оруулж 3 их наяд төгрөгөөр төсвөө тэлсэн. Тухайн үед “Төсвийн орлого нэмэгдсэн нь түр зуурын олз шүү. Тиймээс төсвөө тодотгож болохгүй” гэдгийг удаа дараа хэлж анхааруулсан. Гэсэн хэдий боловч 2024 оны төсвөө тодотгож 3 их наядаар нэмэгдүүлж 30.5 их наядад хүргэсэн. Түүний дараа Монгол Улсын 2025 оны төсвийг өргөн барихдаа 37 их наядын зарлагатай төсөв өргөн барьсан. Угтаа сарын дотор төсвийг 10 их наяд төгрөгөөр өсгөж оруулж ирсэн. Ерөнхийлөгчийн хоригоос үүдэлтэй 2 их наяд нь танагдаж 35 их наяд төгрөгийн зарлага гаргах төсөв батлагдаж байсан. Гэтэл өнөөдөр нүүрснээс орж ирэх орлого төлөвлөсөн хэмжээнээсээ хэдэн их наядаар дутчихсан байна. Бидэнд өмнө нь тулгарч байсан сорилтууд бий. Тухайлбал, 2013 оны нөхцөл байдлыг эргэж харах ёстой. Тухайн үед нүүрсний үнэ тав дахин буурч байсан. Монгол Улсын эдийн засаг 2016 он хүртэл нэлээд хүнд байдалтай байсан. Түүнээс ч өмнө буюу 2008 онд нүүрс, зэсийн үнэ огцом буурч хүнд байдалд орж байсан. Дээрх нөхцөл байдлууд өнөөдөр ч давтагдаж байна. Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан “Төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй” гэсэн алиа мэдэгдлээ болих хэрэгтэй. Төсвийн үргүй зардлуудаа яаралтай танах нь зөв. Ойрын хугацаанд нүүрсний үнэ буурсаар төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүснэ. Засгийн газрын А,Б төлөвлөгөө ч гэх шиг нялцганасан юм ярьж байхаар төсвийн зардлаа танаад бага зардлаар, цомхон бүтцээр ажиллахаас өөр гарц байхгүй. Гадаад, дотоод нөхцөл байдлыг аваад үзсэн ч нөхцөл байдал улам хүндэрч, дайны байдал улам идэвхижиж, Орос болон АНУ-ын холбоо улам сайжрах юм бол асуудал улам дордохоор байна. Нэг ёсондоо богино хугацааны хүндрэл биш гэдэг нь тодорхой харагдаж байна.

-Монгол Улс жилийн жилд төсвийн төлөвлөлтөө судалгаа, тооцоон дээр үндэслэж зөв төлөвлөж чадаж байгаа эсэх нь эргэлзээ дагуулж байна л даа. Учир нь төсвийн нэг жилд гурван ч удаа төсөвт тодотгол оруулах нь хэвийн үзэгдэл мэт болчихлоо. Энэ хэр эрүүл үзэгдэл вэ?

-Төсөв бол татвар дээр суурилдаг. Энэ оны төсөв батлагдах үеэр шүлсээ хаттал хэлсэн нэг зүйл бол татварын орлоготой холбоотой асуудал байсан юм. НӨАТ-ын хууль 2015 онд батлагдаад 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Сүүлийн есөн жил дараалж татварын орлого жил бүр 15-20 хувиар давж биелж байна. Гэхдээ одоо татварын орлого ханалтын цэг дээрээ тулчихсан. Өмнө нь 2015 онд 1600 орчим картын машин, 12 мянган карт уншдаг пос машин байсан. Одоо 350 мянган цэг дээр НӨАТ-ын талон хэвлэж өгч байна. Тэгэхээр өмнө нь татвар авч чаддаггүй байсан цэгүүдээсээ татвар авдаг болж сүүлийн есөн жилийн хугацаанд татварын орлого ханалтын цэгтээ тулчихсан. Тиймээс өнгөрсөн намар “татварын орлого унана. Тиймээс өмнөх жилүүдийн адил татварын орлого 15-20 хувиар давж биелэхгүй” гэдгийг хэлж анхааруулсан. Онолын хувьд явагдаж байгаа үйл явц. Нөгөө талаас төсөв бүрдүүлдэг долоон төрлийн орлого байдаг. Эдгээр орлогын оновчлолын асуудлыг багцалж, математик загвар гаргаад өгчихсөн. Дээрх долоон төрлийн орлогыг ямар хэмжээтэй авах вэ, аль татвар нь ямар хэмжээнд байвал зохистой байх талаар хоорондын хамаарлыг нь гаргаад бэлдээд өгсөн. Гаргаад өгчихсөн бэлэн онолыг харамсалтай нь хэн ч ашигладаггүй. Хоёрдугаарт, улсын, нийгмийн, иргэнийхээ хэрэгцээнд тохируулаад зардлын оновчлол байх ёстой. Гэтэл төр засаг энэ зардлын оновчлолд огт ойртдоггүй. Өөрсдөө хараа хяналтгүй мөнгө үрэхийн тулд ойртуулах ч сонирхол байдаггүй. Тиймээс НӨАТ-ын систем болоод гурван сая иргэнийхээ тусламжтайгаар төсвийн орлогоо бүрдүүлэх аргыг олоод өгчихсөн. Эргүүлээд зарцуулах арга дээрээ эд нар хөдөлдөггүй юм. Тийм учраас төсвийн зардлын хувь хэмжээгээ ойрхон ойрхон өөрчилж, нэмж хасдаг. Мэдлэггүй, мэдээлэлгүй, системгүй учраас ийм том алдаа гаргаад байгаа юм л даа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр санхүү, эдийн засгаас хол нөхдүүд учраас  сүүлийн найман жил  зөвхөн Сангийн сайд нар нь бараг Ерөнхий сайдын ажлыг хийж ирсэн. Өнөөдөр ч энэ ажлыг Б.Жавхлан хийж байна. Яг нарийн ярих юм бол Сангийн сайдыг өнгөрсөн онд 37 их наяд төгрөгийн төсөв оруулж ирсэн, түүнд нь Ерөнхийлөгч хориг тавьсных нь төлөө огцруулах ёстой байсан. Сангийн сайдаа огцруулахын тулд Ерөнхий сайд түүнээс давсан мэдлэг, туршлагатай байх ёстой. Гол нь тэр чадвар Л.Оюун-Эрдэнэд байхгүй учраас хөтлөгдөөд яваад байна. Тийм ч учраас Сангийн сайд өнөөдөр төсөвт тодотгол оруулах шаардлагагүй гэж мэдэгдээд байна. Уучлаарай, хаврын чуулган завсарлаагүй байхад төсөв тодотгох тоо хэмжээнд хүссэн хүсээгүй хүрэхээр байна.

Тиймээс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Төрийн албан хаагчдаасаа 20 мянгыг нь халаач. Өнөөдөр бидний зовлон бол 206 мянган төрийн албан хаагч, МАН-ын 300 мянган гишүүн, АН-ын 130 мянган гишүүн нийлсэн 700 мянган хүнийг тэжээхийн төлөө үлдсэн нэг сая хүн нь үйлээ үзэж, үсээ зулааж байна. Олсон бүх зүйлээ татвар нэрээр өгөөд ч ханаж цаддагүй мангаснууд байна.

-Монгол Улс 2025 онд татварын орлогоо 20 орчим хувиар өсгөж төлөвлөсөн шиг санагдаж байна. Гэтэл энэ байдал удаан үргэлжилбэл төсөвт төвлөрүүлэх татварын хувь хэмжээ буурах дүр зураг ажиглагдаж байна. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ч татварын хувь хэмжээ өндөр байгаа нь тэдэнд том дарамт болж байгаа гэдгийг хэлж байна. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийн өөрчлөлтийг та бизнес эрхлэгч хүний хувьд хэрхэн дүгнэж байна?

-Ерөнхий сайдын шинэ жилийн үеэр хэлсэн үгтэй холбоотойгоор УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар Татварын багц хуультай холбоотой хэд хэдэн хэлэлцүүлэг хийх шиг боллоо. Татварын багц хуулийн хүрээнд хийх шинэчлэлүүд нь яг юу байх юм гэдэг нь тодорхойгүй. Нэг системийг нөгөө системээр солих гэж байгаа юм уу. Системээс систем хоорондох өөрчлөлтийг шинэчлэл гэж яриад байх шиг байна. Татварын орчиндоо бид өмнө нь гурван удаа өөрчлөлт оруулж байсан бол одоо дөрөв дэх удаагаа шинэчилж байна гэдгээ тайлбарлаж байна лээ. Тэгвэл одоогийн шинэчлэлийн хүрээнд юу зорьж байгаа юм. Филосифийн өөрчлөлт юм уу, тоо хэмжээний өөрчлөлт юм уу, аль эсвэл татварын байгууллагын өөрийх нь шинэчлэл юм уу гэх мэт нарийн зүйлс орж ирэх ёстой. Гэтэл Ерөнхий сайдын хэлсэн үгний дуулианыг далимдуулаад Сангийн яам, татварын газар хэдхэн тоог нааш цааш болгосон “косметик” өөрчлөлт оруулж ирэх дүр зураг харагдаж байна. НДШ дээр ч дорвитой өөрчлөлт гарахгүй. Шинэчлэл гэж ярьж байгаа ч системийн өөрчлөлтөө хийхгүй байна. Шинэчлэлийн хүрээнд нэг их олон зүйл хийх гээд байх шаардлагагүй. НӨАТ-ын буцаалтаа ахиухан өгчих, НӨАТ-ын татварын бүртгэлийг мөнгөн суурин дээр хийчих, гааль дээр авч байгаа НӨАТ-аа зогсоочих, төр өөрийнхөө НӨАТ-ыг 100 хувь буцаагаад авчих, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх шатлалын хэмжээг өсгөх буюу зургаантэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжээс 25 хувийн татвар авах зүйл заалтыг 12 тэрбум төгрөг болгох. Эцэст нь хамгийн гол өөрчлөлт бол татвар дээр тавьдаг алдангийг зогсоох ёстой. Татвараа төлж чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүд нэмж алданги төлөх өрийн дарамтад ордог. Татвараас нь дахин татвар авдаг механизм Монголд үйлчилж байна. Үүнийг зогсоох ёстой. Мөн татварын мэргэшсэн шүүхтэй болох ёстой. Тухайлбал, татварын хэрэг маргааныг татварын мэргэжилтэй, дээр нь эдийн засаг, санхүүгийн магистр цолтой хүн шүүгчээр ажиллаж маргааныг шийдэх ёстой. Зөрчлийн хуулийн 463 прокурорын 60 гаруй нь эдийн засгийн зөрчил дээр ажилладаг. Гэтэл дээрх 60 гаруй прокуророос нэг нь ч эдийн засаг, татвар, санхүүгийн магистр бүү хэл бакалавр ч цолгүй байна. Тэгэхээр жилд хил, гааль, татвар, санхүүтэй холбоотой 1.5-2 сая орчим зөрчил гарч байна. Үүнийг яаж хянаж чадах юм бэ. Энэ мэтчилэн системийн өөрчлөлтийг шүүх засаглал болоод бусад асуудлуудтай уялдуулж зэрэгцүүлж хийж чадвал жинхэнэ шинэчлэл болно гэж хараад байгаа юм. Гэтэл Ерөнхий сайдыг аргалсан, нүд хуурсан юм хийгээд байна л даа. Ерөнхий сайд ч өөрөө санхүү, эдийн засгийн хүн биш болохоор тэдний арга зальд хууртагдаад байна.

Сүүлд хэд хэдэн удаа Ерөнхий сайдын уулзалтад суухад, Ерөнхий сайд өөрөө ч татварын шинэчлэлийг ойлгоогүй сууж байна. Дандаа нэг аргацаасан, дуулиан шуугиан болгосон, PR маягийн юм болгож дуусгах гээд байгаад нь миний зэвүү хүрээд байгаа юм.

Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх үеэр өөрийнхөө байр суурийг хүчтэй илэрхийлнэ гэж бодож байна.

-Төсвийн орлого нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор тодорхой хувь хэмжээгээр буурсан ч уул уурхайн бусад түүхий эдийн орлогоосоо нөхөх боломжтой гэж үзээд байна шүү дээ. Бас байж болох хувилбар юм биш үү?

-Уучлаарай. Жилд 60-70 сая тонн нүүрс экспортолж байгаа нь хангалттай. Үүнээс илүүг ойрын үед гаргаж чадахгүй. Төмөр замуудаа холбоход хамгийн багадаа гурван жил хэрэгтэй. Машинаар зөөж байгаа өнөөдрийн нөхцөл байдалд 60-70 сая тонн нүүрс экспортлох нь байгаа вагоныхоо эмжээнд ханачихсан үзүүлэлт. Дахиад хэлэхэд 2013 онд гуравхан сарын дотор 150 ам.долларт хүрч байсан нүүрсний үнэ 32 ам.долларт хүрч унаж байсан. Тухайн үед С.Батболд Ерөнхий сайд 57 ам.доллараар нийлүүлэх гэрээ хийчихсэн байхад Н.Алтанхуяг шууд хүчингүй болгож байсан. Түүний дараа нүүрсний үнэ унахад эргээд хятадын талаас гуйж байж 32 ам.доллараар гэрээ хийж байсан. Нүүрсний үнэ унахаар хятадуудад ашигтоай болдог. Нүүрсний үнэ унасан үед тэд өөрсддөө ашигтай бүх зүйлүүдээ хийж авдаг л даа. Өнгөрсөн намраас эхлээд энэ ажлуудаа хийгээд эхэлсэн. Дээр нь хэнээс ч гухгүй үйл ажиллагаа явуулж байсан уул уурхай, нүүрстэй холбоотой аж ахуйн нэгжүүдээ Монголын төр дарамтлаад эхэллээ. Төрөөс БЭТ томилж бизнесийн үйл ажиллагааг нь зогсоох явдал давалгаалж байна. Монголын төр нь дотоодын аж ахуйн нэгжүүдээ тонон дээрэмдэх үйл ажиллагаа явуулж байхад хэн бидэнд итгэж хөрөнгө оруулах вэ дээ. Өнөөдөр гэрээ байгуулаад маргааш нь төр 34 хувийг нь авах тухай ярьж байхад ямар тэнэг нь бидэнд итгэж хөрөнгө оруулах вэ. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн урам зориг өнгөрсөн арванхоёрдугаар сараас байхгүй болчихлоо.

-Монгол Улс чинь гадаадын хөрөнгө оруулалтаар мега төслүүдийнхээ нэлээд хэсгийг явуулахаар төлөвлөчихсөн байгаа шүү дээ. Монголыг гадаадын хөрөнгө оруулагчид сонирхоод байгаа юм биш үү?

-Гадны хөрөнгө оруулагчид Монголыг тоохгүй шүү дээ. Яаж тоох юм. Дотоодынхоо хэдхэн бизнес эрхлэгчдийн гарыг нь мушигчихсан, “Сөгд, хөрөнгөө хураалга” гэсэн тулган шаардалтыг гадныхан нүдээрээ харж, чихээрээ сонсож байгаа. Дотоодын аж ахуйн нэгжүүдээ ингэж тонон дээрэмдэж байхад гадны орны бидний оруулсан ганц доллар ч болов дашийн шог болох юм байна гэж харж байгаа. Хоёрдугаарт, монголчууд хөрөнгө оруулагчдыг урьж авч ирчхээд дандаа мурьдаг шүү дээ. Яг нарийндаа монголчууд гадныхныг хуурч, молигодсон нь их.  Дээр нь Монгол Улсын 36 тэрбум ам.долларын өрнөөс Оюутолгой 12 тэрбум ам доллар, Засгийн газар найман тэрбум ам доллар, үлдсэн 16 тэрбум ам долларын өр бол дандаа уул уурхайн лиценз барьцаалсан өр байдаг. Дээрх 16 тэрбум ам.долларын хөрөнгөө оруулсан нөхдүүд төр хөрөнгийг нь дээрэмдэх, хураах асуудал ярьж байхад юу ч үгүй үлдэх магадлал их байна. Хөрөнгө оруулагчид ийм айдастай байхад юу гэж шинэ хөрөнгө оруулалт орж ирэх вэ дээ. Дээр нь авлига, хүнд сурталтай ярилтгүй. Өнгөн дээрээ авлигагүй мэт боловч бодит байдал өөр. Дээр нь дэд бүтцийн хөгжил сул. Ийм байхад хөрөнгө оруулагчдад ээлтэй зүйл манайд алга. Түүний оронд хажууханд байгаа Киргистан, Узбекстан гэх мэт хөдөлмөрч, хөрөнгө оруулалт шингээж байгаа орон руу явсан нь дээр байх.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-18 202.126.88.66

МАН энэ хүнд албан тушаал өгөө ч. Амиа хорлох нээ !!

Avatar

Нэргүй 2025-03-18 66.181.187.234

чамайг тоночихоо юу?! юмаа бууааж аюч бна. чи бодуч чадахшүй гаршүүдээ!!! радам хвгай хоёрынхло хүчигд өдий зэоэгьэй явааг чинв бүгд мэднэ шүү тэнэг хүн хог минв

Avatar

Зочин 2025-03-18 139.5.217.88

Хэдэн мянган ажилтнуудыг ажлын байртай цалинтай орлоготой ажиллуулж, Татвар төлж, Баялаг бүтээж байгаа дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжье.

Avatar

Нэргүй 2025-03-18 124.158.109.175

Энэ шазруун шийдэмгий шар эрийг ЕС, Сангийн сайд болгочих юмсан. Тогтолцоо зөв бол ямар ч улс хөгждөг гэнэ. Засах юмаа хурдан засаж тохиргоогоо хийгээчээ. Эр зоригт Лхагважав зөв мэнэжмэнт хийж монголыгоо өөд нь татаж чадна

Avatar

Нэргүй 2025-03-18 139.5.218.133

unen hwljee

Avatar

үйлдвэрлэгч 2025-03-18 202.126.90.222

Төрийн албаны үргүй зардлыг, мөн хэрэггүй ажилтныг байхгүй болгох эрхтэй шинэ албан тушаал бий болгоод ЛХАГВАЖАВЫГ даргаар нь сонгоё, Америкийн Илон Маск шиг. Тэгээд төрийн хэрэггүй албан хаагчдыг халъя, үр ашиггүй зардлыг байхгүй болгоё оо.
Оюун-Эрдэнэ сайдаа үүнийгээ ажил хэрэг болгооч ээ

Avatar

Нэргүй 2025-03-18 103.10.22.222

Үнэн үг хэлжээ… Үүнийг эсэргүүцэж/үгүйсгэж байгаа нэг нь нэг бол тролл нэг бол юм хийж үзээгүй цэцэрхэгч нэг нь л байх… Тийм массын тархийг удирдах Баатар найруулагчтай улс боллоо доо

Avatar

Иргэн 2025-03-18 139.5.217.31

БЭТ гэж эрүүл үү гэхээр л нөхөр байна лээ. ОТ 2048 онд л улсад ногдол ашгаа өгнө. Гэтэл хэдэн хувийн салбарын АА нэгжүүдээс 34, 50 % үнэ төлбөргүй авна гэдэг нь шууд дээрэм. Боломжтой бүх татвар, хураамж, НД авч байгаа боловч төр одоо шууд 35, 50 % үнэ төлбөргүй авна гэнэ. Тооцоо судалгаа, олон улсын жишиг байна уу? Ямар ч судалгаа, тооцоо, эдийн засгийн үндэслэл алга. Цэвэр популизм. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон байх вий.Хамгийн муу менежер бол ЗГ! Дэлхийн туршлага тийм л байна.

Avatar

Нэргүй 2025-03-18 178.174.229.45

E SAID GJ YAMARCH EDIIN ZASGIIN BOLOVSROLGUI HUDUUNII SUMIIN TUVIIN KONTORIIN JIJUUR BAAGII TEGSEN MURTLUU BUZAR MUU ARGATAI AMILSAN CHUTGUR IIM BHAD MONGOL ULS YAJ UUDLUH BE ? DEER N BUGD ZALHUU TOM GEDESTEI BUURUNHII SHUDRAGA BISH AMIA HICHEESEN ZAN AVIRTAI IIM ULS HUGJIHGUI EE FASHIST OROSIIN DAGUUL HIIGEED L YAVJ BH TAVILANTAI

Avatar

Зочин 2025-03-18 59.153.113.232

1. Ж:нь MCS-ээр жишээ авъя .Эд нар гадны хөрөнгө оруулагч нартай адилаар татвар төлж байгаа юу .Адилхан л төлж байгаа . Зарим ордууд адилхан улсын төсвөөр хайгуул хийсэн үү .Хийсэн ордууд зөндөө ..Даанч хулгайлаад зарчихсан . Гадны хөрөнгө оруулагч нар аа бид 34 ₮даа хөрөнгө оруулна гэдэг мөртлөө дотоодын хөрөнгө оруулагч нартаа ганц ч зоос өгдөггүй мөртлөө бид 34%иа ямарч хэлцэлгүй авна гэдэг бол шууд дээрэм .

Avatar

Зочин 2025-03-18 59.153.113.232

2 . Дотоодын хөрөнгө оруулагч нартаа ямар харгис хандана бэ . Гадныхан өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийгээд олсон баялаг нь 100 % монголын баялаг .Юу ч олоогүй бол шууд дуугүй гараад явна . Гэтэл манай 34%д гадныхан нэмж хөрөнгө оруулсан нэртэй Монголын баялгийг 100%эзэмших ямар эрхтэй юм бэ . Шавхруун дээр нь 34% оногдох уу . Тэгээд гэрээгээ хүлээсэн үүргээ огтоос биелүүлдэггүй..ОЮУ ТОЛГОЙН ЦС хаана байна. Монголд татвараа гүйцэт төлж байгаа юу.

Avatar

Зочин 2025-03-18 59.153.113.232

3 . Стратегийн ордод орохоор хамгийн сайн коксждог хөшөөтийн уурхайг МАНы П.Пүрэвдорж Барс болд хятадын МОН ЭКОд зарчихсан .Ховдчуудад гуйж нүүрсээ авч түлдэг .Гэрээгээр ЦСбарина , Коксжуулж угааж баяжуулж гаргана гэсэн . Байхгүй худлаа болсон . MCS харин зам , ЦС бариад нүүрсээ угааж баяжуулаад гаргадаг байгаа шүү .Та бүхэн татвараар дамжуулаад энэ компаниас хүртэж байгаа гэдгээ ойлгоорой .MCSээс хувь хүртэе гэвэл хувьцааг нь худалдаж авах боломж байгаа шүү .

Avatar

Иргэн 2025-03-18 66.181.189.202

энэ засаг иөр бүр идэж уухаас өөр юм бодохоо байжээ. Монголын нэрийн засгийг 20иод жил дампууруулсан газар нутгаа зарж идсэн Хүрэлбаатарын Монголын эрдэнэсийн сан дээр аваачиж тавих нээ. шоронд нь хийгээчжэ

Avatar

Нэргүй 2025-03-18 66.181.191.193

ха ха дотоодын нэртэй өлөн хулгайч луйварчид нь даам болчихоод байхад юу гэж хуцнам

Avatar

зочин 2025-03-18 202.131.232.157

БЗС хүүхдүүд нь 300k зээл авсан. Төлөөгүй. Хэрэв төл гэвэл хэвлэлд Засгийн эсрэг ярилцлага өгөөд л байна байх даа

Avatar

Нэргүй 2025-03-18 139.5.219.240

ЭНЭ БӨӨН АВИЛГАЧДЫГ ТЭЖЭЭХ ГЭЖ МОНГОЛ УЛС СҮЙРЧ БАЙНА ДАА

Avatar

Луйварчдыг өөгшүүүлэх үү ??? 2025-03-18 66.181.190.185

Дотоодын ААН нэртэй гадны гар хөл болж гадны мөнгөөр эд баялаг авсан
Эх орноо тонон дэрэдсэн луйварчдыг бүү өмөөр !!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-03-18 202.126.89.245

төрийн албан хаагчдын жил бүрмйн цалин нэмэгдлийн төсвийн зардал, ХАОАТатвараар бүрдүүлсэн орлоготой бараг тэнцэх биз, нийгмийн хэсэг бүлгийн цалинг нэмж байхаар, цалингаас авч байгаа 10%г 1% болговол бодит дэмжлэг орлогын өсөлт болно, инфляци өсөхгүй

Avatar

Иргэн 2025-03-18 202.126.90.90

Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж, уналтад хүргэж, иргэдийн богино хугацааны хэрэгцээг хангах нэрийн дор улсын төсвийн орлогыг үр ашиггүй зарцуулж байна. Сүүлийн хагас жилд хэрэгжүүлсэн санхүүгийн арга хэмжээний үр дүнд 3-4 их наяд төгрөгөөс багагүй хэмжээний санхүүжилт зарцуулагдсан нь тогтоогдож байна.

Эдийн засгийн өсөлтийг дэмжих, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, үүссэн санхүүгийн алдагдлыг нөхөх зорилгоор бүх төрлийн татвар,

Avatar

Иргэн 2025-03-18 202.126.90.90

хураамжийг ямарч судага нэмэгдүүлсэн. Тухайлбал, газрын хэвлийд хараахан олборлоогүй ашигт малтмалын нөөцөөс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (АМНАТ) хууль бусаар авч байна.

Энэхүү бодлогын үр дүнд олон тооны аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, Монголбанк бодлогын хүүг 2 хувиар нэмэгдүүлсэн нь эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд зөвтгөх зорилгоор иргэдийн мэдээллийн эрх чөлөөнд хэтэрхий ихээр халдаж байна.

Avatar

Нэргүй 2025-03-18 139.5.219.232

ЗАЙЛАА ЦААШАА. Ямар аж ахуйн нэгжийг төр тоночихоов??? Оджаргалын өмнөөс дуугараад байна уу??? Чамайг тоож сонсох хүн байдаг юм уу??? Хичнээн ч удаа их хуралд санаархав. Чамайг хүмүүс тоохгүй л байгаа биз дээ худлаа гэчихээч???

Avatar

Иргэн 2025-03-18 66.181.180.47

маши зөв хүн….Монголыг Хэнтийн 3 тэнэг зайдалж байна Говь Алтайн нэг цэхэр гөлөг дагачихсан яваа..
төрийн алба хуулийнханы цалин хангамж хэрээс хэтэрсэн .Тэд 8 сая цалин авч тэтгэвэрт гарахдаа 90 сая авч байгаа Тэтгэвэр нь 5 сая .
Жирийн иргэд арай гэж сая гаран төгрөг авч тэтгэвэр нь 650к 800 к байгаа
Ингэхдээ яаж хувийн хэвшил хөгжих юм .
Аль 1970 аад онд баригдаж байсан хүн сар 10 гаран сая төгрөгт зүгээр аваад л сууж байгаа ийм хөгийн юм дэлхийд байхгүй Жилд ийм байдлаар тэрбумаар зарда

Avatar

Иргэн 2025-03-18 66.181.180.47

барилдаж байсан хүн буюу тамирчдын тухай шүү ..Тэр энэ тэр төрийн ,гол нь хуулийн байгуулахад харьяалагдаж суугаа бөхөнцөрүүд байна

Avatar

Эрдэнэ 2025-03-18 66.181.181.78

👍👍👍👍👍👍

Avatar

Нэргүй 2025-03-18 202.126.90.177

Иргэдээ хагалах ажлыг Данхаар хийлгээд байгаа хүн байна.Энержи ресурсээр оролдоод юу ч гарахгүй хэдэн жил жонхуураад мал иргэд нь гутраад, төрөө, шүүх, прокуророо хараагаад дуусна.20 жил хүрэхгүй нүүрсний зах зээлийг 100 жилээр өглөө,1000 жилийн үүц гэж солиордог энэ цагийн үхэр сүрэг үзэх ёстой юмаа үзнэ.

Avatar

Нэргүй 2025-03-18 139.5.219.232

Тэнэгтэхэд бас ХЯЗГААР байдаг юм шүү.

Avatar

Зочин 2025-03-18 103.145.234.48

Тонох бишээ хууль бус ажиллагааг илрүүлсэн. Үндэсний ААН-үүд хуулиа мөрдөх ёстой.Эдийн засаг Лхагважав гуай та Боловсролын зээлийн сангаас бусдын боломжийг хааж авсан 165000 доллараа буцааж төлнө үү.

Avatar

зочин 2025-03-18 66.181.189.153

Лхагважав эдийн засагч яг үнэн зөв зүйлийг хэлээд байгаа юм даа.
Даанч засаг төр нь дүлий годил шиг таг дуугүй байх юм.
Сангийн сайд нь гэж хариуцлагагүй нөхөр нь МУ-н төсвөөр тоглож суухад 126 мал нь юу ч мэдэхгүй ангайж л суух юм даа.

Avatar

зочин 2025-03-18 59.153.115.122

монголыг хорлож байгаа хүн бол Жэнко Баттулга бөгөөд Оросын даалгавараар эдийн засгийн боймилж унагаад Баттулга орос ах гэдэг пиар явуулж өөрөө эзэмших гэсэн муу санаа бөгөөд Оюунэрдэнэ бол эдийн засаг юу ч мэдэхгүй жэнкод төмсөгөө базуулсан шүлэг хүүхэнээс цаашгүй амьтан шүү.

Avatar

Нэргүй 2025-03-18 59.153.115.173

Урбанек яг л үнэнийг хэлсэн байна!! Оюун-Эрдэнэ Засаг тэргүүлэхэд үнэхээр жулдаж байна!! Дээр нь хүний хувьд их ойворгон хүн юм!!! Эрх мэдэлдээ пологтоод хачин тавьтаргүй юм ярьдаг, хийдэг болж байна шүү!? ядаж байхад яр гэгчээр Женко цаанаас хатгаж, хорлон сүйтгэх ажиллагаа хийлгээд байх юм!!! Тэр "Энержи ресурс" рүү архиран дайрдаг чинь Женко-ийн явуулга шдээ!!!

Avatar

Зочин 2025-03-18 59.153.113.18

Энэ Лхагважав гэх н**ш ам ангйвал МАН ыг муу муухайгаар дуудна.Аргагүй л дээ.сонгуульд нэр нь дэвшихгүй.дэвшисэн ч хүмүүс санал өгөхгүй.тэгээд л бүх муу үгээ МАН руугаа шиднэ Нэртэйгээр нь АН ын хүн гэдгээ зарлаад л сонгуульдаж орно биздээ. энэ нөхрийн талаар маш эвгүй баримтууд байдаг тухай учир мэдэх хүмүүс ярилцдаг юм билээ.Гэтэл саяханаас МСС ээс төлбөртэйс даалгавар авсан мэдээ цухалдах болсон.юу л болж дуусдаг бол доо хөөрхий

Avatar

Нэргүй 2025-03-18 66.181.160.30

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДАА ЦӨӨЛЬЕ. ЦӨӨЛЖ БАЙГАА НЬ ХААНА БАЙНАА. ЖИЛ ИРЭХ ТУСАМ НЭМЭГДЭЖ БАЙНА.

700,000 ХҮНИЙГ ТЭЖЭЭХИЙН ТУЛД ТАТВААР ТӨЛЖ БАЙГАА ААН-ҮҮД ЧИНЬ ЗӨХРӨНГӨӨ БАРЖ БАЙНА. ТӨР ӨӨРӨӨ БИЗНЕС ХИЙХЭЭ БОЛЬЧИХ.

Avatar

Нэргүй 2025-03-18 124.158.108.167

Том татвар төлдөг компаниудынхаа урмыг хугалж хэрэггүй байхаа. АН -ын сайд гэх нөхөр сүржигнэж байж эдийн засгаа босохгүй болтол унагах вий.

Avatar

Нэргүй 2025-03-18 139.5.216.87

Жавхлан, Хүрэлбаатар нарын Увс хүн гэж цээжээ лэлддэг нөхөд Монголд гай тарихаас гавьяа байгуулахгүй нь олон зүйл дээр харагдсан. 2025 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавихад л Жавхлан огцрох өргөдлөө өгөх байсанч одоо бүр даварч тодотгол хийх шаардлагагүй миний хийсэн бүхэн мундаг гэж ЕС-ын толгойг эргүүлэх юм даа

Avatar

zochin 2025-03-18 202.179.15.43

Социализмын үед Эдийн засгийн мэдлэгтэй хүнийг даргын албан тушаалд томилдог байсан ба тэр үеийн дээд сургуулиудын багш нар ч одоогоор бол бүгд доктор, професорууд байж дээ…

Avatar

Зочин 2025-03-18 66.181.186.150

Энэ хулгайч Боловсролын зээлмйн сангаас 2 хүүхдийнхээ нэр дээ 300 мянган доллар аваад төлөөгүй луйварчин даа. Гаднаа гяланцаг дотроо паланцаг лжйварчин даа. Их мундаг царайлна. Арьсыг нь хуулбал хулгайч луйварчин л бахгүй юу даа

Avatar

Нэргүй 2025-03-18 139.5.216.87

Манайхныг шуналыг хэлж баршгүй. Энэ томровол бас идэж уухдаа уургын морь болох байлгүй. Гэхдээ зөвлөх энэ тэр гэж хөөрөгдөөд хэлж ярьсныг нь авч ажил болгоод өөд нь нар үзүүоэхгүй байвал болоо биш үү

Avatar

Нэргүй 2025-03-18 202.70.43.34

Монгол улсад 2012 оноос хойш Гадаадын Сайн Хөрөнгө ОРуулалт Зогсч Гацан Гадаадын Сайн Хөрөнгө ОРуулагчид Монголоос дайжиж одоцгоосн. Одоо Монголын Эдийн Засаг 2000 оны Өмнөх Үетэйгээ ижил түвшинд очсондоо хөөрхий…

Avatar

Нэргүй 2025-03-18 139.5.216.106

Монголын ард түмэн МАНАНХҮН-г тэжээх гэж ажиллаж байгаа юи бна.

Avatar

Нэргүй 2025-03-18 202.179.24.241

Манай эдийн засаг үнэхээр хүнд байдалтай бгаа гэж эдийн засагчид хэлээд,бичээд бгаа шүү дээ.Яагаад тэд нарын үгийг сонсдоггүй юм бэ ?Өчигдрийн "ӨС" дээр э/з Даваадорж бичсэн бна .ЗГ-ын хурал дээр сайд нар нь шал өөр юм ярьж бна гэсэн.9-ыг хуураад худал мэдээлэл өгөөд бдаг юм уу ?Нүүрсний экспортоос 3 тб долларын орлого сох дутаж бгаа???

Avatar

Бадарч тахар 2025-03-18 103.212.118.113

Монгол ру хөрөнгө оруулж байхаар Мадакасгар арал ру явж оруулсан нь хамаагүй дээр !

Avatar

mm 2025-03-18 202.179.15.43

Ийм санхүүгийн мэдлэгэ чадвартай хүмүүсээ СЯ-нд зөвлөхөөр ав л даа… жил бүр улсын төсөв төлөвлөлт маш буруу явж байгаа ш дээ….

Avatar

b 2025-03-18 202.179.27.48

arai denduu idej bna daa ajil ehluulsen bol toostoo sudalgaa baimaar baihad hotiin darga erunhii said 2 bol alj baina daa

Avatar

Нэргүй 2025-03-18 122.201.31.221

ene zolbin shantaajnii uls turch daldaak enk60ldiig dagaad yumnaas hotsorson honzongoo tailah gej urgej iim yum yarij yavdag

Avatar

Зочин 2025-03-18 202.126.90.62

Тер хэтэрхий данхайж, чадваргуй, хяналтгуй болсон. Мэргэжлийн нудээр бух салбар яг ийм дампуу байгаа, системээрээ уруудаж бна!!!

Avatar

Нэргүй 2025-03-18 202.9.46.79

100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж