Монгол Улсын төсвийн орлого тасалдаж байгаатай холбоотойгоор төсөвт дахин тодотгол хийх эсэх асуудал олны анхаарлын төвд байна. Тухайлбал, 2025 онд уул уурхайн гаралтай түүхий эдийн экспортоос олох орлогыг өндрөөр төсөөлж төсвийн зардлыг 17 хувиар нэмэгдүүлсэн нь макро эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл дагуулж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Өнгөрсөн жилийн банкны салбарын тойм мэдээг өчигдөр /2025.03.17/ олон нийтэд танилцуулсан. Тус судалгаанд Монгол Улсын төсвийн орлого, эдийн засгийн цаашдын нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг дурдсан юм.
Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотой төсвийн орлого нэмэгдсэн хэдий ч хоёр удаагийн орон нутгийн сонгуулийн нөлөө болон төсөвт тодотгол хийсэнтэй холбоотой төсвийн тэнцэл алдагдалтай гарлаа.
Ийнхүү улсын төсөв, урсгал дансны хос алдагдалд хүрч цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад ихээхэн сорилт дагуулах төлөв байдал үүслээ.
Уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр, логистикийн салбарын өсөлт тогтвортой, үйлчилгээ болон худалдааны салбарын өсөлт үргэлжилсэн нь эдийн засаг 4.9 хувиар өсөхөд чухал нөлөө үзүүлсэн. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж оны эхнээс хөдөө аж ахуйн салбар уналттай байсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний үнийн болон тоон хэмжээний өсөлтөд найдан эдийн засгийн өсөлтийг өндөр байхаар төлөвлөж, төсвийн орлого болон зардлын хэмжээг өндөр түвшинд баталж, төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэн томоохон төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа нь алаагүй баавгайн арьсыг хуваахтай ижил зүйл болж байна" гэх байр суурийг илэрхийлсэн.
Түүнчлэн цаашид уул уурхайн бус салбар тэр дундаа барилга, боловсруулах болон ХАА-г дэмжих чиглэлээр дэд бүтцийн ажлуудыг эрчимжүүлэх хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байна. Экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн ажлуудыг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн бодлогын арга хэмжээг түргэн авахгүй бол хэт өөдрөг төсөөлсөн эдийн засгийн өсөлтөд хүрэх нь мөрөөдөл болох шинжтэй байна гэв.
Нэргүй 14 минутын өмнө 122.201.31.175
Ойрын 30 жилд ерөнхий сайдын алба хашсан 2 буриад хүн байна. Энхбаярыг тооцохгүйгээр. Энэ хоёр хүн эдийн засгийн маш донсолгоонтой үед засаг барьсан. Сонирхолтой нь энэ хоёрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ эсрэг тэсрэг байгаа нь хачин. Бямбасүрэнгийн 20-р тогтоол Монголчуудыг алан-аварсан. Харин Оюун-Эрдэнийн засаг авран-алж байна. Бямбасүрэн эх оронч хүний хувиар биш ердөө мэргэжилтэн хүний хувиар гярхай ажиглаж Оросуудын хэвлэсэн цаасан мөнгөний үнэ цэнийг унагааж гипер инфляц нүүрлэхээс авар
Нэргүй 10 минутын өмнө 122.201.31.175
сан. Маш супер арга хэмжээ. Энэ операци дээр нэмээд гадаад худалдааг импортын татвараар дэмжсэн чөлөөт бодлогын суурин дээр орчин үеийн Монголын эдийн засаг шинээр бүрэлдэн тогтож, өсөн өндийсөн. Мөн Очирбатын хошуучилсан уул уурхайн шилжилтийг яаж үгүйсгэж болох билээ. Эдгээр бодлогууд дээр орчин үеийн Монгол улсын суурь тавигдсан. Тэгвэл өнөөдөр? Өнөөдөр, чухамдаа сүүлийн 15 жил бол эдгээр гавьяатнуудын зүтгэсэн зүтгэл, тэмцлийн үр дүн юм шүү дээ. Харин нэгэнт бий болсон боломжин дээр цамаарха
Нэргүй 6 минутын өмнө 122.201.31.175
н улсыг маань авран-алж тоглож буй хүмүүс, тухайлан хэлбэл Оюун-Эрдэнийн улаан цагаандаа тулсан дээрэм бол эдийн засгаар тогтохгүй, улс үндэстнтй маань тусгаар байдалд нэн хохиролтой зүйл болж байна. Тэр яг л Бямбасүрэнгийн хийсэн реформын эсрэг үйлдэл хийж улс орныг маань өрд унаган, эдийн засгийн хүчийг тарамдаж, төр хэмээх инстүүцийг бүхэлд нь килиник үхэл рүү түлхэж байна. Эрх баригчдад болохоор жаалах, улсаар дэнчигнэн мөрийтэй тоглох мөнгө олдоод байдаг. Ард иргэдэд болохоор ямар ч үнэ цэ
Зочин 2 минутын өмнө 122.201.31.175
нэгүй цаасан мөнгө л оногдож байна. Инфляц 2 оронтой тоо руу аль хэдийн шилжсэн. Оюун-Эрдэнийн ширээн дээр л 9.5% байгаа хэрэг. Иргэдийг хуурах үзүүлэн. Авторитар маягийн төрийн шинж бүхий л талаараа бүрдчихлээ. Төрийг шүүмжилсэн болгон хэрэгт татагдаж, эх орноосоо урвагч болж байна. Борвины баас нь ч арилаагүй хэдэн залуусыг урьд шөнө сүр дуулиан болгон хомроголон баривчиллаа. Яг л сэхээтний төрөгдлийг санагдуулж байна. Шинэ үеийн Лоохуузуудыг самбарт хадаж байна. Бид хаашаа яваад байна аа??!!
Нэргүй 45 минутын өмнө 122.201.31.175
Буруу тайлбарлаад байна. Төсвийн зардлыг нэмэгдүүлж мега төслүүдийг санхүүжүүлж байна гэлээ. Ард түмэн талаас нь харвал алаагүй баавгайн арьс мөн. Тэгвэл эрх баригчдын хувьд? Өрмийг хамах үзэгдэл байхгүй юу. Би хувьдаа үндсэндээ сүүлийн 6 жилд "Оюун-Эрдэнэ" гэх санхүүгийн луйврын үзэгдлийн гогцоог бараг тайлчихаад байна. Энэ үндсэндээ 2019 оноос эхтэй. Харж, ялгаж байгаагаа л илэрхийлэх гэж оролдъё. Би мэргэжлийн хүн биш. Жирийн техникийн эрдэмтэн. Процес ингэж явагддаг. Яг үнэндээ Монгол улсын
Зочин 33 минутын өмнө 122.201.31.175
нэрлэсэн цэвэр ДНБ 60-70 их наяд төгрөг байгаа юм. Сэтгэл хөөрлийн худалдан авалт дээр суурилсан ДНБ 80-110 их наяд төгрөг. Монгол улсын төсвийн хамгийн оптимал хувь хэмжээ 22-26 их наяд төгрөг байх нь зохистой. Монгол улс 37 тэрбум долларын гадаад өртэй ба үүний 8 тэрбум доллар нь засгийн газарт оногдож байна. Гэтэл эрх баригчид, засгийн газар эрх мэдлээ хэтрүүлэн төсвөөс завших, сангуудыг тонож сонгуулиар намаа санхүүжүүлэх гэмт хэрэг туйлдаа хүрсэн. Энэ эрх ашгийн үүднээс эрх баригчид тухайла
Нэргүй 26 минутын өмнө 122.201.31.175
н хэлбэл Оюун-Эрдэнэ халаасандаа зориулж төсвийг батлах явдал хэнээгээ алдлаа. Анх Оюун-Эрдэнэ нутгаасаа гарахдаа тэнд ажиллаж буй хэдэн тендрйин компаниудын эздийг тойгуулдаж үндсэндээ сааж баймааж нь юм хийсэн хүн болж сонгуулиар гарсан. Зарим нэг талаараа баахан компаниудад нээнтэгтэй, барьцаалагдсан гэсэн үг. Мөнөөх хөшөөний зах зух чинь энэ. Цаана нь олон юм бий л дээ. Баримттай. Эрх мэдэлд хүрэнгүүт нь мань хүнд луйврын маш аятайхан схем гарт нь хамтдаа ороод ирсэн. Энэ бол төсвийг хөөсрүү
Зочин 22 минутын өмнө 122.201.31.175
лж, эдийн засгийг зохиомлоор тэлэх тоглоом. Мөн хэдэн барьцааны компаниуддаа зориулж төсөв зохионо. Бүр өөрсдөөс нь захиалга авна. Нэг муу цэцэрлэг, соёлын ордноос эхэлсэн захиалга яв явсаар одоо 1км нь 60 тэрбумаар үнэлэгдэх авто зам, хэдэн зуун тэрбумын обьектууд болтлоо өргөжсөн. Гол нь тэр үүгээр дамжуулан эдийн засгийн өрмийг хамж байгаа юм. Мөнгө түүний халаасны компаниудын дунд л эргэлдэнэ. Хэрэв мөнгөгүйдвэл тэр санаа амар хэвлээд өгчихнө. Луйврын гол меанизм нь энэ. Мөнгө хаа эргэлдэнэ
Зочин 18 минутын өмнө 122.201.31.175
тэнд эрх баригчид, Оюун-Эрдэнэ өрмийг хамж байна. Байгаа хүчин чадлаас нь 1.5 дахин ихээр төсвийг хөөрөгдөөд хамууддаа өрмийг нь тараагаад өгчихнө. Нөгөө талд хэвлэсэн мөнгөөр иргэдийн амыг таглана. Цалин нэмнэ. Хоосон мөнгө яваад байгааг анзаарагтун. Түүний хамууд, потенциальтай гарууд эдийн засгийн хамаг хүрдийг эргүүлж, чансаагаараа эдийн засгийн хусам төдийхөн хүртсэн ард түмэн тэдгээр "хоосон" мөнгөний эдийн засагт учруулах хохирлыг буюу инфляцийг нуруундаа үүрч байгаа юм. Ердөө л энэ.
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.46.79
100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….