Их Британийн мөсөн талбайд цахиур хагалж буй монгол охин

Их Британийн мөсөн талбайд цахиур хагалж буй монгол охин

Их Британийн мөсөн талбайд цахиур хагалж буй монгол охин

Харбины Азийн өвлийн наадамд Монголын уран гулгалтын тамирчид оролцож, эх орныхоо нэрийг мөсөн дэвжээнээ тахалсан. Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ, О.Мишээл нар мөс хагалж, тал нутгийн охин цойлох мөч удахгүйг харуулсан нь лавтай. Тэгвэл тэдний үргэлжлэл болсон Элли гэх өөр нэгэн монгол охин алс холын будант Альбионд бэлтгэгдэж байна. Өдгөө 11 настай, монгол ээж, англи аавтай охины тухайд уран гулгалтын спортоор таван настайгаасаа эхлэн хичээллэж, шаггүй амжилтын эзэн болжээ.

Их Британи бол уран гулгалтын спортын өнө эртний түүхтэй гүрнүүдийн нэг. Тэд 1908 оноос хойш өдийг хүртэл өвлийн олимпоос 13 медаль хүртжээ. Мэдээж хамгийн алдартай тамирчид нь Жэйн Торвилл болон Кристофер Дин гэх хос билээ. Бүжгийн төрөлд гайхалтай байсан хослол хамтдаа дэлхий, Европын аваргаар тус бүр дөрвөн удаа тодорч, 1984 оны Сараевогийн олимпоос алт, 1994 оны Лиллехаммер олимпоос хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Элли охин Өмнөд Йоркширийн Шеффилд хотод аав, ээж, дүүгийн хамтаар аж төрдөг. Зургадугаар ангийн сурагч тэрбээр таван настайгаасаа эхлэн уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн боловч цар тахлын улмаас хоёр жил завсарджээ. Харин долоон настайгаасаа эхлэн тууштай хичээллэж эхэлсэн гэнэ.

Анх уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн талаараа Элли ярихдаа "Ээж минь багадаа Оросын уран гулгалтын тамирчид, тэмцээнийг телевизороор үзэх их дуртай байсан гэсэн. Нэг өдөр намайг Шеффилд хотын мөсөн каток руу дагуулж явсан юм. Тэр өдөр л би анх удаагаа тэшүүр өмсч, гулгаж үзсэн дээ" гэв.

Шеффилд хот ч Британи даяар тэшүүрийн спортоороо алдартай. Үүнийгээ ч олон зүйлээрээ харуулдаг. Тус хотод Британийн хамгийн алдартай мөсөн өргөөнүүдийн нэг байдаг гэхэд хилсдэхгүй. Европ, дэлхийн олон ч томоохон тэмцээнийг тус өргөөнд хүлээн авдаг. Сүүлд гарсан мэдээллээр уран гулгалтын 2026 оны Европын аварга Шеффилд хотын "iceSheffield" мөсөн өргөөнд болох аж.

Элли үргэлжлүүлэн "Үлгэр дуурайлал авдаг хүн гэвэл Шеффилд хотынхоо зул сарын шоуг үзээд элит уран гулгагчдыг хараад маш их сэтгэл хөдөлж байсан. Яг л тэд нар шиг мөсөн дээр эргэлдэхийг хүссэн" гэж ярилаа. Түүний амжилтын эхлэл нь Британийн "Ирээдүйн од" уран гулгалтын тэмцээний алт, хүрэл медаль аж. Мөн Шеффилд хотынхоо уран гулгалтын клубын тэмцээнд олон удаа тэргүүн байр эзэлсэн амжилттай.

Эллигийн оролцсон хамгийн том тэмцээн нь Их Британийн аварга шалгаруулах тэмцээн гэнэ. Түүний хувьд тэмцээний өмнөх сорилгодоо амжилттай оролцож, улсын аваргад оролцох эрхээ авчээ. Энэ талаараа тэрбээр "Тухайн үедээ маш их баярлаж байсан. Учир нь Британийн шилдэг тамирчидтай хамт нэг талбай дээр өрсөлдөх боломж гарсан юм. Энэ үе л намайг хамгийн ихээр сорьж, хүч хөдөлмөр, тэсвэр тэсвэрийг минь шалгасан даа" гэлээ.

Түүний эмээ, өвөө Монголоос ирж, зээ охиноо дэмжиж, тэмцээнийг нь үзсэн нь хамгийн дурсамжтай үе нь ажээ. Элли "Намайг өдий зэрэгт хүргэсэн уран гулгалтын багш нар болон аав, ээж, өвөө, эмээ, найз нартаа баярлаж явдаг" гэв. Түүний дүү зургаан настай хэдий ч дөрвөн настайгаасаа эхлэн уран гулгалтын спортоор хичээллэж эхэлжээ. Дүү нь их сэргэлэн цовоо бас мөсөн дээр гарахаараа улам цоглог болчихдог гэнэ. Элли дүүдээ үлгэр дуурайлал болохыг хичээдэг тухайгаа ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
13
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-18 202.9.41.106

Монгол улсад ямар ч хамаагүй юм байна. Гадаадын иргэн болсон гадаадад төрсөн монгол цустай хүмүүс бол бидний хувьд хэн ч биш юм. Монгол орныхоо монгол үндэстний төлөө үр удмаа үлдээж амьдарч яваа бүх хүмүүсийг хайрлаж байна. Тэд бол баатарууд мөн. Монголчууд бид үр удмаа монголоор нь байлгаж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахучиртай. Гадаад орнуууд монгол хүнээр дутаагүй.

Avatar

Нэргүй 2025-03-18 103.212.162.138

Эхлэн гулгагч, сонирхогчийн хэмжээнд яваа хүүхдийг хөөргөөд, од болгодог монгол араншингаа иавал таарна

Avatar

Jargalsaihan 2025-03-18 103.57.93.159

huurhun ohin amjilt husii Mongoliinhoo neriig gargaarai.

Avatar

zochin 2025-03-18 76.130.42.82

Sain gulgaj chadahgui bna lee,harsan.

Avatar

dmz; 2025-03-18 50.169.138.78

-Kazk ydu,

Avatar

Нэргүй 2025-03-18 66.181.184.70

Хөөрхөн ч охин бна, сүрхий ч охин бна. Тэгээ л битгий э****з хурлийзаар нь дуудаад балайраад байгаарай, нацистууд амаа хамхиарай !!!
Үндэс угсаа, арьс өнгөөр ялгахгүй гэж Үндсэн хуулинд бичээтэй байгаа шүү !!!
Охинд амжилт хүсье !

Avatar

Нэргүй 2025-03-18 59.153.115.218

Английг олон болгосон байна

Avatar

Batmunkh 2025-03-18 103.57.93.159

huurhun ohin bn amjilt husii

Avatar

Нэргүй 2025-03-18 74.14.87.27

түүxийн түүчээ ингэж бэлтгэгддэг амжилт xүсье, эд үгүй юм аа гэxэд нэгэн цагт өөр нэгэн нь ч энэ xүслийг биелүүлж мэднэ, монгол xатны удам урагшаа сайн бөx наян нагацийн удамтай гэдэг эxийн овогт ёс ч байсан л зүйл эцэг гэx нь энгүй тэнэглэл

Avatar

Нэргүй 2025-03-18 66.181.191.94

Cahiur hagalna ch geh sahug dandaa shaanaa

Avatar

Нэргүй 2025-03-18 203.17.23.177

ХЯТАД БАЙНА УУ АНГЛИ БАЙНА УУ ОРОС БАЙНА УУ ХАМААГҮЙ э****з Л БОЛ э****з. ЭНЭ ОХИН ЦААШИД МОНГОЛООР ОВОГЛОХГҮЙ НЬ 100 ХУВЬ ТОДОРХОЙ. МОЯА НАР БАС МОНГОЛ ГЭЭД ИТГЭЧИХСЭН ҮҮ. МОНГОЛ ХҮН ГЭДЭГ ОЙЛГОЛТ НЬ ХҮНИЙ ЦУСАНД БИШ ТАРХИНД, ЗҮРХ СЭТГЭЛД БАЙДАГ ЮМ ЭРГҮҮ ОРКУУД АА

Avatar

Амжилт 2025-03-18 202.9.46.221

Сайн байна, амжилт. Гол нь улаан орос, улаан xятадын дэвжээн дээр цахиур биш боржин хага цохиорой.

Avatar

Нэргүй 2025-03-18 66.181.190.152

энэ улсууд бүр солиорч гүйцжээ,англи аавтай бол монголд түй ч хамаагүй англи охин,харин англи ээжтэй байсан бол монгол охин болноо хө,юмаа мэдэж хошгорцгоо???

Avatar

Нэргүй 2025-03-18 66.181.184.70

Яг млнгол царайтай юмаа !

Avatar

Нэргүй 2025-03-18 66.181.161.44

🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳

Avatar

Мөөгий 2025-03-18 45.117.32.102

амжилт хүсье

Avatar

Нэргүй 2025-03-18 66.181.186.80

сайн байна

Avatar

Нэргүй 2025-03-18 202.126.90.250

хөөрхөн охинд амжилт хүсье…

Avatar

Зочин 2025-03-18 103.145.234.48

Амжилт хүсье🌹

Avatar

Нэргүй 2025-03-18 122.201.31.129

Мундаг монгол тамирчин байна

Avatar

Ganaa 2025-03-18 203.217.139.240

amjilt husii siahan medee bn. Mongold uran gulgatiin salbar hugjih boltygau.

Avatar

Нэргүй 2025-03-18 59.153.115.173

Мундаг охин байна,!! Монголынхоо нэрийг гаргаарай, амжилт хүсье!!!

Avatar

Амарбаяр 2025-03-18 203.217.139.240

Хөөрхөн дүүдээ амжилт хүсье. Proud sister.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж