АНУ-ын эдийн засаг "хөшигний ард"

АНУ-ын эдийн засаг "хөшигний ард"

АНУ-ын эдийн засаг "хөшигний ард"

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп импортын татварын тарифыг нэмэгдүүлснээр олон улсад бус дотоодод нь сөрөг үр дагавар үзүүлж эхэлсэн бололтой. Энэ талаар "NEWS" агентлагийн "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.


АНУ-ын эдийн засаг өнгөрсөн жил ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаас хамааралтай байж, хэд хэдэн анхаарах асуудал гарч байсан ч Дональд Трамп зууван танхим эргэж ирснээс хавь илүү сайн байсан гэж салбарын мэргэжилтнүүд үзэх болжээ. Учир нь 2024 онд тус улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч үүнд хандах америкчуудын байр суурь эерэг байсан аж. Гэсэн хэдий ч холбооны ажилчдыг цомхотгосон төдийгүй импортын татвар нэмэгдэх гэж буйгаас болж АНУ-ын эдийн засаг, иргэдийн аж амьдрал уруудаж болзошгүй юм. Тэгвэл 2025 он гарснаас хойш тус улсын холбогдох салбаруудад ямар өөрчлөлт гарсныг дурдвал:

  • 2022 онтой харьцуулахад АНУ-ын жилийн инфляци 9 хувийг давж, "S&P 500" индексийн ханш бараг 20 хувиар буурсан байна.
  • Орон сууцны барилгын салбар өмнөх онтой харьцуулахад уруудсан. АНУ-ын эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч хүч болох хэрэглээний зардал өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад огцом буурчээ. Бодит цагийн мэдээллээр, тус улсын эдийн засаг он гарснаас хойш 2.4 хувиар буурсан бөгөөд ирэх саруудад мөн адил буурна гэж салбарын мэргэжилтнүүд эмээж байна. Х
  • Худалдан авагч, хэрэглэгчдийн тоо эрс буурсан гэж иргэний агаарын тээврийн компаниуд болон "Target", "Wallmart" зэрэг томоохон сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдаачид мэдээлжээ.
  • Цагаан ордны импортын татварын талаарх тодорхой бус байдал нь хөрөнгийн зах зээлийг "хөлдөө чирч байна". "CNN"-ийн "Fear and Greed Index"-д дурдсанаар, "Wall Street" түгшүүрт автсан гэжээ.

Уг мэдээллээс харахад, Дональд Трампийн өвлөн авсан АНУ-ын эдийн засаг түүний тарифын бодлогоос болж "бүсээ чангалах" шаардлагатай болжээ. Жишээлбэл, хоёрдугаар сараас хойш хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй, эргэж буцсан тариф тогтоох Трампийн мэдэгдлээс болж зарим салбарын бизнес, худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг мухардуулаад байгаа аж. Мөн үл хөдлөх хөрөнгийн зээлийн хэмжээ тогтвортойгоор буурч, шатахууны үнэ дунджаар нэг галлон нь гурван ам.доллар болсон байна.  Гэхдээ эдгээр буурч буй үзүүлэлт нь таатай зүйл биш гэж эдийн засагч нар мэдэгдсэн байна.

"JPMorgan Asset Management"-ийн дэлхийн ахлах стратегич Дэвид Келлигийн хэлснээр, үл хөдлөх хөрөнгийн зээлийн хэмжээ сүүлийн зургаан долоо хоног буурч буй нь 10 жилийн хугацаатай Төрийн сангийн өгөөж буюу засгийн газрын бондын хүүгийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж буйг илтгэх аж. Тодруулбал, хөрөнгийн зах зээл тогтворгүй болж эхлэхэд хөрөнгө оруулагчид өөрсдийн мөнгөө аюулгүй байлгах арга замыг эрэлхийлдэг байна. Улмаар хамгийн найдвартайгаар нь засгийн газрын бондыг худалдан авдаг байна. Тиймээс засгийн газрын бонд эрэлт хэрэгцээтэй байгаа нь Төрийн сангийн өгөөж буурч, үүнийг дагах үл хөдлөх хөрөнгийн зээл буурна.

Энэ нь хөрөнгө оруулагчид АНУ-ын эдийн засагт асуудал гарахыг урьдчилан таамаглаж буйг илтгэх аж.

Мөн Дональд Трамп албан тушаалдаа орсноосоо хойш шатахууны үнэ хоёр хувиар буурсан нь "drill, baby, drill" бодлогынх нь үр дүн гэж сайрхаж буй. Гэхдээ тус улсын газрын тос олборлолт өмнөх онуудтай харьцуулахад нэмэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй.

Жинхэнэ шалтгаан нь дэлхий даяар, ялангуяа Хятадад нефтийн эрэлт хэрэгцээ буурсантай холбоотой гэж Дэвид Келли тайлбарлав.

АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүчтэй байгаа нь дотоодын эдийн засгийг хамгаалж байгаа аж. Гэсэн хэдий ч холбооны ажилчдыг цомхотгосон талаарх тодорхой албан ёсны бүртгэл гараагүй байгаа нь хөдөлмөрийн зах зээл хүчтэй хэвээр байна гэдэгт эргэлзээ төрүүлэх болжээ.

АНУ-ын бүх шатны засаг захиргааны байгууллагат 2021 оны байдлаар нийт 23.7 сая холбооны ажилтан ажилдаг байв.

Гэсэн хэдий ч Дональд Трампийн Үл ашгийн хэлтсийн удирдах болсон Элон Маск зарим холбооны салбарт цомхотгол явуулж буйтай холбогдуулан иргэд ажлын байраа хадгалж чадна гэдэгтээ эргэлзэж байна. Улмаар гэнэт халагдах вий гэх айдас нь худалдан авах чанарт нөлөөлж, энэ нь цаашлаад дотоодын эдийн засагт нөлөө үзүүлж болзошгүй гэж ажиглагчид үзэж буй. Түүнчлэн, бизнесийн салбар тодорхойгүй байдалд дургүй байдаг. Учир нь ямар нэгэн шийдвэр гаргахад хуулийн дагуу ажиллах ёстой тул засгийн газрын тодорхой бодлого шаардагдана. Гэсэн хэдий ч, өнөөгийн нөхцөл байдал дээр АНУ-ын бизнес эрхлэгчид бусад улсын компаниудтай хамтарч ажиллахад Трампийн тарифын тодорхойгүй байдал саад болох болжээ. "JPMorgan"-ын шинжээчийн хэлснээр, тус улсын бизнес эрхлэгчид тааварлашгүй нөхцөл байдлаас болж дампуурч ч болзошгүй байна. Энэ нь АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

ЭХ СУРВАЛЖ: CNN, USAFACTS, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.184.76

Manai namd hurtel noloolood ehelj baihaddaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж