"Taste France" арга хэмжээг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа

"Taste France" арга хэмжээг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа

"Taste France" арга хэмжээг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа

Монгол Францын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Европ, Монголын хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас Францын бизнесийг дэмжих “Business France” байгууллагатай хамтран "Taste France" арга хэмжээг энэ сарын 17-нд Монгол Улсад анх удаа зохион байгуулав.


Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны тавдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийж, мөн оны аравдугаар сард Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчилсан билээ. Хоёр улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны нийгэм, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх талаар ярилцаж, харилцан тохиролцсоны хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь “Taste France” арга хэмжээ юм.

Францын бизнесийг дэмжих Business France байгууллага нь “Taste France” арга хэмжээг дэлхийн 60 гаруй оронд жил бүр зохион байгуулдаг байна.
Энэ жилийн хувьд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Уг арга хэмжээнд дэлхийн алдартай вино болон талх нарийн боов үйлдвэрлэгчид ирж хамгийн шилдэг сонголтуудыг монголын хэрэглэгчдэд танилцуулсан юм. Монгол Улсын хувьд дарсныхаа 50-60 хувийг Франц улсаас импортолдог. Франц улсын вино, талх нарийн боовыг хэрэглэгчдэд танилцуулах зорилго бүхий “Taste France” арга хэмжээнд худалдаа, ресторан гээд зочлох үйлчилгээний салбарын төлөөлөл болох 100 гаруй хүмүүс оролцсон.
Монгол, Францын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Европ, Монголын хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн танхим  Франц улсын “Business France” байгууллагатай хамтран уг арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
“Taste France” арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй “Business France” байгууллагын хувьд Франц улсын үндэсний компани бөгөөд дэлхийн олон оронд Франц улсын бүтээгдэхүүн нийлүүлэгчдийг хэрэглэгчтэй холбоход гүүр болж өгдөг байгууллага гэж зохион байгуулагчдын зүгээс онцолж байв. Тус арга хэмжээг Монгол Улсад вино, талх нарийн боовыг хэрэглэгчдэд танилцуулах зорилгоор анх удаа зохион байгуулж байна гэж Франц улсын “Business France” байгууллагын худалдааны комиссар Бертран Кевремонт онцолсон юм.
Монгол Францын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Европ, Монголын хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн танхим нь эвентийн хамтран зохион байгууллагчаар ажилласан ба энэхүү арга хэмжээ нь тухайн байгууллагуудын урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болов.
2025 онд Монгол, Франц улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ хүрээнд тус байгууллагуудын зүгээс Монгол, Франц улсын бизнес харилцааг дэмжих олон арга хэмжээг төлөвлөөд байгаа ажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-18 103.57.92.217

Дарс, талхнаас өөр гайхуулах юмгүй улсаар уран ухуулж эх орноороо тоглуулахаа зогсоо.

Avatar

Нэргүй 2025-03-18 103.212.118.221

франц талхаа хийгээчээ уб дандаа хулхи

Avatar

Нэргүй 2025-03-18 202.179.26.115

Франц яагаад гэнэт Монголд хайр зарласан бэ. Монголын соёлын өдрүүд Францад болоод л, монгол жүжиг тоглоод л, ерөнийлөгчийг уриад л. Энэ бүхэн урантай холбоотой. Монголыг хошгоруулж байгаан

Avatar

Нэргүй 2025-03-18 59.153.115.207

manaihan l hoino unegui umand nugasgui ,. vino dn ocherlood shivshgee hutgaj bna

Avatar

ард түмэн 2025-03-18 202.21.125.66

зохион байгуулагч нар нь анхаарах хэрэгтэй. Монголд бараагаа танилцуулж байгаа Франц компани гэсэн чинь баахан Францууд нь өөрсдийхөө барааг Францууддаа танилцуулаад зогсож байна лээ, орчуулагч гэж байхгүй хоорондоо яриад л хэдэн хүмүүс байсан даа.Шок цаашаа, Францууддаа танилцуулах байсан юм бол юу гэж монголд ийм арга хэмжээ хийдэг байна аа гэж бодлоо, хэдэн француудын уулзалт болж байх шиг байсан.

Avatar

Нэргүй 2025-03-18 139.5.216.106

Инээдэг дайсан…

Avatar

Нэргүй 2025-03-18 202.70.43.34

Europe, US, Japan гэж Холын Хол байдаг, Монголоос Соёлын хувьд тэс өөр, Монголтой ямар ч харилцаагүй улсууддооо. Хаана ч байдаг ямар ч улсууд байдаг вм бүү мэдэээ

Avatar

өө 2025-03-18 210.148.94.144

Чиний мэддэг улс чинь фашист дарангуйлагчтай Орос гэдэг улс л байх даа

Avatar

Нэргүй 2025-03-18 202.126.91.196

АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ ! FUCK YOU САРМАГЧИН !

Avatar

Ккк 2025-03-18 202.9.46.221

наад xятад чинь өөрийгөө улаан орос ба улаан xятадын хурлийз гэдгээ л хэлж байна. Ийм улааны нохойнуудыг тааралдсан газраа хутгалчхад монголчууд бид ялгүй шүү.

Avatar

zochin 2025-03-18 76.130.42.82

Ter meddeg oros ulsiin huchind hamgaalaltan baisnii huchind chi unuudur end dongosood suuj baidag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж