"Төр, хувийн хэшлийн түншлэл төв" МҮХАҮТ-тай хамтран ажиллана

"Төр, хувийн хэшлийн түншлэл төв" МҮХАҮТ-тай хамтран ажиллана

"Төр, хувийн хэшлийн түншлэл төв" МҮХАҮТ-тай хамтран ажиллана
“Төр, хувийн хэвшлийн түншлэл төв” ТӨААТҮГ өнөөдөр /2025.03.17/ төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт “Төр хувийн хэвшлийн түншлэл төв” ТӨААТҮГ-ын захирал М.Амгаланбаатар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од нар гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд талууд:
  • Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн орчинд тулгарч буй бэрхшээлийг арилгах, бизнес эрхлэлтийг хялбарчлах, хувийн хэвшлийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр хамтран идэвхи санаачлагатай ажиллах,
  • Бизнесийн хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хамтын хүчин чармайлтаар төрийн бодлого, шийдвэрт санал, зөвлөмжийг боловсруулахад бизнес эрхлэгчдийн саналыг тусгахад дэмжлэг үзүүлэх,
  • Бие биенийхээ үйл ажиллагааг харилцан дэмжиж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль тогтоомжийг бизнес эрхлэгч, олон нийтэд хүргэх, таниулах, сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр төрийн байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах, уулзалтаас гарсан саналыг холбогдох төрийн байгууллагуудад уламжлах,
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөл байгуулж ажиллах, цаашдын ажлаа өргөжүүлэх чиглэлээр МҮХАҮТ болон ТХХТТ удирдлагын түвшин дэх уулзалтыг хагас жил тутам зохион байгуулах,
  • Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог орон нутагт байгуулах, үр дүнтэй ажиллуулахад орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын санаачлага оролцоог хангах, чиглэл өгөх зэрэг ажлууд дээр хамтран ажиллах юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.9.40.175

Нам төр хулгайлсн х***а манж хог шааруудыг адгиын новшуудыг нам төр-с далд ор2лж гажигттлыг таслн зогсо.

Avatar

Нэргүй 9 минутын өмнө 59.153.115.218

Дүүрэнгийн үлдэгдлийг зайлуурай үнэн бизнес эрхлэгчдийг дарамталж байсан шүү

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.184.70

Бас хэдэн хүн аргаа олоод мөнгө саах замаа засчээ ! Еөк ийн зөвлөх Даваабаяр гэдэг нөхөр Баялаг бүтээгчдийн холбоо гэж байгуулаад, өөрөө зөвхөн өөрийгөө реклам даад мөнгө сааж явдаг шиг. Саяхан тэр этгээд Хүнсчдийн холбоог хувьчилж авав уу даа ?! Дандаа бусдын хөдөлмөр завшиж явдаг,өөрөө юу ч бүтээдэггүй сайхан гар юмдоо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж