Судалгаа: "Гоожингийн өндөр"-т Т.Намнансүрэн амьдарч байгаагүй

Судалгаа: "Гоожингийн өндөр"-т Т.Намнансүрэн амьдарч байгаагүй

Судалгаа: "Гоожингийн өндөр"-т Т.Намнансүрэн амьдарч байгаагүй

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гоожингийн өндөр” хэмээн нэрлэгддэг хоёр давхар модон байшин байрладаг. Уг дурсгалт байшинг түүх бичлэгт Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэн бариулан өөрөө амьдарч, мөн Хаант Оросын зөвлөх түшмэл С.А.Козин ажиллаж байсан, Т.Намнансүрэнг нас барсны дараа Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ ван Намсрай харьяалан авч, 1920 онд VIII Богд Жэвзүндамба хутагт болоод Монголын хувьсгалын үйл хэрэгт оролцогч хүмүүс хоригдож байсан гэх зэргээр түүхэн хүн, үйл явдалтай холбон бичиж иржээ.

Түүхэн дурсгалт байшин анх баригдсан цагаас 1929 онд Нягтлан бодох түр сургууль байрлах хүртэлх түүхийг судлаачид зөрүүтэй байдлаар бичиж ирснийг Улаанбаатар хотын түүх судлаач Г.Очбаяр, О.Одсүрэн нарын хамтран бичсэн эрдэм шинжилгээний өгүүллээр нягтлан дэлгэрүүлэхээс гадна уг байшин хэдэн онд, хаана баригдсан, хэнд зориулж, ямар хөрөнгөөр барьсан, хэн амьдарч байсан, ямар түүхэн үйл явдалтай холбогддог, ямар байгууллагууд байрлаж байсан, хэрхэн хадгалж хамгаалж ирсэн зэргийг тодруулсан байна.

Энэ дунд нэгэн баримт сонирхол татсан нь "Гоожингийн өндөр"-т Ерөнхий сайд асан Т.Намнансүрэн амьдарч байгаагүй гэх мэдээлэл.

Т.НАМНАНСҮРЭНГИЙН ГЭР ОРДОН НЬ “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ТЭЙ ОГТХОН Ч ХОЛБООГҮЙ

Энэ тухай судлаачдын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд "Ерөнхий сайд Т.Намнансүрэн нь Бүгд ерөнхийлөн захирах яамны хоёр давхар модон байшинг 1912 онд бариулж эхлэн, 1913 онд дуусгажээ. Тус байшинд 1914-1915 оны хооронд Бүгд ерөнхийлөн захирах яам, Улсын хурлын газар хамт байрлан үйл ажиллагаа явуулж байгаад, 1915 онд Бүгд Ерөнхийлөн захирах яам татан буугдахад Улсын хурлын газар дангаараа байрлаж үйл ажиллагаа явуулж байжээ. 1919 оны 6 дугаар сард Улсын хурлын газрыг Богд хааны зарлигаар Дотоод яамны баруун тасалгаанд шилжүүлжээ. Ингэхдээ Улсын хуралд зориулж Дотоод яамны хажууд шинэ байшин сав барьж өгсөн бөгөөд уг байшинд ортлоо Дотоод яамны байшинд хуралдаж байв. Харин хуучин байшинг (анх Бүгд ерөнхийлөн захирах яамны байшин байсан) тухайн газарт нь үлдээж, Сангийн яаманд харьяалуулжээ. Уг байшин цаашид хэрхсэн талаар тодорхойгүй байна.

Дунд голын өмнөх Улсын хурлын газар байрлаж байсан байшингийн зүүн талд Т.Намнансүрэнгийн гэр ордон байрлаж байв.

Тус гэр ордныг хэдийд барьсан талаар баримт одоогоор олдоогүй ч 1913-1915 онд баригдсан нь тодорхой байна. 1924 онд Т.Намнансүрэнгийн эд хогшлын нэлээдийг хурааж Улсын орлого болгоход тус байшин ч мөн адил улсын орлого болсон бололтой. 1925-1926 онд тус байшинд Дэлгэр их уулын аймаг байрлаж байжээ. Дараа нь Цэргийн яам уг байшинг буулган, Арслантай гүүрний баруун хойд талд зөөн барьж, 1940-өөд оны эхэн хүртэл Цэргийн яамны хэлтсүүд уг байшинд байрлаж байжээ. Цагийн аясаар тус байшин элэгдэн хуучирч, дээд давхар нь хазайсны дараа дан болгож, сүүлдээ барилгын талбайд орж ор сураггүй алга болжээ.

Дээрх баримтуудаас харвал, Бүгд ерөнхийлөн захирах яам болон Улсын хурлын газрын байрлаж байсан байшин, мөн Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн гэр ордон нь “Гоожингийн өндөр”-тэй холбогдолгүй болох нь баримтаар батлагдаж байна.

Түүхч О.Пүрэв “Т.Намнансүрэнгийн байшин бол Гоожингийн өндөр” гэж үзсэнийг судлаачид нягтлалгүй ном бүтээлдээ ашигласнаар уг ойлголтыг дэлгэрүүлжээ. 1914-1916 оны хооронд Нийслэл хүрээнд амьдарч байсан С.А.Козин нь 1919 онд Т.Намнансүрэнг нас барсны дараа түүний байшинд ажиллаж байсан гэж үзэх боломжгүй бөгөөд логикийн хувьд ч зөрчилтэй юм. Дунд голын өмнө баригдсан Т.Намнансүрэнгийн гэр ордон нь “Гоожингийн өндөр”-тэй огтхон ч холбоогүй" талаар дурдсан байна.

НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ТҮҮХИЙГ ХАРУУЛСАН МУЗЕЙ БАЙГУУЛЪЯ

"Монголын санхүү, төсвийг эмх цэгцтэй болгоход туслуулах зорилгоор ирсэн С.А.Козин нь Нийслэл хүрээнд өөрийн суух албаны байшинтай байсан бөгөөд уг байшинг 1914-1915 онд бариулжээ. Тус байшин нь эдүгээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн зүүн хойд талд, Баянзүрх захын баруун урд талд хадгалагдан үлдсэн “Гоожингийн өндөр” хэмээх байшин мөн юм. С.А.Козиныг 1916 онд нутаг буцсаны дараагаар тус байшинд Улсын хууль шастир хэвлэх хэвлэлийн газар, Монгол ба Зөвлөлтийн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх больниц, Нягтлан бодохын түр сургууль буюу Санхүүгийн техникум (одоогийн Санхүүгийн эдийн засгийн их сургууль) зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байжээ. Үүнээс тус байшинд хамгийн удаан байрлаж, үйл ажиллагаа явуулсан байгууллага нь Санхүү эдийн засгийн сургууль юм.

Уг байшин нь 1929-1956 он хүртэл тус сургуулийн сурагчдын байр, 1956-1992 он хүртэл багш, ажилчдын байрын зориулалтаар ашиглагдаж байжээ.

Мөн 1992 онд тус сургуулийн бүртгэлээс хасагдаж, Хотын захиргаанд шилжүүлэхээр болсон боловч Хотын захиргаа өөрийн хөрөнгөдөө бүртгэж аваагүй тул 2008 он хүртэл ямар нэгэн өмч, эзэмшлийн бүртгэлгүй байжээ. Улмаар тэнд амьдарч байсан Санхүү эдийн засгийн сургуулийн багш, ажилтан, түүний үр хүүхдүүд 2008 газрыг, 2009 онд байшинг өөрсдийн эзэмшил, өмчлөлд авчээ.

Түүхэн дурсгалт байшинд 1920 онд Богд хааныг 48 хоног хорьж, 1921 оны наймдугаар сард Залуучуудын эвлэл буюу Бошгыг халах идэр нам хурал цуглаан хийж, 1921 оны арваннэгдүгээр сард Унгар эмч Раднот Андор 10-аад маарамбын хамт тус байшинд ажиллаж байсан" тухай судлаачдын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд онцолжээ.

Түүх судлаач Г.Очбаяр, Одсүрэн нарын зүгээс дараах саналыг гаргасан байна. 

  • ХХ зууны эхэн үед Нийслэл хүрээнд цөөн тоотойгоор баригдсан Дорнод Сибирийн уламжлалт загвартай хоёр давхар модон барилга архитектурын төлөөлөл болсон тус түүхэн дурсгалт байшингийн хадгалалтын өнөөгийн байдлаас харахад нэн даруй сэргээн засварлах шаардлагатай ба байшингийн гадна фассад, цонх, дээвэр, ханын болон дээврийн доод ирмэгийн модон хүрээ, чимэглэл, цонх болон цонхны хөмсөгний хээ чимэглэл зэрэг нь анхны эх төрх байдлаа одоо хүртэл алдаагүй байгаа тул нэн яаралтай сэргээн засварлаж, авран хамгаалах хэрэгтэй байна.
  • “Гоожингийн өндөр” нь Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнтэй холбоогүй нь тус байшингийн түүхэн үнэ цэнийг бууруулахгүй бөгөөд уг байшинд Нийслэл хүрээний түүхийг харуулсан музей байгуулах замаар барилгын үнэ цэнийг хадгалах, ашиглалтыг сайжруулах бүрэн боломжтой гэж үзэж байна гэжээ.

Б.ЭНХБААТАР: НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ ЗӨВШИЛЦЛИЙН ТҮВШИНД ЯВЖ БАЙГАА

Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны Засаг дарга Б.Энхбаатараас түүхэн барилгын талаар тодруулахад "Гоожингийн өндөр түүхэн барилгын газрын эрхийг 2022 онд  нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан. Гэвч шүүх байгууллагаас эзэмшигч иргэний талд шийдвэрлэсэн. Эзэмшигч иргэний хувьд хорооны Засаг даргатай ирж уулзаад "Бид энэ газар дээр барилга барих сонирхол алга, улсад өгмөөр байна. Нөхөн төлбөрөө тохиролцъё" гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Одоо нийслэлийн удирдлагуудтай зөвшилцлийн түвшинд явж байгаа" гэдгийг хэлсэн юм.

Хорооны оршин суугчдын зүгээс энэ барилгатай холбоотой гомдол, санал ихээр ирдэг байна. Учир нь хуучин барилгын балгас дотор орон гэргүй хүмүүс амьдрах, насанд хүрээгүй хүүхдүүд дотор нь газ үнэрлэх зэрэг гэмт хэрэг олон гардаг гэнэ.

Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв, хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ. "Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58.500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Одоо газар эзэмшигчид тэрбум орчим төгрөгөөр газрыг үнэлж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-18 103.168.34.220

Маш сайхан байшин. Өндөр таазтай. Олон ч айл энд сайхан амьдарч байсан. Өөд нь татаад өнгө үзэмжийг нь засаад бид их засвар хийe та нар дэмжээд өг гэж тухайн үeд энд амьдарч байсан иргэд хүсэлт гаргаж, өөрийн тойргоос УИХ-д нэр дэвшсэн нэгэн эрхэм гишүүнийг урьж байшингаа харуулсан. Олон ч газар хүсэлт гаргасан. Тухайн үeд биднийг хэн ч тоож дэмжээгүй, түүхийн дурсгалт тул битгий гар хүр гэдэг байсан. Хайран сайхан байшин.

Avatar

Зочин 2025-03-18 124.158.119.35

Энэ байшинг яг тэр үеийн хэлбэрээр нь өөд нь татаж түүх дурсгалын үнэт зүйл болгомоор юм. Манай улсад дээр үеийн загвар бүхий байшин барилга маш цөөн үлдсэн. Хэнч амьдарч байсан бай энэ бол түүх. Түүхийн хамгийн нандин зүйл байх ёстой санагддаг. Соёлын яам харж үзээсэй

Avatar

ЗочинЧ .Энхцэцэг 2025-03-18 202.72.245.121

Энэ Очбаяр их зөв дуугардаг залуу санагдсан. Бас нөгөө түүхч Чулуун шиг буруу замаар будааа тээчихгүй болвол шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-03-18 202.72.245.121

тэр хавьд битүү орон сууц айл бий болсон. Тиймээс хөөрхөн сургууль ч юмуу хүүхдэд хэрэгтэй бас танн мэдэхүйн түүх өгүүлсэн юм байгуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-03-18 202.72.245.121

эзэнгзйдэж тэр дундаас нь нэг сэргэлэн гар ашиг хайж өмчөөр бүртгүүлжээ. Нийслэлээс дахин шүүхдээд нэрийг нь цуцлаад үнэхээр л түүхийг өгүүлэх музей ч юмуу иргэдэд энэ хотод хэрэгтэй ямар нэг зүйл хиймээр юм. Одоо удах тусам илжрээд үнэ цэнээ алдаад байна шүү дээ

Avatar

Нэргүй 2025-03-18 103.212.116.88

Хурдхан засаач!

Avatar

Нэргүй 2025-03-18 192.82.64.248

бөхийн өргөөний хойно бас 2 хуучны байшин, нэг нь хотын музей, нэг нь буузны гуанз ч юмуу бүр хачин юм болчихсон, энэ 3 байшинг додомдож аваад, ёстой музей болгомоор юм,

Avatar

Нэргүй 2025-03-18 202.9.41.22

За газрыг нь авхаар хулгайч нар юмаа ярьж эхэллээ дээ

Avatar

Нэргүй 2025-03-18 202.179.2.18

Засаж янзална гэж ярих хооронд усны үер, газар хөдлөлт зэрэг ямар ч гамшиг болж болно. Тэр үед яаж ч чадахгүй. Хурдан хэлэлцэж, шийдлийг гаргаж, засаж сайжруулах хэрэгтэй. Яг юундаа ингэж удаан хэлэлцдэг байна вэ? Мөнгө төгрөгний асуудал дээр зарим нь идэх гэж оролддог юм болов уу гэж харагдаж байна.

Одоо болих хэрэгтэй! Бүх зүйлд ийм удаан хүлээх нь зохисгүй!

Avatar

Нэргүй 2025-03-18 103.168.34.114

SURGUULI BARI

Avatar

Zochin 2025-03-18 202.179.2.18

Түүхийн хувьд Монгол Улсын төвд байрлах энэхүү хуучин түүхийн үнэт барилгыг сэргээн засварлах шаардлагатай. Бусад улс орнууд энэ төрлийн хуучин барилга, байшинг өндөр түвшинд сайжруулж засварладаг. Монголд ирэх жуулчдад үзэх шинэ үзмэр нэмэгдэж, үнэхээр үнэ цэнэтэй болно.

Төр засаг яагаад энэ барилгыг анхаарч, санхүүжилт баталж засаж чадахгүй байна вэ? Бид "Би Монгол" гэж бахархаж, цээжээ дэлддэг ч, түүхийн дурсгалт газруудыг сэргээх талаар бодохгүй байна.

Avatar

Нэргүй 2025-03-18 124.158.123.244

Хэдэн төгрөг хаяад засуулаад авчихвал дараа нь газартайгаа хамт "чулуу болох" зүйл гэдэгийг мэдэх ухаантай бизнес хүн монголд алга уу даа???

Avatar

зочин 2025-03-18 192.82.66.30

газар нь улсын мэдэлд баймаар газар байна шүү

Avatar

Нэргүй 2025-03-18 66.181.184.70

Юм болгоныг л улсын мэдэлд, төрийн өмч гэдэг чинь их буруу юм шүү ! Төрийн өмч гэчихээд л идэж ууж, устгаж сөнөөж байдгаа болих хэрэгтэй !!!

Avatar

Нэргүй 2025-03-18 66.181.190.152

төрийн өмч эрдэнэт байгаагүй бол ковидыг үед чи муу хэнээрээ тог усаа төлүүлэх байсийн,хувьд очсон цирк,ард киногоо хар,бүхэл бүтэн соёл урлагийн салбар монголын цирк гадаа гудманд байна,арван хэдэн давхар зочид буудал х***а буянгийн гараар орж балгас боллоо энэ бүхэн луйвардаж хувьд авсны хар гайг харахгүй байна уу 2 циилгэр чинь???

Avatar

Нэргүй 2025-03-18 202.9.40.102

Улс орнд оргнсн адгийн Хулгайч х***а манж шааруудыг нэг өдр ч хулгайг-р үүрлж эзлж бх ёсгүй 35 жил аймшгиын уданн хулгай шаасн хувхай х***а манж хог шааруудыг х***а манжруун хөөж далд ор2л.

Avatar

Hh 2025-03-18 202.126.89.40

nuraa nuraa enuugeer yaadiin.

Avatar

Зочин 2025-03-18 202.179.18.222

Ер нь түүхч нэртэй дульхан судлаач нөхөд түүхийг их гуйвуулж байгаа шүү дээ. Чингис хаан, Богд хаан, Намнансүрэн нарыг магтан дуулах гээд худал үнэн зүйл их бичих болжээ. Зургийн тайлбарыг ч санаатай буруу зөрүү бичдэг. Архивын баримтыг ч засварладаг болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж