Украины ерөнхийлөгч Зеленский армийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Ням гаригт Зэвсэгт хүчний жанжин штабын шинэ даргаар Андрей Хнатовыг томиллоо. Андрей Хнатов нь 2024 оны хоёрдугаар сараас хойш уг албан тушаалыг хашиж байсан Анатолий Бархылевичийн залгамж халааг авч байна. Томилгоог Ням гаригт Ерөнхий штабын телеграм сувгаар дамжуулан зарлав.
Батлан хамгаалахын сайд Рустем Умеров "Бид байлдааны үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд Украины Зэвсэгт хүчнийг системтэйгээр өөрчилж байна” гэв.
Анатолий Бархылевичийн хувьд Украины Батлан хамгаалах яамны ерөнхий байцаагчаар ажиллах болно. Түүнийг багийн нэг хэсэг хэвээр үлдэж, цэргийн стандартыг хянан, арми дахь сахилга батыг бэхжүүлнэ гэдгийг Рустем Умеров онцолжээ.
Харин Александр Сирський Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэвээр байна.
Дайн эхэлснээс хойш Зеленский Украины засгийн газар болон армийн бүрэлдэхүүнд цөөнгүй удаа боловсон хүчний өөрчлөлт хийсэн юм.
Нэргүй 2 цагийн өмнө 109.70.100.66
Slava Ukraine.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.181.43
Гонжогны нүх зеленский