Шинэ үеийн "Bad Boys"

Шинэ үеийн "Bad Boys"

Дэлхийн ямар ч спортын түүхэнд эхэлсэн цагаасаа босоо явсаар дууссан баг гэж үгүй. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шиг бүх л баг унадаг, эргээд босдог.

Үүний нэгэн адил "NBA"-д чанга хатуу тоглолтоороо танигдсан Детройт Пистонс баг эргэн ирэх замдаа оржээ. 1980-2010 он хүртэл муу залуусын сүр хүчийг "NBA"-д мэдрүүлж 1989, 1990, 2004 онуудад аваргын цомыг гуйж биш гуядаж авсан агуу түүхтэй баг хэзээнээс уналтад оров? Он удаан жил босоо явсан тэдний хувьд 2008 оны Чонси Рэй Биллапс, Рашид Уоллес гэх тоглогчдын манлайлал доор байсан муу залуусын хоёрдугаар эрин үеэс хойшоо плей оффын цувралд нэг ч хожил авч үзээгүй гэдэг тааруу амжилттай яваа аж.

Бүхэл бүтэн “Муу залуусын эрэн үе 2”-оос хойш  буюу 16 жилийн турш үргэлж дундаж эсвэл дунджаас доогуур амжилттай явсан ядруухан баг болоод байсан билээ.

Энэ хугацаанд Жош Смит, Грег Монро, Андре Драммонд, Блэйк Гриффин, тэр байтугай Аллен Айверсон хүртэл энэ багт хүчин зүтгэж байсан. Гэвч энэ тоглогчдын хэн нь ч муу залуусын халааг авч энэ багийг хангалттай амжилтад хүргэх хэмжээнд байж чадаагүй юм. Харин энэ улиралд анхныхаа бүх оддод сонгогдож, нэмээд "MIP"-д хүчтэй өрсөлдөж байгаа Кэйд Каннингэм болон түүний нөхөд "Motor City"-г эргээд өрсөлдөөнд оруулж ирж чадлаа. Харин аварга авах потенциаль тэдэнд бий юу?

Кэйд Каннингэмийг Пистонс 2021 оны драфтын тэргүүн сонголтоор авч байсан бөгөөд одоогоор 25.7 оноог 9.3 дамжуулалттай дундажлан байна. Түүний давуу тал бол яг л Лука Дончич шиг байрлалдаа том биетэй учир өрсөлдөгч багийн хамгаалалтын тактикийг эвдэх бүрэн боломжтой. Нэмээд оноо авах ур чадвар сайтайгаас гадна хамгаалалт тун давгүй нэгэн.

Одоогоор багаа манлайлан 68 тоглолт хийгээд байгаагаас 37-д нь хожил байгуулаад байгаа юм. Мөн баг нь бүсийнхээ зургадугаар байранд явж байгаа бөгөөд үлдэж буй 14 тоглолтод хэр тоглохоос шалтгаалж дээшээ байр ахих ч боломжтой. Тэгэхээр тэдний хувьд плай-офф нь бараг л баталгаажсан гэхэд болно.

Детройт Пистонс багийн энэхүү өөрчлөлтийн гол түлхүүр бол багийн дасгалжуулагч Жон-Блэйр Бикерстафф юм. Тэрбээр өнгөрсөн улиралд Кливленд Кавальерс багийг маш сайн удирдаж бүсийнхээ дөрвөөр гаргасан хэдий ч плей оффт хангалттай амжилт үзүүлж чадалгүй хоёрдугаар шатнаас мултарсан. Улмаар улирал нь дууссан Кливленд Кавальерс баг ахлах дасгалжуулагчаа халж, өөр хүнийг түүний оронд нь томилсон. Энэ үед Детройт ч мөн маш том гэрээ байгуулж авсан ахлах дасгалжуулагч Монти Уильямсыг өөрчлөлт авчирч чадахгүй гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Харин түүний оронд Бикерстаффыг томилсон нь зөвдсөн гэлтэй.

Дасгалжуулагч болон багийн манлайлан тоглогчоос гадна энэ багийн үүргийн тоглогчид маш сайн байгаа нь энэ улирлын амжилттай шууд холбоотой.

Детройт Пистонс баг цөм тоглогчдоо бүгдийг нь драфтаас авсан. 2022 оны драфтын таваар Жейден Айвиг эгнээндээ нэгтгэсэн. 2022 оны драфтын үеэр солилцоо хийж Жэйлен Дуреныг драфтын 13-аар сонгосон. Дараа улиралд нь багийн гол хамгаалагч болоод буй Аусар Томпсонг драфтын таваар сонгож авсан билээ.

Мөн өнгөрсөн улиралд дутагдаад байсан үүргийн тоглогчдоо солилцоо болон чөлөөт агентаас авсан. Тэдгээр тоглогчид нь Далласын сэлгээнээс минутгүй болж хасагдсан Тим Хардуэй, том гэрээнээсээ болж Филадельфия хотод ад үзэгдэж байсан Тобиас Харрис, NBA-ийн карьер нь бараг л дуусаад байсан Малик Бисли гэх тоглогчид багтана.

Эдгээр тоглогчид нь цагтаа багийн ирээдүй гэгдэж байсан  хэдий ч тэр хэмжээндээ хүрч чадалгүй очсон багууддаа муу нэр зүүж сүүлдээ минутгүй болон хасагдах нь холгүй байсан гэхэд хилсдэхгүй. Харин зөв газраа сайн дасгалжуулагчийн доор байвал юу хийж чадахыг бид одоогийн Детройт Пистонс багаас харж байна.

Өнгөрсөн улиралд довтолгоо болон хамгаалалтаараа сүүл мушгиж байсан баг шинэ дасгалжуулагчийн туган дор довтолгоогоороо 12-т,  хамгаалалтаараа 14-т явж байгаа аж.

Э.Ариунтөгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Халтаруудын эрлэг 2 цагийн өмнө 122.201.20.194

Энэ халтар харууд хэнд хамаатай юм бэ? Хаа байсан дэлхийн нөгөө талд халтайгаад сууж байж халтаруудын халтарыг гайхаад хха.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж