УБЦТС: IV сарын 1-нээс хэрэглэгчдийн дуудлагыг нэг л дугаараар авна

УБЦТС: IV сарын 1-нээс хэрэглэгчдийн дуудлагыг нэг л дугаараар авна

УБЦТС: IV сарын 1-нээс хэрэглэгчдийн дуудлагыг нэг л дугаараар авна

Эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалж гэр хороололд амьдардаг, халаалтаа цахилгаанаар шийддэг айл өрхүүдийн сарын төлбөр хэт өндөр гарч байгаа талаар иргэд ихээр гомдоллож буй. Мөн эрчим хүч тасалдах, тог цахилгаанд нь гэмтэл гарсан асуудлаар иргэд "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-д хандах хэрэгцээ шаардлага их үүсч байгаа ч дуудлага мэдээлэл бүртгэх утсаа авдаггүй гэх гомдлыг хэлж байгаа юм.

Тэгвэл хэрэглэгчдийн дуудлагыг ирэх сарын 1-нээс зөвхөн 7004-7004 утсаар хүлээн авах болсон талаар "УБЦТС" ТӨХК-иас мэдээллээ.

"УБЦТС" ТӨХК нь өвлийн их ачааллыг давах зорилгоор хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 26-наас дуудлага мэдээлэл бүртгэх утаснуудыг нэмэлтээр ажиллуулж эхэлсэн байна. Тус дуудлага хүлээн авах утаснуудыг өнгөрсөн Баасан гаригаас /2025.03.14/ Баянзүрх, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажлын өдрүүдэд 24 цагаар, бусад хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд ажлын цагаар ажиллуулаад энэ сарын 31-нд хаах аж. Тиймээс ирэх сарын 1-нээс хэрэглэгчдийг зөвхөн 7004-7004 утсаар холбогдож, мэдээлэл лавлагаа авахыг зөвлөлөө. 7004-7004 утасны дуудлага хүлээн авах 64 шугамыг 120 болгон өргөжүүлж, хэрэглэгчдийн дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч ажиллана гэдгийг мөн онцоллоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-17 66.181.188.243

Энэ дугаар чинь ерөөсөө авдаггүй. Таны өмнөх хэрэглэгчтэй ярьж байна гэсэн нэрийдлээр үйл,илээ үзүүлдэггүй шүү. Цахилгааны үнээ нэмчихээд хүнд сур *л гаргасан тогтолцоонд эрс өөрчлөлт хийх ёстой. Эрчим хүчний системийн далд бизнесийг одоо устгах цаг болсон. Зөвшөөрөл олгож. нууц бизнес хийдэг энэ муухай тогтолцоог шалгаач ээ

Avatar

Нэргүй 2025-03-17 139.5.219.215

Нэг утсан дээр олон шугамаар хариу өгөх юмуу өөр хэрэглэгчид үйлчилж байгаа тул гээд өчнөөн цаг мин болдог ш дээ бүр л их ачаалалтай болж бухимдуулах ю. бна даа их хүндрэлтэй газар даа

Avatar

Нэргүй 2025-03-17 66.181.180.34

утсаа авдаггүй хүнд сурталтай газар иргэдийн төлөө ажиллаж чадах уу!?

Avatar

Нэргүй 2025-03-17 188.162.254.18

сандраад байх хэрэггуй, одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!

Avatar

Нэргүй 2025-03-17 202.126.90.14

Утас аа авахгүй юм чинь утсаар яадгийн

Avatar

Нэргүй 2025-03-17 202.70.43.34

ИХЭНХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АВТОМАТААР ХАРИУЛАГЧ ТАВЬЧИХААД СУУГААЛ БАЙХАА БОЛИОСОЙ….ЯЛАНГУЯА ЮНИВИШН ГЭЖ ХАЧИН ГАЗАР БНА ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ

Avatar

Иргэн 2025-03-17 66.181.189.86

ямар сайндаа юнивишны байшин шатаад галын дуудлага өгсөн нь гдг онигоо гарах вэ дээ

Avatar

Мсs 2025-03-17 202.9.46.221

univision чинь нөгөө алдарт хулгай MCS-ийн г***-охин кампаан шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж