УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүх хэвээр үлдээсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж байгаа ч УИХ-аар өнөөдрийг хүртэл түүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй байгаа юм.
Тиймээс уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баярбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Улсын дээд шүүхийн шийдвэрийг бид хэлэлцэх эрхгүй. Хуулиараа ийм эрх байхгүй. Эрхзүйт төрийн гурван салбарын нэг нь шүүх засаглал. Шүүх засаглал хараат бус зарчмаар ажиллах ёстой. Шүүхийн гаргасан шийдвэрийг УИХ-аар авч хэлэлцэх нь зөв үү. Эрхзүйн гаргалгааны хувьд өнөөдөр Улсын дээд шүүх шийдвэрийг албажуулж ирүүлэх үүргийг хүлээхгүй. УИХ-ын гишүүн өнөөдөр иргэн хүнийхээ хувьд шүүхийн тогтоолоо гардан авч, УДШ дээр хариуцлага хүлээсэн. Харин УИХ бол тэр шийдвэрийг хэрхэн яаж авах вэ гэдэг эрхзүйн зохицуулалт байхгүй. Ганцхан зохицуулалт байгаа нь бусад оролцогч УДШ-ээс лавлагаа авах эрхтэй. Энэ лавлагааг ес хоногийн дотор гаргаж өгөх ёстой. Энэ агуулгаар хандвал УИХ-ын Тамгын газар лавлагаа авч болно.
Нөгөө талаараа Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол эгүүлэн татна" гэсэн заалт бий. УИХ-ын тухай хуулийн 9.1.5 зүйлд "УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдвол Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн УИХ тогтоол баталж, саналыг ил хураана" гэж заасан байдаг.
Энэ хоёр хуулийн заалт өөр хоорондоо зөрчилтэй байна. Бид УИХ-ын тухай хуулийн 9.1.5 зүйлээр энэ асуудлыг хэлэлцэх нь Үндсэн хуулийн зөрчил рүү дагуулах нөхцөл байдал үүснэ. Тухайн УИХ-ын гишүүн өөрөө өргөдлөө өгсөн тохиолдолд юм уу, нас барсан болон гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эгүүлэн татаж, чөлөөлнө" гэв.
? 1 цагийн өмнө 103.57.92.176
Тэгээд Хууль тогтолх Дээд байгууллага гэж нэрийдэх ямар хэрэг байгаа юм ?
Нэргүй 2 цагийн өмнө 103.242.47.254
Гуцаад л байгаарай новшнууд хулгайч нар нөгөө хулгайчаа хамгаалах болохоор нэг их хууль ярина, бүүр мушгиж тайлбарлана
Нэргүй 3 цагийн өмнө 139.5.216.143
Юугаа эргүүтээд тэнэгтээд байгаа юм бэ??? Үндсэн хуулинд чинь маш тодорхой заагаад өгчихсөн л байна ш дээ. "Гэмт хэрэг үйлдсэн бол" гээд. Гэмт хэрэг үйлдсэн нь дээд шүүхийн шийдвэрээр батлагдчихлаа. Одоо тэгээд гишүүнээс эргүүлэн татахад өөр ЮУ дутаад байгаа юм бэ??? Худлаа гэмт хэрэгтнээ хаацайлахаа БОЛЬЖ ҮЗ.