“Айтүүлс”-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

“Айтүүлс”-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

“Айтүүлс”-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

“Айтүүлс” ХК-ийн (цаашид “Компани” гэх)-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид “Ээлжит хурал” гэх) нь 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт Монгол улс, Улаанбаатар хот, Юнескогийн гудамж-8, Континентал зочид буудал, 2 давхарт байрлах хурлын тэнхимд хуралдана.

Ээлжит хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2024 оны бизнесийн үйл ажиллагааны тайланг танилцуулах;
  2. Компанийн 2024 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  3. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  4. Компанийн 2024 оны ашгаас ногдол ашиг хуваарилах талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах;
  5. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан танилцуулах;
  6. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж, сонгох;
  7. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төсвийг батлах.
  8. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2025 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр (“Бүртгэлийн өдөр”) байна.

Саналын хуудсаар саналаа өгөх хувьцаа эзэмшигчдийн Саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 13:00 цагт байна.

Ээлжит хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп-16, Реженси резиденс, 201 тоот

И-мэйл: secretary@itools.mn

Утас: 75755585, 99059722

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж