"Жилийн хугацаанд хоёр удаа хийдэг тодотгол гэж юу байдаг юм бэ?"

"Жилийн хугацаанд хоёр удаа хийдэг тодотгол гэж юу байдаг юм бэ?"

"Жилийн хугацаанд хоёр удаа хийдэг тодотгол гэж юу байдаг юм бэ?"

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2025.03.17/ нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батбаяраас төсвийн тодотголтой холбоотой асуудлаар тодрууллаа.


УИХ-ын гишүүн Д.Батбаяр:

-Цаг үеэ олсон олон хуулийн төсөл хаврын чуулганаар орж ирж байна. Анх чуулган нээж байхад 50 гаруй ажлын хэсэг байгуулагдсан. Тэдгээр ажлын үр дүн гарч, хуулийн төслүүд өргөн баригдаад, одоо хэлэлцэгдэж эхэлж байх шиг байна. Хаврын чуулганаар төсвийн орлого тасалдаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийнэ, хийхгүй гэсэн бүрхэг мэдээлэл явж байна. Миний хувьд тодотгол хийх нь буруу гэсэн байр суурьтай байна. Би анхнаасаа хэлж байсан, бүтэн нэг жилийн туршид хоёр удаа хийдэг тодотгол гэж юу байдаг юм бэ? Яагаад энэ бүхнээ анхнаасаа тооцож үзээгүй юм бэ, Монголбанкны ерөнхийлөгч манай бүлэг дээр сая ирж, мэдээлэл хийлээ. Гэхдээ тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Монголбанкинд хадгалагдаж байгаа гадаадын валютын нөөц гурван сарын дотор 700 сая ам.доллараар буурсан байна. Нүүрснээс орж ирэх ёстой байсан орлого мөн 600 сая ам.доллароор тасарчихсан байгаа. Орлого тасарчихаар зарлагадах мөнгө байхгүй болчихно шүү дээ. Тэгэхээр яалт ч үгүй тодотгол хийх шаардлага үүсээд байна. Нөгөө талд алтны үнэ өсч байгаа учраас орлого буурахгүй гэх тайлбар хэлж байгаа. Гэхдээ үүн дээр эргэлзэж байгаа. Тийм ч учраас бүлгийн хурлаас түрүүлээд гараад ирлээ. Хангалттай хариулт авч чадсангүй.

Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 3500 төгрөгтэй тэнцэж байгаа шүү дээ. Үүнийг доошоо буулгах талаар ярихаа больё гэхэд энэ ханшаа хадгалж чадах юм уу. Ямар учраас бодлогын хүүгээ нэмсэн юм бэ гэдэг дээр хариулт авч чадсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 1 цагийн өмнө 66.181.189.153

сангийн сайд гэх малаа огцруул.Сэтгэлийн хөөрлөөр төсөв хийж, баталсан төсөв нь 2-3 сар болоогүй байхад ззс нь цухуйж буй нь Сангийн сайд муу ажиллаж байна .

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.225.197

1. Миний хувьд тодотгол хийх нь буруу гэсэн байр суурьтай байна. Би анхнаасаа хэлж байсан, бүтэн нэг жилийн туршид хоёр удаа хийдэг тодотгол гэж юу байдаг юм бэ? 2. Орлого тасарчихаар зарлагадах мөнгө байхгүй болчихно шүү дээ. Тэгэхээр яалт ч үгүй тодотгол хийх шаардлага үүсээд байна. – Энэ хүн эрүүл үү?

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 188.162.254.18

юунд нь сандраад байдаг юм болоо, оюунэрдэнэ одоохон тусгай элчин сайд томилоод зохицуулчихна !!!!!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.90.14

Монгол банкны хулгайчийг зайлуулах ёстой

Avatar

зочин 2 цагийн өмнө 103.57.92.50

Жинхэнэ ардчилсан хулгайчуудын нэг л байна Уг нь эд нар бусадтай адил улс орноо урагшлуулах,ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх талаар иргэдэд амлалт өчгөө өгч байж их хуралд орсон б**х, Гэхдээ өөрөө юу ч хийгээгүй,Зөвхөн бусад рүү дайрч,нэр төрийг нь хугалж ,одоогийн төрд ажиллаж буй хүмүүсийг унагаж-суудлыг нь зайдагнах зорилготой л этгээдүүд Иймд тэд улс орон хүнд байдалд ороосой, одоогийн төрийн хийх ажил нь нураасай, иргэдийн амьдрал хүндрээсэй гэж хүсдэг,Энэ чиглэлээр л ажилладаг

Avatar

зочин 2 цагийн өмнө 103.57.92.50

Олон улсын байдал маш төвөгтэй байна, Манай ажилд биднээс хамаарахгүй эрсдэл үүсэх магадлал маш их байна, Үүнийг хүн бүр мэдэж байгаа, Тухайлбал экспортын бүтээгдэхүүний ихэнхийг эзлэх нүүрсний үнэ унах магадлал маш их болжээ, Уг нь үүнийг анхаарч төсөвт бололцоогоороо бууруулж тусгасан юм билээ, Энэ мэт хүндрэлийг ёс зүйтэй хүмүүс бол улс төрийн тэмцэлд хортойгоор ашиглаж болохгүй,

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.239.126

гуцаач чи юугаа мэддийн

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.161.225

Нөөц алтаа заръя гээд байгаа, гөлөгнүүд, шийдцэн хулгайч, тонуулчид!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж