"Төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлага үүссэн"

"Төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлага үүссэн"

"Төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлага үүссэн"

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2025.03.17/ нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-УИХ-ын гишүүн иргэдийг төлөөлж, тэдний дуу хоолойг хүргэж шийдвэр гаргадаг. Тиймдээ ч тэднийг төлөөлж шийдвэр гаргах ёстой. Гэвч иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлөх бодит шийдвэрийг гаргаж чадахгүй байна. Тухайлбал, татвар, үнийн өсөлт зэрэг нь ард иргэдэд маш их дарамт болж байна. Өөрөөр хэлбэл, орлого нэмэгдэхгүй хэр нь бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаад иргэд маш их бухимдаж байна. Татвар, хураамж нэмэгдэж байгаа нь иргэдэд шийтгэл болж байна гэж харж байна. Энэ чуулганаар татварын багц хуулийг хэлэлцэж, шинэчлэх байх. Уг хуульд иргэдэд ээлтэй, ААН, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн, хувь хүний орлогод халдахгүй, өөрсдөд нь хүртээмжтэй байх гэх мэт зүйлүүдийг тусгасан нэмэлт өөрчлөлтийг оруулахыг хүсч үүн дээр анхаарч ажиллана.

-2025 оны төсвийг тодотгох шаардлагатай юу?

-Тодотгох шаардлагатай. 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьснаар харьцангуй алдагдалгүй батлагдсан. Гэхдээ одоо бид бодит үнэнтэй нүүр тулж байна. Монголбанкны мэдээлснээр инфляци 12 хувьд хүрэх аюул нүүрлээд байна. Тиймээс төсвийн тодотгол заавал хийж зардлаа бууруулах хэрэгтэй.

14 мега төслөө эрэмбэлж хөдөлгөх шаардлагатай. Тэнд үр ашиггүй төслүүд бий. Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төслүүд ч байна. Харин нэгэнт хэрэгжүүлээд эхэлчихсэн төслүүдээ үргэлжлүүлэх нь зөв.

Төсөвт орлого тасалдвал юугаар нөхөх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Хэдийгээр алтны биет хэмжээний үнэ нэмэгдэж байгаа ч нүүрснээс орж ирэх орлогын түвшинд очиж нөхнө гэж бодохгүй байна. Тэгэхээр яаралтай төсвийн тодотгол хийж үр ашиггүй зардлаа танах хэрэгтэй байна" гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-17 66.181.178.120

Сайн охин, гэхдээ муухай.
Хүний гар хөл бүү бол.
Өөр йн толгойтой бай

Avatar

Ганаа 2025-03-17 202.126.91.209

иргэдээ төлөөлсөн үү кампани төлөөлсөн үү гэдэг нь удахгүй харагданаа.

Avatar

Нэргүй 2025-03-17 202.9.40.86

Мөнхбаясгалан гишүүний хуудсанд хамгийн түрүүнд гарын үсгээ зурсан уу?????

Avatar

Нэргүй 2025-03-17 202.9.40.86

Мөнхбаясгалан гишүүний хуудсанд гарын үсгээ тэргүүлэн зурж хамтран ажиллаарай даа….үнэн дүртэй юм уу, худал дүрэмтэй юм уу????????..Шударга ёс, хулгай авлига гол асуудал шүү ……

Avatar

Баас 2025-03-17 202.9.46.221

одоо АН засгаас гар, гай болж хачгаарын баасан баас дээр халтирч унана шүү. анхнаасаа Гантөмөр гэж эргүү юм ширээ сандалд нь горьдож өмхий санаатнуудын тавьсан ольтиргонд гүйж орсон мал. нөгөө халтар бангладеш ч яахав угаасаа МАН-ын утсан хүүхэлдэй. ХҮН нам чинь МАН-ын тоглоомын нам шүү дээ. даанч АН-д МАН-ынх шиг айхтар өмхий санаа заяасангүй, хохь нь.

Avatar

Нэргүй 2025-03-17 202.9.40.86

Нам огт хамаагүй, хатраад Монгол улсын төлөө, ирээдүйн Монгол үрсийнхээ төлөө ажиллацгаах ёстой… Бүгдээрээ эжий аав , өвөө эмээ нар байлгүй

Avatar

Нэргүй 2025-03-17 66.181.176.143

ZYGAATSI80955877MASSAJLI

Avatar

Нэргүй 2025-03-17 66.181.161.225

Орлого зардал хоёрыг хамгийн багадаа 6-8 их наядаар танах! Эхлээд орлогыг бодитой тооцоолох чухал. Нүүрсний үнийг одоогийн байгаа ханшаар 80$-оор бодоход орлого тодорхой болно. Яахав зөрүүлээд алт, зэсийн хүдэр хоёрын үнийг жаахан дээшлүүлж болно. Гэсэн ч яаж ийгээд төсвийн орлого 2.5 тэрбум доллар хүртэл буурна. Зардлыг мөн энэ хэмжээнд ьнахаас өөр аргагүй. Одоо гол нь хурдлах нь хэрэгтэй. Өнөө маргаашгүй гүйцэтгэлээ хүлээж буй зардлууд жагсаж байна. Хулгайч, цавчаач засаг тендрүүдээ бараг шөнө

Avatar

Нэргүй 2025-03-17 66.181.161.225

өр зарлах нь халаг байна. 4-р сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр хүлээгдэж байна. Эд бүгдийг хойшлуулж, өрсөж тодотгох л хэрэгтэй байна. Болохгүй бол жагсацгаая! Хэрэв орлого тасарвал юун цалингийн нэмэгдэл байтугай цалин, тэтгэвэр ч үгүй болох гээд байна. Цавчаач засаг өөрсдийнхөө хулгайг төсвийн хамаг орлогоор санхүүжүүлчихээд, та бидэнд болохоор мөнгө байхгүй ээ, цалин тэтгэвэр тавьж чадахгүй ээ гээд сууж байх болно шүү. Одоо бид түүнээс өрсөх хэрэгтэй байна. Жагсацгаая!

Avatar

Нэргүй 2025-03-17 66.181.161.225

Тэдний хулгай юу эсвэл мануусын цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө үү? Аль нь вэ, ард түмээн!

Avatar

Жокеорууд 2025-03-17 202.70.43.34

Төсөвөө лаг хэмнэсэн болж таналт хийлгэж жүжиглэчээд дараа нь тодотгол хийгээд л…үүнийг л улс төр хийх гдэг бхдоо…..

Avatar

Нэргүй 2025-03-17 103.212.117.61

сайн охин

Avatar

УНШИГЧ 2025-03-17 59.153.114.194

Хэн хариуцлга хүлэээх бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж