Оюутны хотхоны сагсны талбайг шөнө дунд нүхэлжээ | News.MN

Оюутны хотхоны сагсны талбайг шөнө дунд нүхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Оюутны хотхоны сагсны талбайг шөнө дунд нүхэлжээ

Хичээлийн шинэ жилийн хоёр дахь долоо хоног үргэлжилж байна. Сургалтын төлбөр, оюутны байрны асуудал хөөцөлдөөд завгүй байсан Монголын оюутны холбооны удирд­лагуудад оюутны эрх ашигтай хол­боотой өөр нэгэн ажил  урган гарч иржээ. Энэ нь Арслантай гүүр­ний хэмээн нэрлэдэг оюутны “Б” хотхоны сагсны талбайн асуудал. Гадаад орнуудад их, дээд сургуулиуд оюутны сурах, амьдрах орчныг иж бүрнээр нь шийд­­сэн байдаг. Оюутны байр, номын сан, спорт, амралтын цогцол­бор, зоогийн газар, цэцэрлэгт хүрээ­­лэн гээд байхгүй юм гэж үгүй байдаг юм билээ. Ёстой л за­луу­чуудын хэлдгээр “үнэн тасар­хай”. Харин манайд бол бүх юм өөр. Нэг сургуулийн битгий хэл бүх сур­гуулийн нэгдсэн цогцолбор байхгүй. Гэхдээ хотын төвдөө оюутны “А”, “Б” хотхонтой. Нэг хотхонд нь 8-9 сургуулийн дотуур байр байдаг. Түүнд нь 4000 орчим оюутан амьдардаг.  Дээр нь хотхонд зочид буудал, баар гээд хэнд зориулсан нь мэдэгдэхгүй нэлээд хэдэн байшин бий. Оюутанд хэрэг болохоор хэдэн объект бас байна аа. Энэ нь хуушуурын гуанз, интернэт, тэгээд ээж, аавын маань үед л байсан гэх сагсны талбай. Манай оюутнууд ямар юм голох биш 4000 оюутны дундын өмч болох сагсны талбайдаа хоорондоо зохицож чөлөөт цагаараа хааяа­хан бөмбөг нүдчихнэ. Оюутны байр­нуу­дын дунд зохиогддог сагсны тэм­цээнээ талбайдаа хийчихнэ. Оюутны хотхонд амьдардаг оюут­нуу­дын хувьд энэ багахан талбай нь бараг л спорт цогцолбор. Гэтэл өн­гөрсөн баасан гарагийн шөнө оюутны “Б” хотхоны спорт цог­цолборыг нүхэлчихжээ. Энэ мэдээллийн мөрөөр бид тус хотхоныг зорин очсон юм.

ШӨНӨ ДУНД УХСАН НЬ ОЮУТНУУДЫН ГАЙХШЫГ ТӨРҮҮЛЖЭЭ

“Б” хотхоны сагсны талбай Сан­­хүү, эдийн засгийн дээд сур­гуу­лийн болон МУБИС-ийн до­туур байруудын дунд оршдог. Шөнийн 01.00 цагийн ор­чимд машин техникийн дуу чимээ гармагц нь хартал сагсны талбайг ухаж байсан хэмээн МУБИС-ийн оюутны нэгдүгээр дотуур байрны жижүүр хэлсэн юм. Талбайг ухаж байсан ажилчдаас учрыг лавлахад “Сагсны талбайг шинэчлэх гэж бай­гаа” хэмээх хариултыг өгсөн бай­на. Сагсны талбайн дунд ойрол­цоогоор хоёр метр орчим нүх ухсан байх ажээ. Харин сагсны шийд нь нөгөөх л байдаг байрандаа байгаа бөгөөд нүх ухсанаас хойш оюутнууд аргыг нь олоод л тоглож байгаа хэмээж байлаа.

Оюутан Б.Сарангэрэл:

-Би МУБИС-ийн биеийн тамирын ангид сурдаг. Биеийн тамирын сур­гуулийн оюутнууд оюутны нэгдү­гээр байранд амьдардаг. Манай сур­гуулийнхан төдийгүй бусад сур­гуулийн оюутнуудын чөлөөт ца­гаа өнгөрөөх газар нь зөвхөн энэ сагс­ны талбай. Гэтэл одоо хар нүх болчихсон л байна. Холбогдох байгууллагууд нь сагсны талбайг сэргээн засварлана гэсэн хариултыг өгч байгаа юм билээ. Гэсэн ч шөнө дунд ирээд хоёр метр нүх ухчихсан болохоор үүнд нэг л итгэхгүй байгаа юм.

ГАЗРЫН АЛБАНЫХНЫ ХАРИУЛТЫГ “ХУДАЛ” ХЭМЭЭВ

Оюутны “Б” хотхон нь Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг. Газар олгох, эзэмшүүлэх зөвшөөрлийг тус дүүргийн Газрын албанаас олгодог аж. Монголын оюутны холбооныхны хэлж буйгаар сагсны талбай байсан газарт байшин барих гэж байгаа гэнэ. 

Монголын оюутны холбооны нарийн бичгийн дарга Н.Бямба­гэрэл:

-Оюутны “Б” хотхоны оюутнуудаас гомдол ирүүлсэн. Бид энэ асуудлын мөрөөр холбогдох байгууллагынхантай уулзаж бай­гаа. Ямартай ч “Smart Urguu” гэдэг компани байшин барих гэж байгаа юм байна. Холбогдох бай­гууллагуудаас нь зөвшөөрөл аваагүй юм билээ. Биднийг очиж уул­захад “Тэгвэл одоо зөвшөөрлийг нь авчихна” гэж байсан. МОХ-ны зүгээс шаардлагатай бүх арга хэм­жээг авч сагсны талбайг хэвээр нь авч үлдэнэ.

МОХ-оос би­дэнд дээрх хариултыг өгсөн юм. Ха­рин Баянзүрх дүүргийн Газрын албаны зургадугаар хороог ха­риуц­сан газар зохион байгуулагч Б.Ал­танхундагаас энэ талаар лав­лахад “Оюутны хотхоны сагсны тал­байг шинэчлэх гэж байгаа. Манай дүүр­гээс санхүүжилт гаргаж бай­на. Дээр нь нэгэн компаниас хандив, туслалцаа үзүүлсэн. МОХ-ны гээд нэг залуу ирээд явлаа. Учрыг нь тайлбарлаж өгсөн шүү дээ” хэмээх хариултыг өгсөн юм. Газрын алба­ныхны хэлж буйгаар оюутны хот­хоны сагсны талбайн оронд 200 хүний суудалтай шинэ талбай барих аж. Гүйцэтгэгчээр нь “Smart Urguu” компани ажиллаж байгаа юм байна. Харин оюутны хотхоны оршин суугчид болон МОХ-ны удирдлагууд энэхүү тайлбарыг худал хэмээн үзэж байгаа юм. Тэд “Хэрвээ сагсны талбай барих гэж байсан бол яагаад одоо алга болчихов гэдэг сонин байна. Оюутнуудын эсэргүүцэлтэй тулгараад барилгын ажлаа үргэлжлүүлж чадахгүй байгаа гэж бодож байна” гэх аж. Юутай ч МОХ,  Баянзүрх дүүргийн Газрын албаныхан энэ асуудлын учрыг нүүр, нүүрээ харан ярилцаж үнэн мөнийг олох шаардлагатай байгаа нь харагдаж байлаа.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ojutan 2010-09-07

tend mox-oos ene sagsnii talbai bol mongoliin ojutanii xolboonoos ojutan zaluusdaa bairisan sagsnii talbai gesen bizegtee tom surtei mundag sambar zoox gesen jumojutan zaluuzuud maan toirood naan zaan n garaad sagsaa togloz bolnomanai mongolzuud alibaa jumand zohizoz amidrahdaa sain ter sambar saad bolohgui sgdeemongoliin ojutanii holboobid hahuuliig uzen jaddag bögööd alibaa neg bajn hunees jum abaaguihudlaa gebel smart urguugees asuu

Avatar

Зочин 2010-09-07

USA-с irsen iPhone4 16Gb 32Gb shine utsuudiig zarna 99096353

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж