Нэг.
УИХ-ын чуулганы нээлтэд хэлсэн УИХ-ын даргын үгнээс Монголын улс төрийн дүр зураг тодорхой харагддаг. Тэгвэл Д.Амарбаясгалангийн парламентын даргын хувиар хоёр дахь чуулганы нээлтдээ тодорхой өнцөггүй үг хэлснээс харвал тэрбээр улс төрд одоохондоо төвийг сахихыг илүүд үзэж буй нь илэрхий. Үндсэндээ, Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн хэн хэнийх нь талд илэрхий налахгүй, хэрэвзээ ҮАБЗ дээр зөрчил үүссэн нөхцөлд гол тоглогч болж гал авахаасаа болгоомжилж байж ч магадгүй юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр УИХ-ын дарга болсон хэдий ч өнгөрсөн олон жилийн турш намынхаа гал тогоог базаж ирсэн түүний үг нам дотроо намын даргаасаа илүү жинтэй тусдаг, нөлөөлдөг. Хар залуугийн найз нөхдийн үерхэл дээр тогтсон наяад оны залуусын улс төр хэр удаан үргэлжлэх, хэр хол явахыг одоогоор хэлэхэд эртдэнэ. Тогтолцооны хувьд Монгол хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай. Хэдийгээр 2019 оны ҮХНӨ-өөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн ч, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэвээр үлдээсэн. Тэр утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрд ч, намдаа ч номер нэг хэвээрээ байгаа.
Д.Амарбаясгалангийн өнгөрсөн хугацаанд давхар хашиж ирсэн намын Ерөнхий нарийн бичгийн даргын тамгыг Я.Содбаатарт, ЗГХЭГ-ын тамгыг Н.Учралд авч өгсөн нь дараагийн улс төрөө харсан нүүдэл болох нь мэдээж.
Засгийн газар, үндэсний хөрөнгө оруулагчдын хоорондын зөрчилд өнөөдрийг хүртэл ямар ч байр суурь илэрхийлэлгүй явсан Спикер чуулганы индэр дээрээс ангийн нөхөддөө хандан “Эм” төслүүдийг дэмжиж ажиллах, монополиудтай тэмцсэн хууль батлах, хуулиас дээгүүр журмуудыг цэгцлэх, татварын хуулиудыг өөрчлөх гэх мэтчилэн уйтгартайхан хэдхэн мессеж шидэв. Ингэхдээ “Том нь жижгийгээ барьж иддэг байж болохгүй”-г онцолсон нь Засгийн газартай нэгдмэл бодлоготой байгаагаа үндэсний хөрөнгө оруулагчдад илэрхийлсэн үйлдэл биз.
Тэрбээр бүрэн эрх нь хөндөгдсөн УИХ-ын нэр бүхий гишүүдийн асуудалд ямар нэг тодорхой байр суурь илэрхийлээгүй ч “Хууль хэнийг ч үл ялгаж, эрх тэгш хэрэгжиж байж хууль дээдлэх ёс бүрэн тогтох ёстой” гэвэл тэр нь хууль тогтоох төрийн дээд байгууллагаас эхлэх учиртай юм. Дээрээ хуулиа сахиж байж доороо хуулийг хэрэгжүүлнэ. Хууль батлагчид нь баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй бол ард иргэдээс шударга ёс нэхэх нь шударга бус. Гэх мэтчилэн…!
Хоёр.
Сар шинийн дараа, хаврын чуулганы өмнө Ерөнхий сайд хэвлэлд ярилцлага өгсөн нь цаг хугацааны хувьд санамсаргүй тохиолдол мэдээж биш. Нэг талаар дараагийн улс төрийн стратегиа зарлах зорилготой, нөгөө талаар нийгэм, улс төрийн хандлагыг тандах бодолтой байсан биз. Ямартай ч 14 “Эм” төслүүдээс эхний гурав нь гараанаас гарсан. Араас нь залгуулаад Эгийн голын усан цахилгаан станц болон гурван улсыг холбосон байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх баруун, зүүн тэнхлэгийг холбосон төмөр зам барихаар төлөвлөж. Харин “Энержи ресурс”-ийн эзэмшдэг Ухаа худагийн 34 хувийг Баялгийн санд авах асуудлыг Ж.Батзандан хариуцаад явах нь нэгэнт ойлгомжтой болсон. Гэх мэтчилэн хувь, хувьсгалын асуудлаа илэн далангүй ярьсан Л.Оюун-Эрдэнийн ярилцлагаас уншигдсан гол үнэн нь тэрбээр энэ удаад улсаа гэхээсээ илүү намаа, найз нөхдөө бодсон нь илт.
Засгийн газрын шинэ 30 жилийн бодлогыг зөвлөх хуучин 30 жилээс “уригдсан” тусгай үүрэгт Элчин сайдуудын дийлэнх нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэл амссан яллагдагчаар татагдаж байсан хүмүүс. Х.Нямбаатар хуулийн сайд байхдаа А.Гансүхийг албан тушаалаа урвуулан Япон улсын хөрөнгө оруулагчийг дээрэмдсэн хэрэгт буруутган зарлаж байсан бол АТГ-аас түүнийг 40 их наядын нүүрсний хулгайн 17 сэжигтний нэгээр нэрлэж байсан билээ. Ж.Эрдэнэбат авлига албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгэл авч, М.Энхболдод 60 тэрбумаар төрийг наймаалцах хэрэгт намынхандаа алдагдаж явсан үе бий.
З.Энхболдыг нүүрсний хулгайн гэм буруутайд тооцсон анхан шатны шийдвэрийг дараагийн шатны шүүх нь хүчингүй болгосон ч улсын яллагчийн зүгээс УДШ-д давж заалдахаа илэрхийлсэн…, Н.Энхбаяр, С.Баяр нар авлигын хэргээр шүүхээс ялын тогтоол уншуулж явсан зэрэг нь болсон явдал.
Хийн хоолойн асуудал хариуцсан ТҮЭС /Тусгай үүрэгт Элчин сайд/ З.Энхболдын хувь хүнийх нь байр суурь гэвэл “Оросоос Хятад руу дамжих хийн хоолойг Монголын газар нутгаар явуулах нь бидэнд ашигтай” гэх үг. Гэх мэтчилэн…!
Гурав.
Тэнгэрт гурван нар манддаггүй шиг улс төрд гурван хаан төрөх боломжгүй. Эрх мэдлийн төлөөх институци хоорондын зөрчил ах дүү гурвыг андгай тангаргийг таслаж болзошгүй юм. Хэдийгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх тоолондоо Ерөнхийлөгчид хандан талархлаа илэрхийлж, ярилцлагадаа цаг нь болохоор У.Хүрэлсүх ахынхаа тухай ярина гэдгээ нуугаагүй. Гэхдээ мэдээж сайнаар гэдгээ тодотгосон.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээр Ерөнхий сайдад хандсан гол үгээ сар шинийн өмнө хэвлэлээр дайчихсан. “Баялаг бүтээгч нараараа бахархаж байгаа. Энэ улс орныг нуруун дээрээ үүрч яваа, улсдаа татвар төлж байгаа хүмүүс. Олон хүн тэжээж яваа, та бүхэндээ баярлалаа, бахархаж байна. Төр улс баялаг бүтээгчдээ боломжтой бүх зүйлээр дэмжих ёстой. Хүндрэл, хүнд суртал битгий учруул. Бие, биеэ битгий харлуул, эв эеийг хичээх ёстой. Үндэсний эв нэгдэл гэдгийг онцгойлон анхаарах ёстой. Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийг байнга бодож бай. Монгол хөгжиж дэвшиж байгаа юу гэвэл хөгжиж, дэвшиж байгаа. Бүх зүйл муу, муухай биш. Гучин жилийн өмнөхтэй өнөөдрийг харьцуулбал өдөр шөнө шиг ялгаатай. Бид хөгжил дэвшил авчрах гэж өнгөрсөн 30 жил хөдөлмөрлөсөн, зүтгэсэн. Одоогоос 20 жилийн өмнө Монгол Улсын 21 аймгийн 18 нь тас харанхуй байсан. Монгол Улсын 330 гаруй сумын 200 гаруй нь тас харанхуй байсан. Монгол Улсад хоёрхон засмал зам байсан. Монгол Улсын бүх аймаг засмал замтай болсон. Бүх сум төвлөрсөн системд холбогдсон. Монгол хүний дундаж наслалт 58 байсан, өнөөдөр 74 болсон. Энэ бол амьдралын чанар сайжирсантай холбоотой. Өнгөрсөн 30 жилд сайн зүйл, хийж бүтээсэн зүйл бий. Бид зарим улсын 100 жил хийж чадаагүй амжилтыг богино хугацаанд хийсэн. Монгол хүн юм бол бид Монгол эх орноороо бахархах хэрэгтэй” гэх үг.
Гэвчиг улс төрд өрнөж байгаа үйл явдлаас харахад урьдын сайн, ах дүүгийн харилцаагаа авч үлдэхийн тулд улс төрөөс нэг нь явах цаг айсуй. Гол нь хэн нь улс төрөөс явж, хэн нь эргэн ирэх нь хаврын чуулганы халуун сэдэв болж магадгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсэг ангийн нөхдөөсөө гуйж яваа Ч.Лодойсамбуу гишүүний акц хэр өндөр авахаас түүнийг хэн түлхэж, түлхүүрдэж буй нь тодорхой болно. Монголын улс төрд зохиомжгүй, зохион байгуулалтгүй үйл явдал гэж нэгээхэн ч байхгүй. Гэх мэтчилэн.
Нэн ялангуяа тогтолцооны гажуудал нь институци хооронд эрх мэдлийн зөрчилдөөн үүсгэдэг, үүнээс болж ҮАБЗ өөр хоорондоо зөрчилддөг, хуваагддаг нь Монголын засаглалын бодит факт юм. Улс төр дэх "Учиртай гурван толгой"-н зодоонд улныхан үрэгддэг нь харин гашуун сургамж билээ!
ХҮН СҮРЭГ 10 минутын өмнө 202.70.43.34
ХҮН СҮРЭГ……….
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.114.239
үнэхээр сайн залуусаа олж харахгүй юмаа, ёстой новшнууд , өөрсөд шигээ өлөн гаруудыг л томилоод байхын
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.176.143
ANUSDI80955877BOOB XZNO VANXANDI
Нүүрс 2 цагийн өмнө 202.9.46.221
Нэг номерийн нүүрсний хулгайч
ард түмэн 2 цагийн өмнө 202.21.125.66
энэ цаг үеийн улс төрийг зурж байгаа 3 даа.Цаг цагаараа байхгүй цахилдаг хөхөөрөө байхгүй гэдэг шиг Амарбаясгалан, Оюук 2 яз бүрийн сан, иргэдийн мэдэх эрх, нээлттэй шүүх хурал, гээд нилээн л шинэ өнгө төрхийг улс төрд оруулж ирлээ. Цаашид яах бол,
Иргэн 2 цагийн өмнө 66.181.178.23
Амарбаясгалан Ерөнхий сайд болчоосой. Монголын буян заяа гэж байдаг бол Монголын төрөөс Оюун-Эрдэнэ, Жавхлан, Учрал, Номин, Амарсайхан гэсэн хүмүүсийг холдуулаад өгөөсэй.
Хүрэлсүхийн одоогийн гадаад бодлого, Батцэцэг сайдын гадаад харилцаа энэ тэр тун дажгүй байгаа гэж харж байгаа.
Нэргүй 3 цагийн өмнө 203.91.115.38
3 улаандаа тулсан хулгайч, цагаандаа гарсан дээрэмчид л байна шүү дээ.
Нэргүй 3 цагийн өмнө 203.91.115.45
Төрийн албан хаагчид ямар аймаар авлигачид юм бэ!