Н.Учрал: Биржийн хуульд тодорхой өөрчлөлт оруулна

Н.Учрал: Биржийн хуульд тодорхой өөрчлөлт оруулна

Н.Учрал: Биржийн хуульд тодорхой өөрчлөлт оруулна

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр /2025.03.17/сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "Засгийн газар тогтоол гаргасан гэсэн үг. Нутгийн өөрөө удирдах байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн. Төлбөр, хураамж нэмэхгүй байх чиглэл хүргүүлсэн гэсэн үг. Цаашдаа Засгийн газрын зүгээс хууль тогтоомж өргөн мэдүүлэхэд хууль дагуулж, татвар болон хураамж нэмж байгааг зогсоох ёстой гэдэг шийдвэр юм. Өнгөрсөн хугацаанд цахилгааны үнэ нэмэгдсэн. Ирэх намраас дулаан, усны үнэ нэмэгдэх тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас энэ шийдвэрээ эргэн харж, хойшлуулахаар болсон юм. Засгийн газар нутгийн өөрөө удирдах байгууллагад шууд чиглэл хүргүүлж, гаргасан шийдвэрийг нь цуцлуулах боломжгүй. Бид чиглэл л хүргүүлж байгаа. Хэрвээ ямар нэгэн татвар, төлбөр хураамж нэмэх шийдвэр гаргасан бол Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин хэлэлцэх хэрэгтэй. Цаашид аль ч салбарт татвар, хураамж нэмэхгүй байх чиглэл өгч байгаа. Засгийн газрын шийдвэрийг даган биелүүлэх үүрэгтэй. Зайлшгүй шийдвэр гаргасан бол энэ тухайгаа Засгийн газарт мэдээлнэ.

Зохицуулах хороод үнэ, төлбөр нэмсэн бол танилцуулах үүрэгтэй. Энэ цаг үед мега төслүүдээ урагшлуулж, экспортоо нэмэгдүүлэх, шаардлагатай хууль тогтоомжийг эргэн харах нөхцөл байдал үүсч байна. Иргэдэд энэ ачааг үүрүүлж болохгүй. Тэр үүднээс бид ийм арга хэмжээг авч, шийдвэр гаргаж байна.

Дэлхийн улс орнууд ийм шинэ арга замуудыг эрэлхийлж байна. Монголын хувьд нэгдмэл төрийн байгууламжтай улс хэдий ч нутгийн өөрөө удирдах байгууллагыг иргэд өөрсдөө сонгож, шийдвэрлэдэг эрх зүйн орчинтой. Евроазийн худалдааны хэлэлцээр огт хамаагүй. Монголын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ унаж байна. Цаашдаа Биржийн хуульд тодорхой өөрчлөлт хийж, энэ асуудалд анхаарах ёстой. Тэр утгаараа Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Пүрэв гаригт хил боомтуудад ажиллана. Биднээс шууд хамааралтай бус олон улсын нөхцөл байдлаас хамааралтай асуудал үүсч байна. Сангийн сайд нэгдсэн байдлаар мэдээлэл хийх байх. Төсвийн тодотгол хийх нөхцөл байдал одоо үүсээгүй байна. Хэрвээ ийм нөхцөл үүсвэл тухайн үед нь ярилцана. Бид төсөв дээр зохицуулалт хийх бүрэн боломжтой гэж харж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж