Куба улс цахилгаан эрчим хүчний хомсдолд орж, Бямба гаригаас хойш (2025.03.15) тог тасарчээ. Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Бямба гаригийн үдээс хойш гэнэт тог тасарсан бөгөөд интернэт, гар утасны сүлжээ доголдох болсон байна. Тус улсын ерөнхийлөгч Мигель Диас-Канел өөрийн цахим хуудаснаа албаныхан цахилгаан эрчим хүчийг сэргээх гэж хичээж байгаа талаар мэдэгдсэн боловч хоёр шөнө дараалан ямар ч өөрчлөлт гараагүй аж.
Нийслэл Хавана болон хоёр дахь том хот Сантьяго-де-Кубагийн цахилгаан эрчим хүчийг Бямба гаригаас хойш албаныхан сэргээх гэж оролдож буй. Үүнээс гадна Хаванагаас бусад газарт амьдардаг оршин суугчид өнгөрсөн хэдэн сарын турш гэнэт тог тасрах нөхцөл байдалд амьдарч байсан гэдгийг Франс Пресс олж мэдсэн байна.
Зарим тохиолдолд нэг удаа тог тасрахдаа 20 хүртэлх цаг үргэлжилдэг байсан гэж оршин суугчдын төлөөлөл хэлжээ.
Кубын төрийн өмчит аж ахуйн нэгж болох Кубын цахилгаан эрчим хүчний холбоо тулгарч буй асуудлыг талаар мэдэгдэхдээ, арал даяар цахилган эрчим хүчийг сэргээхийн тулд бүс нутгуудыг аажмаар холбох "микросистем"-ийг бий болгох ёстой гэв.
Гэсэн хэдий ч сүүлийн үед Кубад цахилгаан эрчим хүч тасрах болсон шалтгаан нь шатахууны хомсдол, дэд бүтэц нь хуучирч буйтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Куба улсын хувьд Covid-19 тахлын үеэр үүссэн эдийн засгийн хямрал болон АНУ-ын тавьсан хориг арга хэмжээнээс гарах гэж хичээж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй л байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан тус улсын коммунист засгийн газрын эсрэг хориг арга хэмжээг чангатгаж, Карибын тэнгисийн орнуудад хатуу хандана гэдгээ амласан билээ.
Нэргүй 2 цагийн өмнө 202.70.44.46
Манайхан үнэ нэмлээ гэж орилолдсоор байгаад зарим нэг ухралтыг хийсэн дээ