Та гэрээ тохижуулмаар байна уу? | News.MN

Та гэрээ тохижуулмаар байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Та гэрээ тохижуулмаар байна уу?

Гэрээ давтагдашгүй  өвөрмөц байдлаар тохижуулах  шилдаг аргуудын нэг бол гар урлалын зүйлс юм. Өнөө цагт  ямарч  тохижилтод  гар урлалын зүйлсыг  өргөнөөр  хэрэглэж байна. Зөвхөн танай гэрийн хэмжээ, таны загварын мэдрэмж, сонирхлоос л шалтгаална.

Яагаад гар урлалын зүйлс гэж та бодож байна уу?

Учир нь загварын  бүтээлч санаа хэмжээлшгүй юм. Хэрвээ та гэрээ тохижуулахаар шийдсэн бол хамгийн түрүүнд оновчтой санаа олох хэрэгтэй.  Гялалзсан санаа  хамгийн чухал.  Санаан дээрээ тулгуурлан юу авахаа тооцно. Чимэглэл, засвар бүхий л талаараа таны зан төрхийн онцлогыг  илэрхийлэх болно. Та заавал бүтэн засвар хийх албагүй. Бүх өрөөгөө сайн шалгаад засвар хийх  газраа төлөвлөх хэрэгтэй . Одоо танд бүрэн эрх мэдэл байна. Ямар хэлбэр хэмжээтэй, өнгө загвартай материал сонгох, ямар харагдахыг  та өөрийн хүсэл таашаалаар шийднэ. Хамгийн түгээмэл дотоод засал чимэглэлд гараар оёсон хөшиг ширээний бүтээлэг, орны  бүтээлэг, төрөл бүрийн материалаар хийсэн сагс  нэхмэл , сүлжмэл эдлэлүүд, цэцгээр урласан жааз, хээ хуар оёсон зүйлс гар аргаар хийсэн лаанууд, цэцгэн чимэглэлүүд гэх мэт.  Таны бүтээлч, хийсвэр санаа энэ бүндийг таны өмнөөс хийгээд өгнө. Санаагаа цогц гаргаж өгөхөд хуучны уран зураг, эртний тавилга хэрэглэл, уран баримал тус болно. Энэ цагаас хойш та өөрийн гараар урласан хосгүй өөр хаа ч байхгүй  тохижилт хийх боломжтой боллоо.

Бэлтгэсэн Н.Энхтуяа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

naimaachin 2010-03-19 127.0.0.1

anugaas turol buriin barilgiin bagaj heregsel material zahialgaar niiluulne

Avatar

Зочин 2010-03-19 127.0.0.1

Америкаас брэндийн үнэртэй уснуудыг захиалгаар оруулж ирнэ Та захиалах үнэртэй усныхаа нэр болон брэндийг мэдэж байвал захиалга хийхэд илүү хялбар байх болно Холбоо барих fragrance_mnyahoocom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж