Япон даяар байрлах халуун рашаанууд жуулчдын урсгал нэмэгдэхийн хэрээр усны хомсдолтой тулгарч байна. Үүнээс болж зарим халуун рашааны газрууд үүдээ барихдаа тулжээ. Хотын захиргаа шинэ өрөмдлөгийг хязгаарлаж, усаа хэмнэхийг уриалсан боловч аялал жуулчлалын өсөлт үргэлжилсээр байгаа тул урт хугацааны шийдэлгүй байна.
Баруун өмнөд Кюүшү арлын Сага мужийн аялал жуулчлалын гол цэгүүдийн нэг Үрэшино хотын халуун рашааны эх үүсвэр дэх усны түвшин өнгөрсөн онд 40.8 метр болж, хамгийн доод хэмжээндээ хүрчээ. Иймд хотын удирдлагууд нөхцөл байдлыг нухацтай авч үзэж байна. Тус муж суман галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлсэн тул жуулчдын хөл тасрахаа больсон.
Бусад мужийн халуун рашаануудад ч үүнтэй төстэй асуудал тулгарч байна.
Дашрамд дурдахад, иенийн ханш буурсан, цар тахлын дараа нислэгийн чиглэлүүд сэргэсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалаад Японд ирсэн гадаадын жуулчдын тоо 2024 онд 36 сая давж, бүх цаг үеийн дээд амжилтад хүрчээ.
Холбоотой мэдээ