Монгол тамирчид "Турин-2025" тусгай олимпоос 9 медаль хүртжээ

Монгол тамирчид "Турин-2025" тусгай олимпоос 9 медаль хүртжээ

Монгол тамирчид "Турин-2025" тусгай олимпоос 9 медаль хүртжээ

Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг тусгай олимпийн наадам Итали Улсын Турин хотноо энэ сарын 8-16-ны хооронд зохион байгуулагдлаа. Уг олимпод найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдсөн байна. Харин Монгол Улсаас 24 тамирчин уулын цана, гүйлтийн цана, снөубоурд, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрөлд амжилттай өрсөлдөв.

Монгол Улсын хувьд 6 спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ. Тодруулбал,

  • Алтан медаль: Цасны гуталтай гүйлтийн 800 метрийн зайд Т.Дэлэгжаргал, уулын цанын төрөлд Б.Азжаргал нар,
  • Мөнгөн медаль: Бүжгийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнх-Эрдэнэ, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ, снөүбоардын төрөлд А.Алтан-Очир нар,
  • Хүрэл медаль: Цасны гуталтай гүйлтийн 200 метрийн зайд Ө.Елмирза, гүйлтийн цанын төрөлд Э.Анхзул, снөүбоардын төрөлд М.Энхзаяа, снөүбоардын жиант слаломын төрөлд А.Алтан-Очир нар тус тус медаль хүртсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.57.95.132

Алт 5, Мөнгө 10, Хүрэл 6 авсан шүү дээ мэдээгээ нягтлаж байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж