"Өнгөрсөн жилийн ашгаас 530 тэрбумыг ногдол ашигт хуваарилна"

"Өнгөрсөн жилийн ашгаас 530 тэрбумыг ногдол ашигт хуваарилна"

"Өнгөрсөн жилийн ашгаас 530 тэрбумыг ногдол ашигт хуваарилна"
Монголын банкны холбооноос 2024 оны жилийн эцсийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.03.17/ мэдээлэл хйилээ..

Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар:
-2024 он банкны салбарын хувьд ашиг орлого өндөр өсөлттэй, өр орлогын харьцааны үзүүлэлтүүд сайн эерэг жил болж өнгөрлөө. Өнгөрсөн жилийн тухайд бизнес, эдийн засгийн салбаруудаа дэмжих зээл түлхүү олгогдсон байна. Тухайлбал бизнесийн салбарын зээл 37 хувийн өсөлттэй гарсан байна. Өнгөрсөн жил макро эдийн засаг өсөлттэй байсан учраас чанаргүй зээлийн тоо хэмжээ, харьцаа сүүлийн 15 жилийн түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүрээд байна. Энэ нь зээлийн хэмжээ 35 хувь өссөнтэй холбоотой.  Банкны салбар өөрөө 23 хувь өсч, системийн нөлөө бүхий таван банк энэ онд, өнгөрсөн жилийн ашгаас 530 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар тооцоолол гарсан байна.
Макро эдийн засгийн хувьд авч үзвэл гадаад худалдааны тэнцэл өмнөх жилээс 30 хувиар буурсан. Энэ нь нүүрний экспорт тоо хэмжээ хэдий нэмэгдсэн боловч үнийн уналтаа гүйцэж чадаагүйтэй холбоотой гэдгийг харуулж байна.
Түүнчлэн төсвийн хэт их тэлэлттэй байсан. Тодруулбал, өнгөрсөн жил тухайд 35 хувиар нэмэгдсэн байгаа юм. Энэ нь ДНБ-ий 38 хувьтай тэнцэх тоо байгаа юм. Сонгуулийн өмнө МАН энэ тоог 25 хувь хүртэл бууруулна гэж амлалт өгч байсан. 2024 онд хоёр ч удаагийн сонгууль боллоо. Үүнтэй холбоотойгоор урсгал зардал их байсан, мөн өндөр дүнтэй төсвийн тодотгол хийлээ. Энэ бүхнээс шалтгаалаад энэ тоо улам өссөн буюу 38 хувьд хүрсэн.
Төсвийн зардал ийм өндөр хувьтай байвал аажмаар инфляци,  төлбөрийн тэнцэлд нөлөөлж байна.
Тухайлбал тэр их хэмжээний хөрөнгө оруулалтын урсгал зардал буцаад импорт болж хувирч байгаа юм. Тиймээс энэ алдагдлаа гаднын зээл, бондоор шийдэж байж төлбөрийн тэнцэл ашигтай гарч байна. Энэ оны хувьд олон улсын нөхцөл байдал тодорхойгүй, худалдааны дайн үргэлжилж байна. Энэ үед түүхий эдийн үнэ ханш тогтворгүй байна. Гэтэл тодорхойгүй зүйлд хүлээлттэй хандах байдлаар төсвөө зарцуулж байгаа нь эрсдэлтэй гэж тодорхойлж байна.
Төсөв өндөр алдагдалтай үед хүүгийн түвшин буурах боломжгүй.
Саяхан бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ бол Монголбанкины хувьд гарцаагүй хийх ёстой шийдвэр байсан. Үүнийг дагаад хүүгийн түвшин тодорхой хэмжээнд нэмэгдэх буюу бидний хүсээд байгаа Монгол Улсын макро орчин тогтвортой байж, хүү буурах боломж тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 45 минутын өмнө 66.181.186.244

хувиаарлах нь буруу биш зөв өгөх ёстой л байдаг байхгүй юу зөв.

Avatar

бикзнес эрхлэгч иргэн 53 минутын өмнө 59.153.84.210

Банкууд одоо ашгийн хувиа буулгамаар юмаа, арай л шуналтай юу, Монголд ямар бизнес ашигтай бна гэвэл банк болон банк бусууд хаигийн их ашигтай салбар болжээ, үйлдвэрлэл эрхлэхэд үнэхээр хүнд бна шүү, банкнэ зээлийн хүү өндөр, дээр нь татвар ншд д бөөн өр дарамт яаж хөгжих юм бэ? заримдаа бүр ядраад хаяад явчихмаар санагдана гэтэл энэ олон ажилтныг яаж амьдралтай залгуулах болж бна аа???

Avatar

Пздаануудаа.Авилгачидаа 1 цагийн өмнө 121.6.155.161

Мөнгө өгөөч гэж хэнч гуйгаагүй Бнаа.Эодэгэтийн Зэсийн Баяжмалаа Бүгдийг хайлуулж бүтээгдхүүн хийх үйлдвэр Хувийн 10-20 ш компагиудад зөвшөөрч бариулаачээ.$ мөнгө олдог Үйлдвэрүүдэд наад мөнгөө Зээлээч.Эргүү малнуудаа.Хулгайч лалхуудаа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.84

БАЯР ХҮРГЭЕ БАНК НЭРТЭЙ МӨНГӨ ХҮҮЛЭЛТИЙН ГАЗРУУДАД. ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ӨНДӨР ХҮҮГЭЭР АРД ТҮМЭНЭЭ ТӨР ЗАСАГ БОЛОН МОНГОЛ БАНКНЫ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ШУЛДАГ. АРДЫН ЗАСГИЙН ҮЕИЙН ДААШИНХҮҮГИЙН ПҮҮС ШИГ Л МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭР БООМИЛСОН БУЗАРУУД. ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХ Ч ЮМУУ ЭСВЭЛ ЭНЭ БАНКНЫ СИСТЕМДЭЭ САЛХИ ОРУУЛААСАЙ ЭНЭ МОНГОЛД УЛСАД МААНЬ ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙДАГ ЮМ БОЛ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж