Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хурд хэтрүүлж байгаагаас гарах осол аваарын тоо буурахгүй байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Тэр дундаа дүрэм мэдэхгүй жолоочид, жолоодох эрхийн үнэмлэхгүй бага насныхан замын хөдөлгөөнд оролцож байгаагаас эгнээ байраа буруу эзлэх, машинтай болон явган зорчигчийг мөргөж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах болжээ. Өсвөр насны хүүхдүүд суррон ихээр унаж байгаа нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд гарах ослын тоонд багагүй нөлөө үзүүлж буй.
Тэгвэл олон нийтийн дунд маргаан дагуулаад байсан суррон, скүүтерийг хүүхдүүд унаж байгаад энэ жилээс албан ёсоор хяналт тавьж, зохицуулалт хийхээр болсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, скүүтерийг мопедын ангилалд оруулсан стандарт батлагдсан байна. Мөн иргэдийн шүүмжлэлтэй ханддаг цахилгаан хөдөлгүүрт сурроныг албан ёсоор мотоциклын ангилалд оруулж, хариуцлага, дүрэм журмыг мөрдүүлж ажиллахаар болжээ. Жолоодох эрхийн А үнэмлэхтэй байхаас гадна сурронтой замын хөдөлгөөнд оролцох иргэн заавал хамгаалах хэрэгсэлтэй байхыг албаныхан анхааруулж байна.
СУРРОН СУРАГЧДЫН УНАА БИШ ГЭДГИЙГ 2018 ОНЫ ДҮРЭМД ТУСГАСАН Ч ДАГАЖ, МӨРДДӨГГҮЙ БАЙВ
Цахилгаан дугуй буюу сурронтой холбоотой журам, замын хөдөлгөөнд оролцох дүрэм байдгүйгээс өсвөр насны хүүхдүүд дээд хурдад огцом хурдалж, цагт 50-60 км хүртэлх хурдтай хөдөлгөөнд оролцдог гэдэг. Гэтэл сурроныг жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд унана гэдгийг Замын хөдөлгөөний дүрэмд тусгаж 2018 онд баталсан. Сурроныг сурагчид унах хориотой бөгөөд жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн л унах журамтай.
Өөрөөр хэлбэл, тус унааг жолоодох эрхийн А ангиллын үнэмлэхтэй хүн замын хөдөлгөөнд унаж оролцох эрхтэй. Энэхүү дүрмийг 2018 оны Замын хөдөлгөөний дүрмийн 25-р зүйлд тусгасан байдаг.
Зочин 1 цагийн өмнө 202.21.103.139
Явган зорчигчийн зам явган хүмүүст зориулагдахаа болиод 2 жил лав болж байна. Скүүтэр, суррон бас дугуй унасан хүмүүс явган хүмүүсийг дайрчих шахна. Бараг л хоосон замаар уралдаж байгаа маягтай. Хүн мөргөнө, гэмтээнэ. шаардлага тавихаар маргаан, зодоон ч болно. Зүгээр л дээрх хэрэгслүүдийг авто машины замаар явуул. УБ бол явган зоригчдод ээлгүй, яюултай хот болоод удаж байгаа шүү.
z 1 цагийн өмнө 103.168.34.34
moped gejneg zavaan yumiig zam deer olshirohoos n omno tatvariign nemeechee
Нэргүй 1 цагийн өмнө 202.70.43.34
МОПЕД, СКҮҮТЭРҮҮДЭЭ ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЯВУУЛАХАА БОЛИООО !!!!! ЖУРАМ ХЭРЭГТЭЙ БНА ….
Нэргүй 1 цагийн өмнө 202.70.43.34
АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД Ч ЭМХ ЖУРАМТАЙ ОРОЛЦМООР БНАА….
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.55
Анханнасаа суррон мотоцикль ангилалд байсан шүү!. Мөн гарчигаа зөв ойлгомжтой болгож засаарай!
Нэргүй 3 цагийн өмнө 202.70.43.34
Энэ МОПЕД, УНАДАГ ДУГУЙ, СУРРОН, СКҮҮТЭРҮҮД-ээ ЖУРАМЛААСАЙ …