Халаасалсан хожлоо алдаад явуулчихсан Уурхайчид цувралд эргэн ирж чадах уу?

The League

Халаасалсан хожлоо алдаад явуулчихсан Уурхайчид цувралд эргэн ирж чадах уу?

Халаасалсан хожлоо алдаад явуулчихсан Уурхайчид цувралд эргэн ирж чадах уу?

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн плей-оффын нэгдүгээр шат хэвийж, ялагчид ч тодорч эхэллээ. Одоогийн байдлаар Бишрэлт Металл баг Завхан Бродерсыг "шүүрдэж", дараагийн шатны эрхээ аваад байна. Бусад цувралууд ч удахгүй дуусах шинжтэй. Эндээс хамгийн сонирхол татаж байгаа нь SG Эйпс болон Эрдэнэтийн Уурхайчид багуудын өрсөлдөөн билээ.

Цувралын дөрөв дэх тоглолтод Эрдэнэтийн Уурхайчид бараг л хожчихсон байсан. Цаг дуусахад 15.1 секунд дутуу тэд зургаан оноо илүү байсан. Харамсалтай нь, чөлөөт шидэлт тааруу шидэж, эсрэгээрээ Эйпс хоёр дараалан гурван онооны шидэлтийг амжилттай болгосноор тооны харьцааг тэнцүүлэв. Улмаар нэмэлт цагт Эйпс илүү тоглож, цувралыг 3:1 гэсэн харьцаатай тэргүүлж эхэлсэн. Хэрэв Уурхайчид тус тоглолтод хожсон бол цуврал 2:2 болон тэнцэж, олны анхаарлыг улам татах байлаа.

Өнөөдөр/2025.03.17/ цувралын тав дахь тоглолт болно. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд цувралд 1:3 гэсэн харьцаатайгаар хожигдож байгаад хожсон түүх үгүй. Харин 2:3 гэсэн хар нүхнээс амьд гарсан тохиолдлууд цөөн бий. Энэ улирлын "Амжилт ахисан тоглогч" болсон Г.Болор-Эрдэнэ бидний аялал плей-оффын нэгдүгээр шатанд дуусахгүй гээд хэлээд амжсан. Тэгвэл тэрбээр үгэндээ эзэн болж, өнөөдөр багаа хожилд хөтөлж чадах уу? Эйпс болон Уурхайчидын цувралын тоглолт бүр ширүүн өрсөлдөөнтэй, ойрхон оноотой явж буй. Дөрөвдүгээр үеийн төгсгөлд л цагаа олоогүй алдаа, эрс шийдэмгий үйлдэл хоёрын зааг дээр ялагч тодорч буй гэхэд хилсдэхгүй.

Бусад цувралуудын хувьд дараах байдалтай байна.

  • Хасын Хүлэгүүд 3 – 1 Дархан Юнайтед
  • BCH Knights 1 – 3 Сэлэнгэ Бодонс
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж