“Бадрах Энержи” ХХК газар доор уусган олборлох сургалт зохион байгуулав

“Бадрах Энержи” ХХК газар доор уусган олборлох сургалт зохион байгуулав

“Бадрах Энержи” ХХК Монгол Улсын их сургуулиудтай хамтран газар доор уусган олборлох технологийн цуврал сургалт, семинарыг зохион байгуулж байна

“Бадрах Энержи” ХХК, Орано Уул уурхайн коллеж, Монгол Улсын их сургууль болон Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран газар доор уусган олборлох технологийн талаар мэдлэг олгох зорилго бүхий цуврал сургалт, семинарыг 2025 онд зохион байгуулахаар төлөвлөснөөс “Газар доор уусган олборлох технологиор олборлох боломжтой ордын геологийн тогтоц, онцлог” сэдэвт эхний сургалт гуравдугаар сарын 14-ний өдөр эхэллээ. Энэ жил зохиогдох сургалт, семинар нийт таван модулаас бүрдэх юм байна.

Монгол Улсын их сургууль дээр зохион байгуулагдаж буй тус сургалтыг нээж МУИС,  ШУТИС болон “Бадрах Энержи” ХХК-ийн удирдлага үг хэлэн, оролцож байгаа багш, оюутнуудад амжилт хүслээ.

Дашрамд дурдахад “Бадрах Энержи” ХХК нь МУИС, ШУТИС болон Сайншанд дахь Политехникийн коллежтой хамтын ажиллагааны санамж бичгийг 2023 онд тус тус байгуулсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөсөн ажлууд ийнхүү биеллээ олж байна. Тухайлбал, өнгөрөгч 2024 онд мөн “Бадрах Энержи” компани, Орано уул уурхайн колежийн мэргэжилтнүүдийн удирдан зохион байгуулсан манай улсад шинэ тутам хөгжиж байгаа ураны салбар, газар доор уусган олборлох технологийн талаарх лекц, семинарт дээрх хоёр сургуулийн 30 гаруй багш, оюутан хамрагдсан билээ.

   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-17 103.212.118.182

France Ukraine-iar togloson, odoo Mongoliig buzarlana.

Avatar

Мөнх 2025-03-17 66.181.191.36

Хаашаа юм бэ? Мэргэжилтэн бэлдэх гээд бгаа юм уу? Нэгэнт уурхай байгуулчихсан юм бол ингэж түмэн амьтан суулгаад хүний цаг, өөрсдийн мөнгө цаг үрж яана аа. ШУТИС ийн уул уурхайн сургуулийн захирал доктор Хавка сертификат авах гээд суучихсан харагдаж бна ш дээ. Хэ хэ

Avatar

МОНГОЛ 2025-03-17 202.21.110.106

Нэг юм хэлье .Газрын хэвлий рүү Хүчил цутгаад буцаагаад 100% авна гэдэгт итгээд байгаа юмуу ?
Дор хаяж 30-40% -г алдана.Тэр алдсан нь хөрс бохирдуулна.Үхэр Монголчуудыг үхэр болохоор нь ашиглаж байгаа.Хортой шүү дээ.Эргүү дагзнуудаа .Та нарт бол очоод илбэ үзүүлнэ.Хараад ч ойлгохгүй та нар

Avatar

Нэргүй 2025-03-17 103.57.92.217

худлаа илбээр тархиа угаалгаад байж дээ мэргэжил сургуулиа хатдаа хөөрхий дөө л гэхээс

Avatar

Нэргүй 2025-03-17 103.212.118.221

ухаад байж дэ

Avatar

Нэргүй 2025-03-17 103.212.117.121

Тэгшбаяр өөрөө ер нь хэр зиндааны физикч вэ. Үүнийг бичигч би мэргэжлийн физикч хүн, адилхан л их сургуулийн бүтээгдэхүүн. Гэтэл Тэгшбаяр гэдэг энэ нөхөр ураны олборлолт, ашиглалтын талаар ямар ч хор хөнөөлгүй мэт ярьж сүүлийн үед бүр даварч суралцаж буй оюутан залуус, багш нарын тархийг угаах мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан эрээ цээргүй чалчдаг болжээ. Францын Арево групын агент энэ нөхрийг Монгол улсын хүн ам, байгал орчны эсрэг геноцит үйл ажиллагаа явуулж байгааг хатуу анхаарах цаг.

Avatar

Нэргүй 2025-03-17 202.126.88.206

Уран олборлохыг эрс эсэргүүцэж байна

Avatar

Зочин 2025-03-17 103.57.92.172

Дайн байлдаантай үед уран олборлох мөрөадөл байлгүй дээ

Avatar

Иргэн 2025-03-17 203.91.115.48

эх орныхоо төлөө хүн бүгд хахуулчдын өмнө сургалт семинарт суухгүй хахуул авахгүй

УРАНГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЭРЭЙ

Avatar

зочин 2025-03-17 202.126.93.18

босоо Гамбаатрыг энэ сургалтанд хамруулья. Бас сэтгүүлч Отгон, тэмцэгч. чээжээ дэлдсэн эх орончдыг хамруулья. Шантаажчин Цэгмэд, Солонго ч билүү, Адилбиш ч гэл үү ажилгүй гэр бүлгүй, " эх оронч" лайвчид бас бий. Машин за м дээр хэвтэжу байхаар энд өөрсдийн зардлаар ирж сургалтанд суу, мэдлэгээ дээшлүүл

Avatar

Зочин 2025-03-17 66.181.182.186

буруу ишилсэн сүх шиг зориуд энэ төслийг унагаах захиалгатай сүгнүүдэд юуч заагаад нэмэргүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж