Цэргийн баярын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, О.Хангай аварга үзүүрлэв

Цэргийн баярын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, О.Хангай аварга үзүүрлэв

Цэргийн баярын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, О.Хангай аварга үзүүрлэв
Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр/2025.03.16/ боллоо. Тус барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан С.Сүхбат, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын начин Э.Батмагнай нар шалгарлаа. Харин наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Зоригтбаатар, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдэв.
Энэ долоо хоногт:
  • Баасан гарагт 09:30 цагаас: Аймаг, сумын үндэсний бөхийн холбоодын анхдугаар чуулган,
  • Бямба гарагт 13:00 цагт Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны түүхт 100 жилийн ой, Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Ням гарагт 11:00 цагт Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-17 66.181.161.1

ажилаа хийж байтал бөх нь барилдаад дуусчих юум , эээ мань эрчүүд яааж нэг жилд баяр гээд хэхэ тэгээд цэрэг шүү !!яваагүй бацаанууд цэрэгтээ яв тэгээд баярла

Avatar

Төв 2025-03-17 66.181.185.95

ТӨВ АЙМГИЙН ХҮДЭРБУЛГА Ч ДЭЭ САЙН БӨХ БИШЭЭ.

Avatar

Төвийн төв 2025-03-17 202.126.92.187

Чи нэг барилдаад үзэх үү? хэхэ Шударга барилддаг бөх шүү. Аварга болохыг ерөөе.

Avatar

Нэргүй 2025-03-17 202.131.234.123

реклам нь багадаж ээ

Avatar

Нэргүй 2025-03-17 66.181.176.143

ANUSDI80955777

Avatar

Нэргүй 2025-03-17 64.119.29.63

Хог хог, азаар л нэг юм хаяасан байх…шуналын дэв, мангар … хүчтэй л хүн дээ…хэ хэ

Avatar

Нэргүй 2025-03-17 66.181.188.163

Ховдын хужааг хаялгүй яахав дээ.

Avatar

Зочин 2025-03-17 202.126.92.187

Эр хүн бол нэгнээ битгий РС-ний араас муулж бай. Бүх эрчүүддээ Монгол Цэргийн Баярын мэнд хүргэе!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж