Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс дараах чиглэлүүдийн замд “Эрдэнэдрийлинг” зогсоолыг нэмжээ. Үүнд
- Ү:30 “Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб”,
- М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник” чиглэлийн замналд 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт оруулахаар болсон байна. Нийтийн тээвэрт өдөр тутам 1130 автобус үйлчилж байна.
Нийтийн тээврээр зорчих үнийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн 1000 төгрөг болгон нэмэгдүүлснээр 4.3 тэрбум төгрөгийн орлого олсон талаар албаныхан мэдээлсэн. Нэг удаадаа 1000 төгрөг төлөхөд дөрвөн удаадаа автобусаар үнэгүй зорчих эрхтэй бөгөөд цагийн хязгаарлалт тавиагүй нь зорчигчдодоо ч ашигтай тусч байгаа юм.
Нэргүй 2025-03-17 202.70.43.34
Ямар л Хүн Ард байна тэр Хүн Ард шиг нь ОРчин бий болж байдаг гэж үнэн шүү