Дундговь, Өмнөговийн Засаг дарга нарыг хууль зөрчсөн гэв

Дундговь, Өмнөговийн Засаг дарга нарыг хууль зөрчсөн гэв

Дундговь, Өмнөговийн Засаг дарга нарыг хууль зөрчсөн гэв

Боловсролын яамнаас Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар Боловсролын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхгүй, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан санал хүргүүлэхгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, танхимын бус хэлбэрт шилжүүлж холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаар мэдээлжээ.

Боловсролын сайд П.Наранбаяр "Дундговь аймагт Засаг даргынх нь хэлсний дагуу хичээл сургуулийг цахимд шилжүүлбэл нэг сар гаруй хугацаанд хичээлгүй болно. Энэ долоо хоног дуусаад бие даалтын долоо хоног эхэлнэ. Үүний дараа 14 хоног амарна. Цагаан сарын дараагаас хичээллэх боломжгүй болж байна. Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг харж, тандалт, вакцинжуулалт хийх чиглэл өгсөн. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг харж, Онцгой байдлын комисстой ярилцаж, шийдэх ёстой. Бие даалтын долоо хоног бол гамшгийн эсрэг сургалтын долоо хоног буюу аюулгүй амьдрах ухаан суралцах гэх мэт. Тэрний дараа орон нутгийн сургуулиуд хоёр долоо хоног амарна. Монгол Улсад улаанбурхан өвчин 2015 оны түвшинд дэгдсэн эсэхийг харна. Үүний дараагаар сайтар вакцинжуулалтыг хийсэн байдаг. Хичээл номыг 10 гаруй жилийн хугацаанд хааж ирсэн. Энэ байдалд цэг тавих цаг болсон. Хичээл номыг нэгт тавих хэрэгтэй.  Дундговь, Өмнөговь аймгийн хууль бус захирамжийг хүчингүй болгосон.

Харин Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хариуд нь "Эрүүл мэндийн газраас ноцтой гэж санал гаргаад, аймгийн Онцгой комисс хуралдаж шийдээд Засаг дарга захирамж гаргасан. Өчигдөр хоёр тохиолдол батлагдсан, өнөөдөр зургаан тохиолдол, дахиад найман сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д сорьцын нь хүргүүлээд байна. Хичээл карантинлаагүй, цахимд шилжүүлсэн байгаа. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина" гэжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний тархалт өндөр байгааг анхааруулж байна. Тодруулбал, улаанбурханы батлагдсан тохиолдол 51 болсон байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 24 тохиолдлын хариу лабораториор батлагдаж, сэжигтэй 11 тохиолдлын хариу хүлээгдэж байгааг мэдээлсэн. Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас найм, Өмнөговь аймгаас дөрвөн тохиолдол тус батлагдаж, бүртгэгдээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-03-17 66.181.161.112

БОЛОВСРОЛЫН ЯАМ ХУУЛЬ БУС ТОМИЛГООТОЙ НЭГДСЭН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА ОЮУНААГАА ӨӨРЧЛӨӨГҮЙ БАЙЖ ХУУЛЬ МӨРДҮҮЛЭХ ТУХАЙ ЯРИАД ЯАХ ВЭ!!!! ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ОЮУНААГ НЬ СОЛЬ ГЭСЭН БИЧИГ ИРСЭН.

Avatar

зочин 2025-03-17 192.82.66.30

аймгийн удирлагууд нөхцөл байдалдаа тохирсон л арга хэмжээ авах эрхтэй байгаа биз хуулиудын заалтуудаа нийцүүлээчээ хүүхдийн амь нас эрүүл мэнд чухал шүү тэр цааснуудаас

Avatar

Ганаа 2025-03-17 202.126.91.209

ЭРГҮҮ н**ш ВЭ ӨВЧИН ДААМЖРААД БАЙНА ӨӨР ЯАХ ЮМ ХҮНИЙ АМЬ НАС ЯРИГДАЖ БАЙНА МАЛАА

Avatar

И 2025-03-17 103.212.118.18

Нийслэл арга хэмжээ авахгүй байсаар өвчин хавтгайрч бгаам бишүү

Avatar

zochin 2025-03-17 202.72.243.182

НАРАНБАЯРАА ЧИНИЙ ХАЖУУД ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ГЭХ ХАНДЖАВ ОВОГТОЙ БАТЖАРГАЛ ГЭДЭГ ТОМ ЦҮНХ БАРИГЧ, ТОМ АВИЛГАЧ, ТЕНДЕРЧИН ГЭЭД ТОМ АВИЛГАЧ АЖИЛЛАЖ БАЙНА. ТҮҮНИЙГ ЦАГДАА АТГ-Т ӨГЧ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

иргэн 2025-03-17 66.181.184.193

Засаг дарга зөв ажилласан байна

Avatar

Багш нь 2025-03-17 202.5.202.130

Халдвар хамгааллаа барихгүй дандаа цахимд шилжүүлээд байвал энэ хэдэн хүүхэд яаж төгсөх, шалгалтаа яаж өгөх юм бэ. Дундговийнхон дандаа ингэж бүхнээс хоцроод улссын түвшинд хөгжидгүй дооуур л бн шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-03-17 172.225.79.216

Hyyhdyydee hamgaalsan l baina, yu ni byryy ym. Ene popchin said ajil hiihgyi ni ee. Eshyl ter teneg huulia zasaach. Zovshoorol avsaar baital olon hyyhed ovdvol hen hariutslaga hyleeh ym

Avatar

Нэргүй 2025-03-17 202.126.89.84

Сайдаас Том Засаг

Avatar

Зочин 2025-03-17 66.181.161.59

х** чи. хүүхдээ хамгаалж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж