Анхаар: Нэг хоногт улаанбурхан өвчний 24 тохиолдол батлагдлаа

Анхаар: Нэг хоногт улаанбурхан өвчний 24 тохиолдол батлагдлаа

Анхаар: Нэг хоногт улаанбурхан өвчний 24 тохиолдол батлагдлаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний тархалт өндөр байгааг анхааруулж байна. Тодруулбал, улаанбурханы батлагдсан тохиолдол 51 болсон байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 24 тохиолдлын хариу лабораториор батлагдаж, сэжигтэй 11 тохиолдлын хариу хүлээгдэж байна гэлээ.

Тиймээс зөвхөн нийслэл хотод биш орон нутагт халдварт өвчний тархалт гарах, тохиолдол бүртгэгдэх эрсдэл өндөр байгаа учир нийт иргэдийг зөвлөмж мэдээллийг тогтмол авахыг зөвлөж байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас найм, Өмнөговь аймгаас дөрвөн тохиолдол тус батлагдаж, бүртгэгдээд байгаа юм. Батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгууд болон хүүхдийн байгууллагуудад шуурхай хариу арга хэмжээний багууд ажиллаж, тандалт судалгаа, вакцинжуулалт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу. Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1, 2-р өрөөнд, орон нутгийн эрүүл мэндийн төвд үзлэг, вакцинд хамрагдах нь зүйтэй. Мөн тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж