Цахим спортын "CS2" төрлийн энэ оны эхний томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 21 дэх улирал өндөрлөлөө. Шведийн Стокхольм хотод болсон энэхүү тэмцээнд Францын "Vitality" баг түрүүлж, Германы "MOUZ" баг үзүүрлэв. Финалд "Vitality" өрсөлдөгчөө 3-0 гэсэн харьцаатай илт илүүрхжээ. Тэд хагас шигшээд Монголын "The MongolZ" багийг 2-1 гэсэн харьцаатай хожсон билээ.
400 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд түрүүлсэн баг 100 мянган ам.долларыг хүртсэн бол хагас шигшээд шалгарсан багууд 25 мянган ам.долларын эзэд болжээ.
Энэ тэмцээний шилдгээр "Vitality" багийн супер од "ZywOo" буюу Матье Эрбо тодорч, "CS"-ийн түүхэнд "MVP" хүртсэн тоогоороо Украины алдарт тамирчин "s1mple" буюу Александр Костылевыг гүйцжээ. Түүхэндээ "ZywOo" болон "s1mple"-ийн өрсөлдөөн гайхалтай өрнөж, энэ спортыг чимэж байсан ч сүүлийн үед "s1mple" түр завсарлага аваад буй.
"ESL Pro League"-д түрүүлж, "MVP" болсон 24 настай Мэтье Эрбо дараах ярилцлагыг өгчээ.
-Баяр хүргэе, "ZywOo". Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Финалд хожсон учир мэдээж хэрэг сайхан байна. Бид үнэхээр их хүсч байсан, яг "apEX" буйдан дээр сууж байхдаа хэлсэн шиг, "Intel Grand Slam"-г авахыг маш их хүссэн. Тиймээс энэ ялалтын дараа үнэхээр сайхан байна. Өнөөдөр бид гайхалтай "CS" тоглолоо гэж бодож байна. Багтаа тун баяртай байна. Учир нь бид өнөөдөр үнэхээр сайн тоглолтоо харуулж чадлаа. Өнөөдөр бид ямар ч алдаа гаргаагүй, тэдэнд ашиглах зүйл үлдээгээгүй гэж бодож байна. Тиймээс энэ тоглолтын гүйцэтгэлдээ үнэхээр баяртай байна.
-Финалын тоглолтыг ингэж өрсөлдөөнгүй байна гэж төсөөлсөн үү? Хурдан болж, өндөрлөлөө.
-Бид финал ийм өрсөлдөөнгүй байна гэж бодоогүй. Гэхдээ ESL Pro League эсвэл Katowice-д тоглосон шигээ тогловол финалд хожих нь гарцаагүй гэдгийг мэдэж байсан. Бидний финал эхлэхээс өмнөх сэтгэлзүй ийм л байсан. Хэрэв бид өөрсдийн A төлөвлөгөө, A тоглолтоо гаргаж чадвал тэдэнд ямар ч боломж байхгүй. Энэ бол бидний тоглолт эхлэхээс өмнө мэдэрсэн зүйл.

-Өмнө нь хэлсэнчлэн, тэмцээн эхлэхээс өмнө би үүнд төдийлөн анхаараагүй ээ. Учир нь багтайгаа байхад, та бүхэн финал дээр харсан шиг, хэн ч гайхалтай тоглолт гаргаж чадна. Би зүгээр л өөрийн үндсэн тоглолтоо үзүүлж, хүлээх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан. Магадгүй энэ удаагийн EPL-д биш байсан ч, дараагийн хоёр, гурван тэмцээнээс "MVP" авч чадна гэж бодож байсан. Тиймээс би үүнд тийм ч их төвлөрөөгүй. Зүгээр л өөрийнхөөрөө байж, эхлээд багийнхаа төлөө тоглохыг хичээж, дараа нь хувь хүнийхээ талаар бодож эхэлсэн.
"Team Vitality"-ийн дараагийн тэмцээн энэ Лхагва гаригт Португалд эхэлнэ. 400 мянган ам.долларын тус тэмцээнд Монголын "The MongolZ" болон "The Huns Esports" багууд өрсөлдөнө.
Холбоотой мэдээ