Цэргийн алба солонгосчуудын туулах ёстой "зовлон" уу?

Цэргийн алба солонгосчуудын туулах ёстой "зовлон" уу?

Цэргийн алба солонгосчуудын туулах ёстой "зовлон" уу?

Өмнөд солонгосчуудын хувьд төрийн албанд хүчин зүтгэх, цэрэгт явах зэрэг нь эртнээс нааш нэр хүндтэй, чухал уламжлал байв. Гэвч орчин цагт эдгээрийн үнэ цэн хуучинтайгаа харьцуулашгүй болжээ. Залуус цэргийн алба хаах сонирхолгүй болсон нь зөвхөн ямар нэг тоо хэмжээ, боловсон хүчний менежментийн асуудалтай холбогдохгүй. Энэ нь цаагуураа арми болон энгийн иргэд хоорондын итгэл алдагдсаныг илэрхийлэхийн зэрэгцээ үндэстний эв нэгдэлд заналхийлж буй илүү гүн гүнзгий ан цавын шинж тэмдэг юм. Арми болон энгийн иргэдийн хооронд хүчтэй холбоо бий болгож чадаагүй учир зэвсэгт хүчин гэдэг зүйл хүмүүсийн хувьд хүршгүй тусдаа ойлголт болжээ.

Үр дүнд нь залуус цэргийн албыг хүлээн авах ёстой үүрэг гэхээсээ илүү зайлсхийх ёстой зүйл гэж хүлээж авах нь улам бүр нэмэгдэв.

Дээр дурдсан мэдээлэл нь хоосон таамаг төдий зүйл биш юм. Тодруулбал, 2018 оны нэгэн судалгаагаар 20-иод насны эрчүүдийн 82 хувь нь цэргийн алба хаахаас зайлсхийхийг хүсч байгаа бол 74 хувь нь цэргийн алба хаахыг ашигтай бус харин ч хохиролтой зүйл гэж боддогоо хуваалцсан байна.

Зөвхөн шинэ элсэгчид бус хууччуул ч бас цэргийн албанаас татгалзах болов. 2023 онд таваас дээш жил ажилласан 9481 офицер болон ахлагч цэргээс халагджээ. Энэ нь өмнөх оноос даруй 24 хувиар өссөн үзүүлэлт юм. Бэлтгэл офицерын ангид элсэхийг хүсэгчдийн тоо ч эрс цөөрсөн.

Төрийн алба ч мөн адил хугацаанаасаа өмнө огцрохыг хүсэгсдээр "дүүрчээ". 2021 онд 3123 төрийн албан хаагч эхний жилдээ ажлаасаа гарчээ. Энэ нь 2018 оноос гурав дахин өссөн үзүүлэлт байна. Түүнчлэн иргэдийн засгийн газарт итгэх итгэл ч Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын түүхэнд байгаагүй доод түвшиндээ хүрсэн.

Үндсэндээ Өмнөд Солонгосын цэргийн албаны загвар нь улс төрийн тогтвортой байдалд заналхийлж буй хуваагдлыг арилгах, цэрэг, нийгэм хоорондын гүүр болох үүргээ биелүүлж чадахгүй байгаа аж.

ГҮН ГҮНЗГИЙ ХУВААГДАЛ

1987 оны зургадугаар сард болсон ширүүн тэмцлийн дараа байгуулагдсан Өмнөд Солонгосын зургаа дахь Бүгд найрамдах улс анхнаасаа л ноцтой хямралтай байнга тулгарсаар иржээ. Олон 10 жилийн цэргийн ноёрхол, үзэл суртлын тэмцэл, өмнөх маргаантай таван Бүгд найрамдах улс гэх мэт томоохон хүчин зүйлсийн нөлөөгөөр улс бүрэлдэн тогтсонтой энэ нь холбоотой. Үүний дээр газарзүйн байршил нь эмзэг байдлыг нь улам бүр нэмэгдүүлсэн.

Сүүлийн 38 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын иргэд гурван ерөнхийлөгчөө шоронд хорьжээ. Харин өөр нэг нь тэдний замаар замнахаас зайлсхийж, амиа хорлосон түүхтэй. Өдгөө ерөнхийлөгч Юн Сук Ёлын ирээдүй дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй. Хэрвээ түүний импичментийг Үндсэн хуулийн цэц баталвал Юн торны цаана суусан тав дахь ерөнхийлөгч болох нь.

Ардчилсан сонгуулиар сонгогдсон удирдагчдын бараг гуравны хоёр нь ийн шоронд хоригдсон нь гажуудал уу, эсвэл гүн гүнзгий хуваагдлын шинж тэмдэг үү?

Юн Сук Ёл цэргийн онц байдал зарласан орой Үндэсний ассамблейн барилгын орой дээр цэргийн нисдэг тэрэг бууж ирсэн. Энэ нь олон 10 жил үргэлжилсэн иргэний болон цэргийн салбарын туйлшралын оргил үе байв.

Үүний цаад шалтгааныг Өмнөд Солонгосын Хүйтэн дайны үеийн цэргийн системтэй холбон тайлбарлаж болох юм. Тухайн үеийн систем жирийн цэргүүд буюу хугацаат цэргийн алба хаагчдыг офицерууд буюу Солонгосын цэргийн академид бэлтгэгдсэн албан тушаалтнуудаас тусд нь авч үздэг байв. Мөн нөөц цэргийн систем хангалтгүй ажилладаг нь бас нэгэн шалтгаан мөн.

МАРТАГДСАН ҮНЭТ ЗҮЙЛ

Өмнөд Солонгос ардчиллын эрин үе рүү шилжихдээ иргэн-цэргийн харилцааны хамгийн чухал талуудын нэг болох нийгмийн төлөөлөл, цэрэг болон иргэний ертөнцийн нийтлэг үнэт зүйл, хэм хэмжээг хөгжүүлэхээ мартжээ. Үүний оронд илүү дээд түвшний өөрчлөлт, технологийн шинэчлэл зэрэгт анхаарлаа хандуулсан. Энэ нь нурж унасан суурийг огт хөндөлгүйгээр барилгыг шинэчилж, өнгө үзэмжтэй, орчин үеийн харагдуулсан гэсэн үг юм.

Энэ асуудал нь Хүйтэн дайны үеийн Өмнөд Солонгосын цэргийн системд хамгийн тод илэрч байсан. Энэ тогтолцоонд цэргийн албыг улс үндэстнийг нэгтгэх арга зам гэхээсээ илүүтэй хүмүүсийн туулах ёстой "зовлон" гэж үздэг байв. Үүнийг өөрчлөхийн тулд цэргийн албыг дааж давах ёстой ачаа, үүрэг гэж ойлгуулах бус нэгэнт хаасны дараа хувь хүний болон мэргэжлийн хувьд хөгжих үнэ цэнтэй үндэс суурь болох зүйл гэж санал болгох учиртай юм. Өөрөөр хэлбэл, цэргийн алба хаасан хүмүүс энэ туршлагаа ашиглан иргэний амьдралд шилжих илүү таатай тогтолцоотой болох ёстой аж.

Бэлтгэл офицерын хөтөлбөрүүд 2016 онд 16 мянган өргөдөл хүлээж авч байсан бол 2023 онд 5000 болж буурчээ. Дээр дурдсанчлан 2023 онд халагдсан 9481 офицер болон ахлагч нар цэргийн салбартаа албан тушаал ахихыг үнэ цэнтэй зүйл гэж үзэхээ больсон байв.

Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдад "олж долоох" зүйл ховорхон байдгийг илтгэнэ. Удирдах албан тушаалд л гэхэд академи төгсөгчид давуу эрхтэй шалгарна. БНСУ-ын Цэргийн академийн төгсөгчдийн 78 хувь нь дэд хурандаа цол хүртдэг бол Бэлтгэл офицерын сургалт төгсөгчид ердөө 12 хувьтай байжээ.

БУСАД УЛСЫН САЙН ЖИШЭЭ 

Тэгвэл бусад улс энэ загвараас зайлсхийж чаджээ. Нөөц цэрэг буюу шаардлагатай үед цэргийн алба хаахаар бэлтгэгдсэн иргэд нь жилд 40 гаруй хоног бэлтгэл хийдэг хүчирхэг системтэй орнууд үндэсний хэмжээний томоохон онцгой байдлын үед үр дүнтэй ажиллаж чадах нь дамжиггүй. Энэ улсууд цэргийн алба хаахыг уриалж, эх орондоо үйлчлэхэд чиглэсэн хүчирхэг үндэсний онцлогийг төлөвшүүлэх замаар ард түмнийхээ дунд эв нэгдэл, бахархлын мэдрэмжийг бий болгодог.

Өөрөөр хэлбэл, эдгээр улс нь нөөц цэргүүд нь бэлтгэл сайтай, цэргийн албаа эрхэмлэдэг соёлтой тул аливаа хямралд бэлэн байдаг.

Сайн жишээ гэвэл Сингапурыг дурдаж болно. Сингапурчуудын 98 орчим хувь нь Үндэсний албаныхаа талаар эерэг ойлголттой байдаг. Мөн 88 хувь нь албадан цэрэг татахгүй байсан ч цэргийн алба хаахыг дэмждэг. Цэргийн албыг иргэний үүрэг, иргэний амьдралаас хол тусдаа авч үздэг Өмнөд Солонгосын хувьд энэ нь төсөөлөх аргагүй том тоо аж.

Швейцарь, Финланд, Украин, Израилийн ижил төстэй системүүдийг харвал цэргийн алба хаах хүслийг бий болгохын тулд материаллаг болон бэлгэдлийн урамшуулалтай байх ёстой. Тодруулбал, цэрэгт алба хаах нь нийгэм, боловсрол, эдийн засгийн хувьд ач холбогдолтой, үр өгөөжтэй зүйл байдаг. Ингэснээр иргэд цэргийн албыг ачаа дарамт бус нийгмийн сайн сайханд хүрэх гүүр гэж хардаг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Дүлзэнбурмаа 2025-03-17 66.181.185.22

12 төгсөөд сургуулиа авлаа, шууд цэрэгт явлаа, жилийн дараа ирээд сургуульдаа орлоо. Ийм байвал ямар вэ? Цэрэгт очоод сурах зүйл их бий, тэсвэр тэвчээр, цаг баримталдаг болно, бие бялдараа хөгжүүлнэ, ядаж л биеэ даагаад ирэх болов уу?

Avatar

Иргэн 2025-03-17 106.102.11.80

Солонгост залуус цэрэгт явахаас өөр арга байхгүй Хойд Солонгос хэзээ бол хэзээ дайтахад бэлэн байгаа учраас харин Өмнөд Солонгос бүх залуус цэргийн алба хааж хүн шиг хүн болж амьдралын маш их туршлагатай ах захаа хүндэлдэг дэг журамтай хүмүүжиж байгаа Монголд л бүх залуус энэ Солонгос шиг алба хаалгамаар байна .Монголын залуу эрчүүд хэт нялзрай хүүхэн шиг эрчүүд ихсэж байна.

Avatar

Иргэн 2025-03-17 202.126.88.65

Солонгос цэрэггүй болох нь бидэнд ямар хамаатай гэж. Ер нь со нар ёозгүй.

Avatar

Зочин 2025-03-17 139.5.219.133

хууль шиг хуультай улс ягштал хуулиа дагана монгол со нараас сурах юм зөндөө2

Avatar

Нэргүй 2025-03-17 74.14.87.27

Энэ Солонгос дууслаа, баларлаа шүү

Avatar

Нэргүй 2025-03-17 202.131.234.123

аль ч улс оронд янгуучлал ихэджээ.

Avatar

Нэргүй 2025-03-17 202.70.43.34

Солонгосчууд сүрхий сүрхий , зовлон үзсэн Ард Түмэн Ажил Амьдрал Агшин бүртээ ухамсартай хандаж, хичээнгүйлэн хөдөлмөрлөж ажил амьдралаа улс эх орноо өөрсдийн гараар бүтээж буй сайн улс шүү.

Avatar

Сайшаалт Ерөөлт 2025-03-17 202.126.89.63

…ЗӨВ Ш ДЭЭ..

Avatar

Нэргүй 2025-03-17 103.242.47.254

Манай монголын цэргийн алба гэж ардын хүүхэдийн ярганы, хоцрогдсон, залуусын цаг үрсэн, татвар төлөгчдийн мөнгийг хэдэн тарган хурандаа, хүн амдаа олдсон хулхи г?н?ралуудыг тэжаахийн тулд үрж байгаа тогтолцоо. энэ албадан татлага цэргийн яргаас нь болж залуус гадаад зугатааж гарах нэг шалтгаан, үр дүнд нь монгол улс ажиллах залуу хүчнээ гадагш алдаж байна

Avatar

Нэргүй 2025-03-17 66.181.184.70

Манайх цэрэг, цагдаа, хуулийн боловсон хүчнээ Орос ахы ндаа сургаж бэлтгээд байвал улам л харгис бурангуй, дик татор тоталитор дэглэмрүү явахаас яахав дээ !!!
Одоо Орост хүн сургахаа болих хэрэгтэй !!!

Avatar

зочин 2025-03-17 66.181.160.85

Манай улс төрчид умшиж байгаа болов уу ?..

Avatar

Нэргүй 2025-03-17 202.131.234.123

чишш ………уншсан нь солироод унана.

Avatar

Бадарч тахар 2025-03-17 103.212.118.113

Дайнгүй байхад цэргийн алба хаахаас илүү балай юм гэж байдаггүй юм ! утгагүй зүйл !

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж