Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг хулгайн замаар авч, олон хүн гадаадад суралцсан гэх мэдээлэл гараад даруй дөрвөн он дамнажээ. 2023 онд энэ сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд ил болгосон талаар салбарын сайд асан Л.Энх-Амгалан мэдэгдэж байв. Тухайн үед гадаадын шилдэг 100 их сургуульд суралцсан 421 оюутны нэр, эцэг эхийн нэр гэх мэт зээлтэй холбоотой мэдээллийг нийтэд ил болгосон. Нийгэмд дуулиан болж, олон нийтийн дунд ардын хүүхэд биш авхаалжтай аав, ээжийн хүүхэд л тус сангаас зээл гэх нэрийдлээр мөнгө авч гадаадад боловсрол эзэмшдэг гэдэг яриа хүртэл гарсан. Одоо ч энэ яриа, цуурхал нийгмээс арчигдаагүй. Учир нь ардын олон хүүхдийн сурах боломжийг хязгаарладаг гол зүйл нь мөнгө. Гэтэл тус сангийн хөрөнгөөр суралцаж, төгсөөд хэдийнэ эх орондоо ирсэн хэрнээ өр төлбөрөө барагдуулдаггүй өчнөөн хүн байгаа нь харамсалтай. Эргэх холбоо, эзэмшсэн мэдлэг боловсролоо бодсон ч авсан зээлээ төлж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах дараагийн суралцагчдадаа үүд нээж өгөх нь энэ сангаас зээл авч сурсан хэн бүхний үүрэг. Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалаас хамааралтай боломж авсан эсэхээс үл хамаарч энэ сангийн зээлээ эргэн төлөх шаардлагатай гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар, БЗС-гаас зээл авч гадаадад сурсан 1121 иргэний 200 тэрбум, дотоодод сурсан 13 мянга орчим иргэний 14 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхийн тулд Монголбанкны мэдээллийн санд нийлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.
Зээлдэгчдийн мэдээллийг энэ сардаа багтааж төв банканд нийлүүлнэ гэдгийг Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа мэдээлсэн. Угтаа бол боломж хүртэж, зээлийн сангийн мөнгөөр суралцагчид ийм мэдэгдэл гаргахад хүргэсэн нь увайгүй үйлдэл. Олон улсын нэр хүндтэй их, дээд сургуульд суралцаж ирсэн атлаа хуулийн байгууллагад, нэмээд Монголбанкны зээлийн мэдээллийн санд хуваарьт төлбөрөө төлөөгүй этгээдээр бичигдэх нь ёс зүйн хувьд ичмээр үйлдэл.
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ӨГӨӨД Ч НЭМЭРГҮЙ ХҮМҮҮСТ ДАХИН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ
Гэвч зээл авч сурсан төлбөрөө иргэд төлөхгүй байгаа учир зээлийн мэдээллийн сан руу шилжүүлж буй.
Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нь шилжихээс өмнө төлөлтөө хийсэн тохиолдолд мэдээллийг шилжүүлэхгүй гэсэн байна. Боловсролын зээлийн сангаас зээл авч дээр заасан хугацаанд суралцсан ч гэсэн дараах нөхцөлд зээл чөлөөлөгдөх аж. Үүнд:
- 2004-2007 онд дипломын болон бакалаврын боловсрол эзэмшиж Засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолын шалгуур Диплом олголт-Боловсролын зээлийн сан (https://elf.gov.mn/диплом-олголт) хангасан бол зээлээс чөлөөлөгдөх боломжтой аж.
Зээлээс чөлөөлөгдөх шалгуур хангасан бол баримт материалыг бүрдүүлэн ирж диплом авах, зээлийн мэдээллээ регистрийн дугаараараа Боловсролын зээлийн сангийн цахим хуудасны дипломын лавлагаа хэсгээс мөн харах боломжтой байна. Харин цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, хууль ёсны хариуцлагаа ухамсарлахгүй байгаа этгээдийг төв банкны зээлийн мэдээллийн санд оруулаад зогсохгүй дахин нэг ч төрлийн зээл авах боломжгүй болгох нь зүйтэй гэдгийг иргэд хэлж байна.
Зочин 2025-03-17 139.5.219.133
зээл авагчид хулгайч дарга нарын хүүхдүүд болхоор ийм удаан дуншиж бгаашдээ хүүтэй нь төлчөөд хүн шиг алхаач зээлийн зальтангуудаа
Зочин 2025-03-17 59.153.112.220
Нийтэд нэрсийг нь үнэн шударгаар зарлаач. энэ дээр чинь хүний эрх, үүрэг чинь харагдана
Нэргүй 2025-03-17 202.131.234.123
өтөндөө идэгдсэн хүмүүс Төрд сууж хулгай хийсээр байна.
зочин 2025-03-17 66.181.188.58
Мөнгөтөй бол диплом өвөрт сурсан юм тааруу дадлага туршилга дутуу хөрсөнд буухгүй онолтой монгол сэтгэл гээсэн барууныг тахин шүтсэн ,,,кк
Зочин 2025-03-17 112.72.8.78
Хэн мөнгөө май гээд авчирч өгөх вэ? Манайд тийм ухамсартай хүн байхгүй. Гол нь нам дагаж хүнээ байнга сольдогийн буруу, буцаагаад шаардах нэхэх хүн байхгүй сайхан үлддэг. Ер нь бол системийн алдаа. Төгссөн төгсөөгүйг нь шалгаж буцаж ирээд ажилд оронгуут нь цалингаас нь тодорхрй хэмжээгээр авч эхлэх хэрэгтэй.
Зул 2025-03-17 202.55.191.194
Дараагийн хүүхдүүдийн боломжийг хулгайлж байхаар ухамсараараа төлбөрөө төл л дөө.
И 2025-03-17 103.212.118.18
Хулгайч эцэг, эхээс болж мэргэжил эзэмшсэн нь энэ хүмүүсийн буруу болж зарим эрхээ хасуулах нь ? Сургалтын төлбөр, зээл яаж хийгдснийг дунд сургууль төгсөөд сургуульд явж бгаа тухайн үеийг хүүхэд мэдэх үү ?
Зочин 2025-03-17 64.119.29.2
2023 онд илрүүлээд зарласан гээд байдаг, өнөөдөр 2025 он. Арай л удаан уу. Яст мэлхийн хурд л гэж хэлэх байх даа. Санаа, зорилго байдаг байх өө. Угтаа бол энэ сангаас зээл авч чадах зэрэглэлийн хүмүүст өнөөдөр Зээлийн мэдээллийн санд муу түүхтэй байх нь хамаа ч үгүй. Өөрөөр хэлбэл тэд зээл авах шаардлага байхгүй. Шунаад авах болоо гэхэд аргыг олно.
Зочин 2025-03-17 66.181.178.120
Гүйээ энэ чинь одоо хүртэл зээлийг нь төлүүлээгүй юм уу. Ийм сул төртэй юм уу
Дахиж тэдэнд зээл олгохгүй гэнэ үү. Мэдээж хэрэг шүү дээ. Дахиэ хулгай хийх боломж олгох гээд байгаа юм уу.
Зурагтай нь, овог нэртэй нь зарлачих.
Ард түмэн өөрөө мөнгөө олоод авна. Ард түмний мөнгө шүү дээ эцсийн эцэст.
зочин 2025-03-17 66.181.160.85
80 аад онд Дэн Сяопин маш их оюутан гадаадад суралцуулхаар явуулжээ. Тэр үед хүмүүс түүнд "явуулсан оюутнууд чинь эргэж ирэхгүй дээ " гэж хэлдэг байжээ. Тэгэхэд нь Дэн "Зүгээр.. их эрдэм сурсан Хятад хүн хэзээ нэгэн цагт эх орондоо ирж л таараа " гэдэг байсан гэнэ.. Одоо тэр их эрдэм сурсан Хятад хүмүүс нь Хятад орныг босгож байнаа !!…
Ямарч үед эрдэм мэдлэгт хөрөнгө оруулах нь зөвөөөө!!!..Хожмоо заавал үр дүн гарнаа !!!
Зочин 2025-03-17 66.181.161.188
төр засаг ажлаа хийж хууль дүрмээ албан хүчээр хэрэгжүүлэхгүй бол Монголын гурван сая хүн бүгдээрээ хулгайч луйварчин дээрэмчин болох нь Байгалын хууль зүй тогтоол билээ.
Нэргүй 2025-03-17 124.158.104.114
Замбраагүй Монголын Төр. Аль эрт энэ мэнэжмэнтыг хийх байсан юм. Ядуу байгаа шалтгаан нь ердөө л энэ. Төр нь эрүүл мэнэжмэнт хийж чадахгүй эсвэл хүсэхгүй байгаа нь. Одоо Төрийн өмчийн үйлдвэрүүдэд эрүүл мэнэжмэнт хийх үлдлээ.
Нэргүй 2025-03-17 66.181.184.76
Яг зөв. Ичээчээ заваан амьтадаа!!!!!