Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгахаар урьдчилсан төлөвлөлт гаргасан байна. Ирэх амралтын өдрүүдээр буулгах байршлуудыг эцэслэн судалж дуусгах аж. Харин дөрөвдүгээр сард буулгах ажлыг эхлүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотод 2024 онд “Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 224 байршилд 9074 метр урт хашааг чөлөөлж буулгасан. 2025 оны хувьд урьдчилсан судалгаагаар 119 байршилд 8100 метр хашааг буулгахаар төлөвлөөд байна. Ирэх амралтын өдрүүдэд байршлууд дээр хээрийн судалгаа хийж, төлөвлөгөөг дахин нарийвчлан гаргана. Дөрөвдүгээр сард “Хашаа” арга хэмжээний газар чөлөөлөлтийг эхлүүлнэ” гэлээ.
Ийнхүү зөвшөөрөлгүй болон хотын өнгө үзэмжийг багасгаж буй хашаа, хайсыг буулгаснаар иргэдийн ая тухтай зорчих хөдөлгөөнийг бий болгож, зарим байршилд тохижилт, ногоон байгууламж барих боломж бүрдэх юм. Мөн төмөр, бетон хашаанаас илүү ургамлан хашааг барихыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна. Зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан аж ахуй нэгжүүдэд Газрын тухай хуулийн дагуу газрыг зохистой ашиглах, нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх шаардлага тавьдаг байна. Биелүүлээгүй тохиолдолд хашааг албадан буулгах, буруутай этгээдээр зардлыг нөхөн төлүүлэх зохицуулалт хэрэгждэг билээ.
Зочин 2025-03-16 139.5.219.133
хаана буулгаад бгаа юм бэ яг л байдгаараа байгаад байхын
сонгогч 2025-03-16 202.9.46.210
Эрээн тосгон шиг ХАШААН ДЭЭРЭЭ ШОРОН ШИГ ӨРГӨСТ ТОР ТАТСАН, ХАГАРХАЙ ШИЛ АСГАСАН, ҮЗЭМЖГҮЙ , хотын соёлд харшилсан ОРОН СУУЦНЫ хотхонуудын ТОМ ТОМ ХАШААНУУДЫГ БҮГДИЙГ ЯАРАЛТАЙ НУРАА….. ИРГЭД ТҮҮНИЙГ ТОЙРЧ ГАРАХ ГЭЖ ЦАГ АЛДАЖ БАЙНА. ХЭДХЭН БАЯЧУУДЫН ХАШАА ХОТЫН ҮЗЭМЖИЙГ ГУТААЖ БАЙНА .
Нэргүй 2025-03-16 66.181.185.228
omno buulgasan hashaanuud buzaagaad l barisan shuu.
zochin 2025-03-16 76.130.42.82
Ene olon zam haasan hashaa hais buulgaval joohon ch gecen alhah zai garah baigaa
Dd 2025-03-16 71.205.4.58
Narnii zamiin Minii ih delguuriin hatuulgiig zamiihaasan haaltiig Nen Darius buulgaj heregtei shuu
Нэргүй 2025-03-16 202.9.40.161
Эрх мэдэлтэй хүмүүсийн хашааг яахчгүй
Нэргүй 2025-03-16 103.57.93.78
Нарны хорооллын хашаа, 120 мянгатын орчимд Чойжилсүрэнгийн барьсан хотхоны бетонон хашаануудыг буулгаачээ. Яг шорон
И 2025-03-16 103.212.118.18
Автобусны буудал дээрх ТҮЦ, машинуудыг зайлуулаач ! Сүүлийн үёд автобусны зогсоол, замын 1р эгнээ оркуудын машинаар дүүрлээ. Хот, цагдаа ажлаа хийгээч !
Нэргүй 2025-03-16 103.212.119.232
Уул, усандаа ч хүрч чадахгүй болоод бна , хот тойрсон бүх уулын амыг хашаалсан , Туул голыг эргийг бүр өргөст тороор хашаа хийж хаасан ч байх шиг , засаглал огт алага
зочин 2025-03-16 66.181.177.152
Зөв шүү. Иргэдийг явган явах ч газаргүй шахуу болгосон хашаанууд зөндөө байна.
ДЭМЖИЖ БАЙНА. БУУЛГААРАЙ.
иргэн 2025-03-16 202.9.46.137
ХОТЫН СОЁЛ ХОТХОНЫ ХАШААНААС ЭХЭЛДЭГ. ГЭТЭЛ өргөст тор татсан , битүү цементэн ханатай , зам хааж хашсан муухай царайтай хашаанууд хотоор дүүрэн байна. ..
Хэрэв хотхонуудад хашаа байх ёстой гэж үзвэл тэр нь цэвэр үзэмжтэй, намхан, доторх зүйл нь харагддаг, өргөст тор, шилний хагархайгүй, битүү цементэн болон шавар ханагүй, авто болон явган хүний зам хаагаагүй байх нь зохимжтой.
Хот доторх хашаанд нэгдсэн стандарт тогтоох шаардлагатай гэдэг нь эдгээр хашаануудаас харагдаж байна.
Нэргүй 2025-03-16 103.168.34.122
hunii buruu uildeltei ogt temtsehgui, hashaa mashaatai l temtsene
Нэргүй 2025-03-16 103.168.34.122
uuruur helbel hashaa barisan huntei ni temtseeeeee
Иргэн 2025-03-16 157.15.7.106
Ялангуяа явган гарц хаасан буудал, баар, офисуудын хашааг буулга, мөн ТҮЦ зайлуулах
Нэргүй 2025-03-16 139.5.219.250
Алтай хотхон дахь ТҮЦ, Нарны гүүрийн доорх ТҮЦүүд