Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын бүтээгдэхүүнээс зайлсхийж байна. Тодруулбал, ОХУ-д саяхан тавьсан АНУ-ын хориг арга хэмжээний дагуу "Sinopec", "Zhenhua Oil" гэсэн хоёр импортлогч компани худалдан авалтынхаа хэмжээг бууруулжээ.
Байдены засаг захиргааны нэгдүгээр сарын 10-нд "Сургутнефтегаз" болон "Газпром нефть"-д авсан хориг арга хэмжээний дараа Оросын хамгийн том худалдан авагчид болох Энэтхэг, Хятад руу газрын тосны нийлүүлэлт огцом буурсан. Гэхдээ хоригт багтаагүй нийлүүлэгчдийн нөлөөгөөр Оросын тээвэрлэлт эргэн сэргээд байв.
Хятадын төрийн өмчит тоглогчид худалдан авалтаа бууруулсан нь Оросын газрын тосны үнэд сөргөөр нөлөөлж, гал зогсоох хэлэлцээрийн өмнө нэмэлт дарамт учруулах болов. Бээжинд төвтэй газрын тосны компанийн эх сурвалж мэдээлэхдээ "Манай компани дайн зогсоох АНУ, ОХУ-ын хэлэлцээрээс тодорхой үр дүн хүлээж байгаа тул наймаагаа түр зогсоосон" гэжээ.
"Сургутнефтегаз" болон "Газпром нефть"-ийн бүтээгдэхүүн далайн тээврийн 30 орчим хувийг эзэлдэг. Хоёр компани Хятад руу сард 1.2 сая тонн орчим буюу өдөрт ойролцоогоор 300 мянган баррель нефть экспортолдог аж. Харин Азийн хамгийн том түүхий нефтийн худалдан авагч "Sinopec" баруун Африк, Ойрхи Дорнод, Бразилийн ачаагаар Оросын импортын цоорхойг нөхөж байгааг эх сурвалж мэдээллээ.
Зочин 2025-03-16 202.131.230.162
Хятад газрын тосын бүтээгдэхүүний 40 гаруй хувийг гаднаас авдаг. Гол нь Булангийн орон. одоо энэ орны цахилгаан машины үйлдвэр эрс өссөн. үүнтэй уялдаж газрын тосны хэрэгцээ буурч байгаа хэрэг.
Нэргүй 2025-03-16 203.91.115.45
Ялаа шиг монголчууд аа, хоёр аварга хөршийн дунд яс хаяад нэмэргүй.
зочин 2025-03-16 103.57.92.50
Барууны гол зорилт бол эхлээд ОХУ-ыг сөгдүүлэх ,дараа нь оросын хүчийг хятадын эсрэг ашиглах, Ийнхүү энэ хоёр орныг буулган авч даян дэлхийд ганцаараа ноён суух ганцаараа захирах, Үүнийг мэдэхгүй мал хаана ч байхгүй, Орос хятад хоёрыг салгахыг оролдож байна Гэвч бүтэхгүй, Энгэж өөрийгөө а**х орнууд биш, Энэ хоёр орон нэгдсэн нөхцөлд түүнийг дийлэх хүч хаана ч алга
Нэргүй 2025-03-16 103.57.92.12
За ойлголоо,,,,одоо эмээ уу,,,,нусаа арччих,,,,гүнзгий амьсгаа аваад ,,,,тайвширааа,,,,
Зочин 2025-03-16 59.153.113.232
үг ээ зөв бичиж сур .Боловсрол мэдлэгээ дээшлүүл дараа нь сэтгэгдэл бичиж бай
Нэргүй 2025-03-16 107.122.177.10
Русские и Китайцы братья навеки….Орос Хятад хоёр өнө мөнхийн ахан дүүс….гэхдээ эн нэг то НО байна аа…хэн нь 1-р том ах хэн нь 2-р бага ах болох юм бол ?
Нэргүй 2025-03-16 202.126.91.111
ах гэж хуцах юм хятад бол угаасаа 2 нүүртэй
Нэргүй 2025-03-16 66.181.184.70
Малаа ! Орос,Хятад хоёр ойртон нягтраад ирэх тусам манайд яаж нөлөөлөх вэ, гэж бодоод үзээч дээ !!!
Энэ хоёр хэт их гүрэн манайхыг 47-гоор хуваахаар тохиролцвол яанам билээ…..
Хоёр хөршдөө эх орноосоо илүү хайртай чам шиг мангар олон байнаа бна. Яанадаа көөркөс !