Сербийн хоёр дахь том хот Нови Садад галт тэрэгний буудлын барилгын нэг хэсэг нурж, 15 хүн амиа алдсан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан. Энэ ослын буруутан нь засгийн газар болон ерөнхийлөгч Александр Вучич гэж иргэд үзээд буй. Тухайн үед иргэд "Авлига аллага үйлдлээ" гэсэн уриа лоозон барьж жагссан.
Тэгвэл энэ Бямба гаригт олон мянган иргэн дахин жагслаа. Засгийн газраас зарласнаар 107 мянган хүн жагсаалд оролцсон бол бие даасан ажиглагчийн мэдээлснээр жагсагчдын тоо хэдийнэ 325 мянга давжээ. Хэрвээ 325 мянган хүн цугласан бол энэ нь Сербийн түүхэн дэх хамгийн том жагсаал болох юм.
Галт тэрэгний буудлын байгууламжид саяхан хийсэн засвар шинэчлэлтээс болж дээрх осол гарсан гэж иргэд үзсэн. Тиймээс ослын цаад шалтгаан нь Вучичийн 10 гаруй жилийн засаглалын тусгал гэж үзжээ.
Харин Вучич Бямба гаригт жагсагчдад хандан үг хэлэхдээ "Жагсагчдын санааг ойлгож байгаа. Бид өөрсдийгөө өөрчлөх болно" гэжээ.
Жагсаалд оролцсон хуулийн сургуулийн оюутан Жана Васик хэлэхдээ "Бүх юм нь зүй ёсоороо ажилладаг улсыг л хүсч байна. Ажлаа зүй ёсоор нь хийдэг байгууллагуудыг хүсч байна. Ямар нам засгийн эрхэнд байх нь бидэнд хаммаагүй. Дөрвөн саржингаа шударга ёсыг хайдаг бус бүх юм нь зүй ёсоороо байдаг тийм л улс бидэнд хэрэгтэй" гэв.
Нэргүй 2025-03-16 122.201.23.75
Дэлийн хаа сайгүй Путлерин эсрэг.
Нэргүй 2025-03-16 103.57.92.77
tegeee l hundlun orj ireed shaagaad
Нэргүй 2025-03-16 139.5.218.217
bas l hetsuuhen uls da avilg heel hahuli yag oros
ИРГЭН 2025-03-16 103.212.118.25
ТЭР ХЭЛНИЙ НАЙРУУЛГА Ч ЯАХАВ6 ШУДРАГ БАЙДЛЫГ ШААРДСАНД НЬ САНААЛАА ХЭЛМЭЭР ЮМ. ИХ ЮМ ОЛЖ ХАРЖ ДЭЭ6
Нэргүй 2025-03-16 66.181.183.13
" саржингаа " энэ үг оновчгүй байна
Нэргүй 2025-03-16 188.33.34.62
Хэлээд юү гэх вэ. Дөрвөн улиралд… гэж орчуулах хэрэгтэй
Нэргүй 2025-03-16 59.153.114.108
гайхалтай тэмцэгч жагсаал
Иргэн 2025-03-16 157.15.7.106
Хаана оросын найз нөхөд байна, тэнд авлига, ард түмний эсрэг засаг байдаг. Сирийн жишээгээр Москва руугаа удахгүй явна даа, энэ вучич
зочин 2025-03-16 103.57.92.50
Барууны өдөөн хатгалга,хууль бус аргаар төр булаах оролдлого л биз, Бусад оронд бүр манайд хүртэл барууны мөнгөөр ийм жагсаал цуглаан зохион байгуулоаг гээ биз дээ, Баруун ийм аргаар бусад орны төр эргүүлдэг,өөрийн төлөөний хүмүүсийг төрд гаргадаг,энэ орныг өөрийн хараат колони тоглоомын орон болгодог
Нэргүй 2025-03-16 103.57.94.252
ш** чи Оросод далдаганаад байгаа авилгад идэгдсэн төр засгаа ард түмэн нь эсэргүүцэж жагсаж байна.. Харин Гүрж Молдавт оросууд сонгуульд нөлөөлж байсан нь баримттайгаар илчлэгдсэн дээ
Зочин 2025-03-16 103.168.34.214
Авилга ярих дуртай улс наад авилгад идэгдсэн АНУаа хар даа