Монголбанкнаас нүүрсний үнийг 80-85 ам.доллар байхаар төсөөлжээ

Монголбанкнаас нүүрсний үнийг 80-85 ам.доллар байхаар төсөөлжээ

Монголбанкнаас нүүрсний үнийг 80-85 ам.доллар байхаар төсөөлжээ

Монголбанк 2025 оны экспортын голлох түүхий эдийн үнийн төсөөллөө танилцууллаа. Төв банкны төсөөлөл ихээхэн гутранги хүлээлттэй байна. Тухайлбал, нүүрсний үнэ энэ онд болон ирэх онд ч үргэлжлэн буурах таамгийг дэвшүүллээ. Нүүрсний хилийн үнийн төсөөллийг /жилийн дундаж/ 2025 онд 80-85 ам.доллар, 2026 онд 75-80 ам.доллар байхаар тус тус төсөөлжээ.

Улсын хэмжээнд экспортын орлого оны эхний нэгдүгээр сард 23 хувиар буурсан. Үүнд нүүрсний үнэ буурсан нь голлох нөлөө үзүүлсэн байна.

Нүүрсний экспортын биет хэмжээ нь тайлант хугацаанд 5.8 сая тонн болж, дундаж үнэ 82 ам.долларт хүрч буурсан билээ. Энэ онд Оюу толгойн экспортын орлого нэмэгдэх ч нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах төлөвтэй байна.

Мөн нүүрсний олборлолт өндөр түвшинд хадгалагдах, Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдсэнээр уул уурхайн салбарын өсөлт эрчимжих хүлээлттэйХөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, төсвийн төлөв сулрах, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэх нь уул уурхайн бус салбарын өсөлтийг тэтгэхээр байгаа. Дунд хугацаанд төслийн бүтээн байгуулалтууд 2026 оны турш үргэлжилж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бол 2027 оноос гадаад эрэлт саарах, хөрөнгө оруулалт багасах, худалдааны нөхцөл муудах зэрэг нь өсөлтийн төлөвийг сааруулахаар байгаа аж.Түүнчлэн, инфляц энэ оны туршид зорилтоос давж, 2026 оны хоёрдугаар улирлаас зорилтын интервалд тогтворжих төлөвтэй. Дотоодын гурил, мах, махан бүтээгдэхүүний үнэ өсөж, хүнсний инфляц ирэх улирлуудад нэмэгдэхээр байна. Дотоод эрэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларч байгаа нь импорт, дотоодын барааны үнийг өсгөж, нийт инфляц энэ оны туршид хоёр оронтой тоонд хадгалагдахаар байгаа. Ирэх оноос эдийн засгийн идэвхжил алгуур саарч, төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн суурь нөлөө арилснаар инфляц 2026 оны 2-р улирлаас зорилтын интервалд тогтворжихоор байгаа аж.

Эдгээрт цаг агаарын гэнэтийн үзэгдэл, ААНБ-уудын дулаан, цахилгааны төлбөрийн дам нөлөө хүлээлтээс их байх, мега төслүүдийн хэрэгжилт, төсвийн тодорхой бус байдал, валютын ханшийн төлөв нь нөлөөлж болзошгүйг Монголбанкнаас мэдээлсэн юм.

Инфляц энэ оны нэгдүгээр сард 9.6 хувьд хүрч, өмнөх сарынхаас 0.6 нэгж хувиар нэмэгдэж, эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнийн өсөлт хүлээлтээс өндөр байв. Цахилгааны төлбөрийн өсөлт, түүний дам нөлөө инфляцыг нэмэгдүүлсэн бөгөөд хэрэглээний сагсны 410 бүтээгдэхүүн дотроос 8-аас дээш хувиар өссөн бүтээгдэхүүний тоо олширч, нийт сагсны 48 хувийг бүрдүүлжээ.

Гадаад худалдааны эргэлт сайн байж, тээврийн салбар 23.1 хувиар нэмэгдлээ. Дотоод эрэлтийн нөлөөгөөр үйлчилгээний бусад салбар 8 хувиар тэлснээр үйлчилгээний салбар нийт эдийн засгийн өсөлтийн 4.8 нэгж хувийг бүрдүүлэв. Эдийн засгийн идэвхжил, импортын өсөлтийг даган татварын орлого бүрдүүлэлт сайжирч, бүтээгдэхүүний цэвэр татвар 16.1 хувиар нэмэгдсэнээр өсөлтийг 2 нэгж хувиар дэмжсэн байна.

Нүүрс олборлолт 100 сая тоннд хүрч, Оюутолгойн зэс, алтны үйлдвэрлэл нэмэгдсэнээр уул уурхайн салбар 10.8 хувиар нэмэгдсэн бол өнгөрсөн онд 9.4 сая толгой мал хорогдсоноор ХАА салбар 28.7 хувиар агшжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.87.59

Татвараар боож а**х. Гж байгаагаа яагаад тооцрхгүй байна аа

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.118.25

ХҮССЭН ЮМ ХҮЗҮҮ ОРООНО

Avatar

зочин 7 цагийн өмнө 93.230.23.210

Монголбанкны яриа далд утгаараа үнэ нэмэгдэх тухай суртчилгаа болчихоод байна аа. Эсвэл банкуудад өндөр хүү төлдөгөө хамгаалах гээд байна уу

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.190.218

Ам. долларын эрэлтийг багасгаач ээ! Энэ олон хувийн сургуулиудын хүүхдүүд бүгдээрээ төгсөөд АНУ-д сурах хүсэлтэй ба сургалтын төлбөрийг нь төлөх гэж ам. доллар авах болдог.

Avatar

Үнс > Нүүрс 2025-03-16 202.9.46.238

Хэтэрхий өндөр горьдлого байна, трампын татварын дайнаас болж Xятадууд ган хайлуулахаа зогсоосон, бас дээр нь Xятадад үх хөдлөхийн салбар дампуурснаас болж ЭЗ-ийн хямралд орсон.

Avatar

Нэргүй 2025-03-16 202.9.40.175

Нам төр хулгайлсн Хулгайч х***а манж Түрүүний бөөс зулбасгууд толгойд гарцн эндүрцн л******д.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж