Дундговь аймаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлалаа

Дундговь аймаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлалаа

Дундговь аймаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлалаа

ХӨСҮТ-өөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Хамгийн сүүлд Дундговь аймагт улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдаад байна. Ингэснээр улсын хэмжээнд лабораториор батлагдсан нийт 24 тохиолдол, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдэж, хяналтад авсан байна. Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцуудаас улаанбурхан батлагдсантай холбоотойгоор ХӨСҮТ-өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар гарсан бол Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг гарсан байна.

Дундговь аймгийн хэмжээнд энэ сарын 15- 28-ны өдрийг дуустал Политехникийн коллеж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг хязгаарлаж, хичээл, сургалтыг цахимд шилжүүлсэн байна.

Улаан бурхан өвчний үед өндөр халуурах, толбон гүвдрүү тууралт гарах, ханиалгах, хамраас нус гоожих, нүдний салст үрэвсэх шинж тэмдэг илэрдэг.Нууц үеийн хугацаа 10-12 өдөр үргэлжилдэг. Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс тус өвчний эсрэг хариу арга хэмжээ авч, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ойрын хавьтлуудыг тусгаарлах, 9 сартай болон 2 настай хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгааг эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс тодотгов. 2024 оны жилийн эцсийн байдлаар тус аймгийн хэмжээнд улаан бурхан, улаануудын 1 дүгээр тунгийн дархлаажуултыг 496 хүүхэд хийлгээгүй, 2 дугаар тунгийн дархлаажуулалтыг 655 хүүхэд хийлгээгүй хоцорсон байна. Тиймээс нөхөн дархлаажуулалт хийх зайлшгүй шаардлагатай ба иргэдийг хүүхдүүдээ товлолт дархлаажуулалтад цаг алдалгүй хамруулахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-16 66.181.190.218

Орост улсын эмнэлгүүд нь бараг хоосон байх юм. Монголд бол ядуус халамж авах гээд улсын эмнэлгүүдийг дүүргэдэг, ялангуяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр халамж авах гэсэн жүжиглэдэг ядуус пиг.

Avatar

ИРГЭН 2025-03-16 103.212.118.25

ХАВРЫН ГАЛ ТҮЙМЭР ШИГ НОЦЛОО. МАНАЙ УЛС ЕР НЬ БОЛОХГҮЙ БАЙГААГИЙН Л НЭГ ТОМ ЖИШЭЭ. ТҮҮХЭНДЭЭ Ч ГЭСЭН УЛС ДОРОЙТОХОД ДАНДА ТАХАЛ ГАРЧ БАЙСАН ЗҮЙ ТОГТОЛТОЙ

Avatar

Гоё 2025-03-16 202.9.46.238

хөл хорь, архи худалдахыг хорь, баар сав дэлгүүр хоршоог хаа

Avatar

Нэргүй 2025-03-16 66.181.176.199

Вакцин бол Монголчуудыг цөөлөх х***а бодлого болохыг Владимар Путин батласан

Avatar

Нэргүй 2025-03-16 202.9.40.175

Нам төр х***а манж л******д хулгайлж эзлцн хулгай шааж нам төрд мнгол хүн 20 хүрэхгүй хувь бдгийнма хулгайч х***а манж зулбасгууд эзлцн мнгол хүнийг цөөн байлгж ажл2лж ашиглж атгаг аргтай л******д манж ажла х***а хжда явулдг бузр муу санаатай лагнууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж