ТОЙМ: Түймэр, осол, төсөв тойрч хэлэлцсэн долоо хоног

ТОЙМ: Түймэр, осол, төсөв тойрч хэлэлцсэн долоо хоног

ТОЙМ: Түймэр,  осол, төсөв тойрч хэлэлцсэн долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг Ньюс.мн сайт тоймлон хүргэж байна.


Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн угсралт эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт  Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн угсралтын ажлыг эхлүүлсэн нь онцлох үйл явдлуудын нэг байлаа. олон жил дүүжин тээврийн асуудал яригдаж байгаа боловч ажил хэрэг болсон удаагүй. Тэгвэл Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд явах дүүжин тээврийн ТЭЗҮ-ийг баталсан бөгөөд хоёр буудал, 19 тулгуур баганын холбогч анкоруудыг хүлээн аваад байгаа аж. Харин хоёр буудлын тоног төхөөрөмжүүд болон Т1-Т8 тулгуур багануудыг ирэх дөрөвдүгээр сард хүлээн авах юм. Мөн дүүжин замын кабинуудыг дөрөвдүгээр сард үйлдвэрлэж эхэлнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.

Тус чиглэлд дүүжин тээвэр үйлчилгээнд явж эхэлснээр оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус бүр 10  хүний багтаамжтай нийт 98 кабинтай. Яармаг, Арцатаас-Өнөр хороолол чиглэлд 22 км цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэхээр төлөвлөөд байгаа аж.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс өгсөн мэдээллээр,  Дүүжин тээврээр зорчих зах зээлийн үнийн тооцооллыг хийгээд үзэхэд 1500 төгрөг байна. Гэхдээ 2600 төгрөгөөр тарифыг тогтоож байж бизнесийн ашиг, алдагдлаа нөхөөд явах боломжтой. Одоогоор дүүжин тээврээр зорчих үнэ эцэслэгдээгүй. Улирал тутамд л бид ТЭЗҮ дээрээ анализ хийж, үнийн хэлбэлзлийг тооцоолж байгаа. Эцсийн дүндээ бол байж болох хамгийн хямд үнээр л иргэд зорчих боломжийг бүрдүүлнэ. Хамгийн гол нь иргэн бүр суух боломжтой, төлж чадах тарифыг л тогтооно гэсэн юм.

  • Шугам II: Яармаг, Арцат-Өнөр хороолол
  • Трассын урт: 4.2 км
  • Буудал: 2
  • Тээвэрлэх хурд: 22 км/цаг
  • Зорчих хугацаа: Хоёр буудлын хооронд 11 минут
  • Хүчин чадал: 2320 зорчигч,
  • Багтаамж: 10 хүний багтаамжтай 98 кабинтай
  • Тэсвэрлэх салхины дээд хурд: 70км/цаг

 

Т.БАЯРХҮҮ:АНХААРАЛ БОЛГООМЖГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ АМСЛАА

 

2025 он гарснаас хойш нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж 18,880 га талбай гал түймэрт өртөөд байна. Эдгээр ой хээрийн түймрийн 90 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс үүсдэг гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс хэллээ. Зүүн аймгуудад тархсан түймрийн улмаас олон айл өрх гэр, мал нь шатаж, хүнд нөхцөлд байгаа юм.

Тиймээс эхний ээлжид УОК-оос малчдад сэтгэлзүйн болон эмнэлгийн тусламж үзүүлэхэд анхаарч, мөн орон гэрийг нь сэргээхэд тусламж үзүүлэхээр болжээ. Тодруулбал, шадар сайд С.Амарсайханы тушаалаар түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтэл хийх, амжиргааг нь дэмжих шуурхай ажиллагааны ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсгүүд, орон нутгуудад ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар нийт 170 мянган га талбай түймэрт өртсөн. Урьдчилсан байдлаар 38 гэр, дөрвөн чингэлэг, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3500 орчим боодол өвч шатсан гэсэн мэдээлэл бий. Түймрийн хохирлыг тогтоох ажил эцэслэгдээгүй, үргэлжилж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.БАЯРХҮҮ, Санамсаргүй, анхаарал болгоомжгүй өчүүхэн жижиг зүйлээс болж маш их хэмжээний хохирол учирсан харамсалтай зүйл тохиолдлоо. Гэсэн хэдий ч түймэрт өртөж, орон гэрээ алдсан айл өрхүүдэд Монгол Улсын Засгийн газар, УОК-оос эхний ээлжид гэр олгох, мөн тухайн айл өрхийг малжуулах, дараагийн удаад амьжиргааг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хамтраад ажиллаж байгаа гэдгээ тодотгосон юм.

ЗГ: Төсвийн төлөвлөгөө 4.2 их наядаар биелж, орлого хэвийн байна

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт /2025.03.12/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас хэд хэдэн чухал шийдвэр гаргасан. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Монголбанкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийхдээ ирэх долоо, наймдугаар сараас дулаан цахилгааны үнэ нэмэгдэх талаар мэдээлсэн. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрүүдийг хойшлуулах арга хэмжээг авах үүрэг даалгаврыг өгч байна. Экспортынхоо гарцыг нэмэгдүүлж, уул уурхайн Биржийн хуульд өөрчлөлт оруулах, экспортын бүтээгдэхүүнүүдээ боомтоор гаргах орц, гарцыг нэмэх арга хэмжээг авна. Ард иргэдийн зүгээс үнэ, төлбөр, татвар нэмэх асуудалд санаа зовох зүйлгүй. Энэ асуудлаар Засгийн газраас хориглох шийдвэрийг гаргасан гэдгийг танилцуулсан юм. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Энэ шийдвэр гарсанд баяртай байна. Нүүрсний үнээс олох орлого тасалдах эрсдэлтэй байгаа энэ цаг үед ийм шийдвэр гаргаж байгаа нь маш чухал. Бид 5 сая тонн нүүрс борлуулах боломж бүрдэнэ. Үүнээс гадна Ханги-Мандал, Шивээхүрэн, Сэхээ, Бичигт, Зүүнхатавч цаашлаад гурван улсын хооронд баригдах төмөр замын баруун, зүүн коридор болно. БНХАУ-тай зогсонги байдалд орсон төслөө хөдөлгөж байгаа гэдгээ тодотгов. Сангийн сайд Б.Жавхлан, Сангийн яамнаас 2025 оны эхний хоёр сарын төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө. Энэ оны улсын төсвийн орлого, зарлага хэвийн байна. Төсвийн хоёрдугаар сарын төлөвлөгөө 4.2 их наядаар биелж, орлого хэвийн байна. Санжүүжилтүүд хэвийн байгаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн 2023 оны төсөв ашигтай гарч, жилийн эцсээр орсон орлого 2024 оны нэгдүгээр сар давж, төсвийн орлого дээр бичигдэж байсан.Тийм учраас 2024 оны нэгдүгээр сарын орлого өндөр гарч байсан. Энэ жил орлого нэлээд шахаж, 2025 оны нэг, хоёрдугаар сарын төлөвлөгөө хэвийн хэмжээндээ 95 гүйцэтгэлтэй явж байна.Нүүрсний үнэ нэлээд унаж байна. Мэдээж энэ таатай үзүүлэлт биш. Эхний хоёр сарын байдлаар төсөвт цочрол үүсэхээр цохилт болоогүй байна. Төсвийн тодотгол хийх шаардлага үүсэх үү гэдэг асуудал гарч байна. Тэгэхээр Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд тодотгол хийх таван нөхцлийг тусгасан байдаг. Тэр дунд орлоготой холбоотой заалт байдаг. Орлого тасарсан эсвэл зардал нэмэгдсэнээс төсвийн алдагдал гурван хувиас давбал тодотгол хийнэ. Энэ жилийн төсөв алдагдалгүй батлагдсан. Тэгэхээр энэ төсөв дээр орлого дутсанаас болж алдагдал үүсэх эрсдэлтэй. ДНБ-ий гурван хувь гэдэг нь гурван их наяд төгрөг. ДНБ 95 их наяд төгрөгт хүрсэн. Үүний гурван хувь нь гурван их наяд төгрөг бөгөөд энэ хэмжээний орлого дутах нөхцөл огт үүсээгүй байна.

Төсвийн тодотгол хийх талаар ярих нь эрт байна. Харин үүний оронд богино хугацаанд экспортыг нэмэгдүүлж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулж, Сангийн сайд миний бие ахлан ажиллахаар боллоо.

Гаалийн мэдээгээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ хэвийн байгааг онцлоё. Тоон үзүүлэлтээр эхний хоёр сард бид нийт 10.5 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байсан бол 11.5 сая тонн гаргачихаад байна. Зэсийн баяжмал дээр 254 мянган тонныг гаргахаар төлөвлөснөөс 281 мянган тонн, алтны хувьд 1850 ам.доллараар төсөөлж байсан бол 2900 ам.доллар хүрчихээд байна. Энэ бол боломжийн цонх хугацаа.  Төв банкнаас энэ үеийг сайн ашигласан байна. Нийт 300 кг алт экспортлохоор төлөвлөж байсан бол одоогоор 1.8 тонн алт буюу зургаа дахин ихийг экспортлоод байна. Зөвхөн алт дээр маш их нөөц боломж байгаа. Энэ жил 18 тонн алт Төв банкны нөөцөд авна гэж тооцоолж байгаа. Өмнө нь бид 22 тоннд хүргэж байсан. Бид энэ хэмжээнд хүргэдэггүй юм гэхэд 20 тонноор нэмэхэд 700 гаруй сая ам.долларын нөөц бүрдүүлэх боломжтой. Тийм учраас бид экспортыг нэмэгдүүлж, импортоо Төв банкны мөнгөний бодлоготой уялдуулж, импортоо эрэмбэлж хязгаартай байх, богино хугацаанд захиргааны шинжтэй арга хэмжээг авч, экспортоо нэмэх боломжийг эрэлхийлж ажиллана гэв.

ЦЕГ: Төв аймагт 6 хүн нас барсан хэргийг шалгаж байна

Энэ сарын 11-ны оройн 19.00 цагийн орчимд "Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна" гэх харамсалтай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Тодруулбал, Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт орших Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км орчимд “Toyota Hiace” маркийн автомашины жолооч нь Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан “Kia Grandbird” маркийн том оврын автобустай мөргөлдсөн осол болсон байдаг. Ослын улмаас “Toyota Hiace” маркийн автомашинд зорчиж явсан таван хүн, жолоочийн хамт нийт зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгааг албаныхан мэдээллээ. Ослоор нас барсан зургаан хүний хоёр нь хүүхэд байсан юм. Мөн ослоос амьд үлдсэн бага насны хоёр хүүхдийг ГССҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтворжсон гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-16 66.181.190.218

Өнөр хороолол гэнэ үү? Мэдэхгүй юм байна.

Avatar

Иргэн 2025-03-16 103.212.117.158

ок. юм хийж бна, Монгол улсаа, УБ нийслэлээ хөгжүүлж бхд талархаж бна. Хөдөөний малуудыг , Баттулга мэтийн луйварчидыг тоож хэрэггүй. монголын ард тийн тэнэг биш шүү.

Avatar

ИРГЭН 2025-03-16 103.212.118.25

ЧАДВАРТАЙ ХҮМҮҮС ТӨР БАРИМААР ЮМ. ДЭН СЯОПИН ШИГ УЛСАА ХӨГЖҮҮЛЖ ЧАДСАН. АУ ,ХАА БАЙНА?ТИЙМ ХҮН. ЭРХ БИШ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ТӨРӨХ БОЛОВ УУ. ТӨРӨХ ГЭСЭЭР БАЙТАЛ НЬ ДАМПУУРЛАА.

Avatar

Нэргүй 2025-03-16 66.181.176.219

ANUSDI80955877SEKSYGR

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж