Хамас тааруухан бооцоо тавьж байна

Хамас тааруухан бооцоо тавьж байна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Хамас тааруухан бооцоо тавьж байна

Газын зурвас дахь гал зогсоох хэлэлцээрийг сунгах яриа хэлэлцээ тохиролцоонд хүрч чадаагүйг Палестины эх сурвалж мэдээлжээ. Түр эвлэрлийн эхний үе шат гуравдугаар сарын 1-нд дууссан. Энэ цаг үеэс хойш талууд урагшлах арга замыг хайсаар байна. АНУ эхний үе шатыг дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл сунгах шаардлага тавиад буй. Энэ хүрээнд барьцааны хүмүүсийг палестин хоригдлуудаар солилцох санал тавьсан.

Харин Хамас бүлгийнхэн ямар ч биелүүлэх боломжгүй шаардлага тавьсан гэж АНУ буруутгаж байна.

Тодруулбал, АНУ-ын Ойрхи Дорнод дахь төлөөлөгч Стив Виткоффын оролцсон хэлэлцээний үеэр Израиль, Хамасын талууд гэрээний гол нөхцөлүүд дээр санал зөрөлдөөнтэй байжээ. Стив Виткоффын саналын эсрэг Хамас биелүүлэх боломжгүй шаардлага тавьсан аж.

Виткоффын ажлын алба болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Баасан гаригт мэдэгдэл хийхдээ "Хамас цаг хугацааг өөрсдийн талд гэж бодож, тааруухан бооцоо тавьж байна. Тийм биш. Хамас эцсийн хугацааг сайн мэдэж байгаа. Хэрэв энэ хугацаа өнгөрвөл бид зохих хариуг нь өгөх болно гэдгийг тэд мэдэх ёстой. Хамас татгалзсан хэвээр байгаа. Байр сууринаасаа нэг ч мм хөдлөөгүй" гэжээ.

Анх тохирсон хэлэлцээрийн дагуу хоёрдугаар шатанд Газын зурваст үлдсэн амьд барьцааны хүмүүсийг палестин хоригдлуудаар солих ёстой. Гэвч хоёр тал суллах хүмүүсийн тоон дээрээ тохиролцоонд хүрч чадахгүй байна. Мөн Израилийн цэргийг Газын зурвасаас гаргах асуудлаар талууд санал зөрөлдөж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 7 цагийн өмнө 66.181.160.85

Зөө зөө… Трампын сүржин үгнээс дэлхий цочирдхоо больж байх шиг байна дөөөө…
Их гүрэн мөхөлрүүгээ явж эхэлхээрээ ,,үг нь сүржин үйлдэл нь хоосон,, болж эхэлдэг юм шиг байна .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж