Өмнөд Солонгост шүлхий өвчний тохиолдол бүртгэгджээ

Өмнөд Солонгост шүлхий өвчний тохиолдол бүртгэгджээ

Өмнөд Солонгост шүлхий өвчний тохиолдол бүртгэгджээ

Өмнөд Солонгосын нэгэн үхрийн фермд шүлхий өвчний тохиолдол илэрсэн тул халдваргүйжүүлэх арга хэмжээ авч байна. "Yonhap" агентлагийн мэдээлснээр, тус улсад хамгийн сүүлд 2023 оны тавдугаар сард шүлхий өвчний дэгдэлт гарч байжээ.

Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн яамнаас Баасан гаригт (2025.03.14) Өмнөд Жоолла мужийн мах бэлтгэх чиглэлээр ажилдаг үхрийн фермд халдварт тохиолдол батлагдсан гэж мэдэгдэв.

Тиймээс тус фермийн 180 гаруй үхрийг устгах болжээ. Мөн өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд ойр орчмын ферм, зам талбайг халдваргүйжүүлэх ажлыг хийж байгаа аж. Нэмж дурдахад, улсын хэмжээнд үхэр болон бусад малыг вакцинжуулах төлөвлөгөөг дөрөвдүгээр сард эхлүүлэх байсан ч энэ сарын сүүлээр эхлүүлэх болсон гэж Өмнөд Солонгосын засгийн газар мэдэгдэв. Мөн орон нутгийн бүх засаг захиргааг урьдчилан сэргийлэх арга хэмжээ яаралтай авахыг уриалжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-15 139.5.217.198

Хаха, шүлхий зөвхөн Монголд л байдаг юм бодсон чинь кимчид ч бас байдаг л юм байна ш дээ

Avatar

Бадөрч тахар 2025-03-15 103.212.118.113

Ашгүй дэ !

Avatar

Нэргүй 2025-03-15 188.162.254.77

аргагуй ш дээ, шулхий хариуцсан тусгай элчин сайд томилж ажиллуулаагуй юм чинь !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж