maaRaa – Хаан ширээний ар дахь жинхэнэ хаан

maaRaa – Хаан ширээний ар дахь жинхэнэ хаан

maaRaa – Хаан ширээний ар дахь жинхэнэ хаан

Цахим спортын "CS2" төрлийн "ESL Pro League"-ийн 21 дэх улирлын плей-оффын шат эхэлсэн. Дэлхийн шилдэг найман баг тунасан бөгөөд хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэрс бүрэн тодорлоо. Монголын "The MongolZ" баг орон нутгийн цагаар өчигдөр/2025.03.14/ шөвгийн наймын хасагдах шатны тоглолтоо Украины "Natus Vincere" буюу "NaVi" багийн эсрэг хийв. Хоёр багийн өмнөх учраа бүрт Украины баг хожсон гэх сүрдэм үзүүлэлттэй байсан юм.

Харин энэ удаад бүх зүйл өөрөөр өрнөлөө. Монголын баг "Mirage" болон "Ancient" дээр тус бүр 13-6 гэсэн харьцаатай хожиж, нийлбэр дүн 2-0-ээр дараагийн шатанд шалгарав. Хоёр мапын тоглолтод "The MongolZ"-ийн бүх тоглогчид нэмэх үзүүлэлттэй тогложээ.

Тоглолтын дараа "NaVi"-ийн дасгалжуулагч Андрей Городенский буюу "B1ad3" ярихдаа "Бид илүү эрч хүчтэй байж, нэг шат ахин өөрсдийн тоглолтоо гаргаж чадсангүй. Тэд тоглолтын турш илүүрхлээ. Үе бүрт гаргалгаа олж чадсангүй. Хурдан хариу үйлдэл гаргаж, асуудлыг цэгцлэх байсан юм. Бид өнөөдөр үнэхээр муу байлаа" гэжээ.

"The MongolZ" баг өнөөдөр шөнө 01:30 цагаас Францын "Vitality" багийн эсрэг тоглоно. Хожсон нь финалд хүрэх учиртай. Монголын багийн хожиж үзээгүй цөөн багийн нэг нь "Vitality" билээ.

Өчигдрийн тоглолтын дараа "The MongolZ"-ийн дасгалжуулагч "maaRaa" буюу Б.Эрдэнэдалайг тэмцээнийг зохион байгуулагч "ESL" онцолсон нь олны анхаарлыг татжээ. Энэтхэг гаралтай "CS2"-ийн алдарт тайлбарлагч, аналист "Bleh" буюу Судхен Вахенбам түүнийг тодорхойлохдоо "Тэр бол Монголын "CS"-ийн өдгөө хаана байгаа шалтгаан. Хаан ширээний ар дахь жинхэнэ хаан" гэжээ.

Дасгалжуулагч "maaRaa"-ийн өмссөн бомбер дээр хуучны "The MongolZ"-ийн лого байгааг та бүхэн анзаарч байгаа биз. Өдгөө 34 настай түүний хувьд 2015 оноос хойш энэ багтай холбогдож, тоглогч, дасгалжуулагчийн хувиар хүчин зүтгэж байна. Түүний арга ухаан, тактик ур чадвар энэ багийг өдий зэрэгтэй явахад гол үүргийг гүйцэтгэж байгаа гэхэд хилсдэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ХөөрхөнХөөрхөн
21
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-15 202.131.234.123

эднийг хөөргөөд бичээд байвал дараа сонгуульд ИХ-д дэвшээд хусаж явна даг. эргүүгийн нэг төгс байдалтай хүмүүс ажилаа олж хий.

Avatar

Нэргүй 2025-03-15 66.181.176.219

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-03-15 66.181.186.80

оюунлаг залуу дасгалжуулагч танд баяр хүргэе олон жилийн үр бүтээлдээ амжилт гаргаж дэлхийд мэдрүүлэх шиг гайхамшиг гэж юу байхав дээ

Avatar

Нэргүй 2025-03-15 66.181.190.218

Та нарыг мэдэх монгол байхгүй ээ! Монголчуудын танин мэдэхүйн хүрээ бага.

Avatar

Нэргүй 2025-03-15 122.201.31.186

zaluuchuud medne shdee

Avatar

Нэргүй 2025-03-15 202.9.41.88

Монголынхоо нэрийг дэлхий дахин дуурсгаж монгол хүний оюуны чадавхийг бусад орны тамирчдад мэдрүүлж яваа дасгажуулагч болон баг тамирчдад баяр хүргье. Францын багт дандаа хожигдоно гэж юу байдаг юм бэ. Тэд хаан юмуу эсвэл заан юмуу. Аливаа тэмцээнд ээлж гэж байдаг даа. Та нар минь наад француудаа байранд нь тавиад өгөөрэй. Амжилт хүсье

Avatar

Gg 2025-03-15 202.21.107.24

Maaraa barag Mongold anh counter strike togloj uzsen humuusiin 1 bhdaa, Tor zasag neg yum bodno baigaa…

Avatar

Нэргүй 2025-03-15 69.251.20.178

Counter strikiig chin 2003-2005 onii yed togoljil blaa bas nadaas ah bolon dyy dyy zaluuchuud ih togloh tun durtai togoldog blaa!11 Odooch ted iim turuliin togloomnoos uidahaargyi honon unjun togoj bsan ,bgaach bh shyy!!1

Avatar

Нэргүй 2025-03-15 69.251.20.178

odoo bi 54 tei ch togloh yedee togoljil bo!

Avatar

Оюун 2025-03-15 66.181.190.236

Энэ агуу багшид баяр хүргье. Та нар цаашид дэлхийн аварга баг болноо. Ирээдүй та нарын өмнө нээлттэй байна. Хичээгээрэй. Амжилт.

Avatar

Нэргүй 2025-03-15 66.181.189.241

Олон жил няцаагүй зүтгэсэн Маараа шүү, хэн ч түүнд итгээгүй, гэтэл энэ олон жил зүтгэсээр байгаад Монголынхоо нэрийг гаргаад ирлээ, баярлалаа

Avatar

Нэргүй 2025-03-15 202.21.107.14

RESPECT ADUUUCHIN BOY

Avatar

1234 2025-03-15 122.201.31.81

bayarlalaa, zaluu mini. zaluusiigaa zuv zohion baiguulj amjilttai yavaad chini bayarlalaa. daraagiin temtseend ni amjilt hysiey

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж