УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногийн Даваа гаригт /2025.03.17/ нээнэ. Ес дэх удаагийн парламентыг байгуулах УИХ-ын сонгууль өнгөрсөн оны зургадугаар сарын 28-нд болж, 126 гишүүнтэй анхны парламентыг бүрдүүлсэн билээ.
Үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлаа баталгаажуулах, олон намын төлөөллөөс бүрдсэн ардчилсан парламентат засаглалыг төгөлдөржүүлэх, сонгогчдын санал гээгддэггүй байх зэрэг олон эрх ашгийг нэгтгэн УИХ-ыг 126 гишүүнтэй болгох тогтолцооны өөрчлөлтийг Монгол Улс хийсэн.
Иргэдийн зүгээс, гишүүдийн тоог нэмсэн нь буруу биш хэдий ч иргэдийн амьдралд одоогоор эерэг, бодит өөрчлөлт авч ирсэн шийдвэрийг УИХ гаргаагүй гэдгийг онцолж байна.
УИХ-ын 126 гишүүний 78 нь том тойргоос, 48 нь намын жагсаалтаар сонгогдсон. Мөн 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн 25 хувийг эзэлж, Монголын парламентад шинэ дээд амжилт тогтоосон төдийгүй Азидаа ч тэргүүлж буй. Гэхдээ парламентийнхан бодит амьдрал хөрсөн дээр буусан шийдвэр гаргахгүй байгааг иргэд шүүмжилж байна.
Тухайлбал иргэдийн хэлж байгаагаар, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, цахилгааны төлбөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа ч төр эдгээр зардлыг шат дараатайгаар дахин нэмэх талаар л ярьж байна. Угтаа бол иргэдийн цалин, тэтгэвэр нэмэгдэхэд хэрэглээний зардлууд дагаж өсөхгүй байх ёстой. Гэтэл хувьцааны ногдол ашиг тараах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх сураг гарахад л бүх зүйлийн үнэ дагаж өсөөд байгаа. Үүнд хяналт ч, зохицуулалт ч алга. УИХ 126 гишүүнтэй болсноор олон нийтийн дуу хоолойг хүргэх, ард иргэдийн амьдралд ойр шийдвэр гаргах, баталж байгаа хууль тогтоомжоо ч бодит амьдралд нийцэхүйц гаргах байх гэж найдаж байсан. Гэхдээ намрын чуулганаар тийм шийдвэр гараагүй. Цаашид хэрхэхийг л харах үлдлээ гэв.
Нэргүй 2025-03-15 202.131.225.197
Амьдрал сайжрах эсэх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална.
дорж 2025-03-15 202.131.251.130
Сайжрахгүй нь тодорхой байсан. харин 50 хүнийг төрийн өндөр албан тушаалтан болгосоноор ажлын байрыг нэмэгдүүлсэн.50 гэр бүл ч гэсэн сайхан амьдраг л даа. Гол нь шудрагаар ажиллабал болоо.
Нэргүй 2025-03-15 202.131.234.123
30 болгох байлаа. 126 блолгосон гишүүдэд ял тулгаж шоронд чих.
зочин 2025-03-15 66.181.186.113
Шудрага ёс гэдэг үг хулгйч луйварчдын урдаа барьдаг лоозон,, Засгийн газар шудрага ёс тогтоох луйвар авлигын эсрэг зогсон тэмцэж үзэн ядуулж бна Алтангэрэл сайдын зүй бусаар олж авсан хөрөнгө хураах хууль батлагдаж шудрага ёс сэргэнэ
Зочин 2025-03-15 76.220.74.140
Монголын нийгэмд шударга ёс тогтоогоогүй цагт юу ч хийгээд нэмэргүй дээ. Хууль шүүх нь шударгаар ажиллах ёстой. УИХ ын гишүүд нь хууль баталсан болоод зүгээр суудаг биш,хуулийн хэрэгжилтэд анхаарч жаахан ч гэсэн сэтгэл гаргаж ажилламаар байна. Бас төрд хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүсийн ажлын хариуцлагыг өндөрсгөмөөр байна.
Нэргүй 2025-03-15 202.21.109.11
үндэсний томоохон компаниа бодлогоор дэмжихгүй, нийгмийн дундаж давхаргаа хөл дээр нь бат зогсох боломж олгоогүй цагт хөгжил ярих боломжгүй, халамж, дарамт хэтрээд хордлогод орчихоод байна биш үү.
zochin 2025-03-15 76.130.42.82
Sanaa ni geree hahsaagaa tseverluulj talhaa zuulguh sanaatai humuuc ih bna.gar huluu hudulguj amidrah heregtei,Ajilsag humuus shal uur amidarch chadaj bna.
Cokol 2025-03-15 66.181.180.235
гуцаарай, өөрсдөө хүсчээд
Нэргүй 2025-03-15 66.181.185.156
126 bolohor amidral sainirna gej uur n hen helsen yumbe
Зочин 2025-03-15 124.158.107.3
худгайч нарын тоог нэмээд амьдрал сайжирна гэж байхгүй харин улам дордоно. бүгдээрээ улных болноо.
Нэргүй 2025-03-15 66.181.191.103
126 малчин сонгоцон юм бишүү?Хөдөө мал маллах хүн олдохгүй боллоо л гээд хуралдаад байх юм бил ээ.
Бадарч тахар 2025-03-15 103.212.118.113
126 болоод нөгөө иргэдийн амьдрал нь шууд дордсон ! багасгаад 55 болсон бол дээрдэх байж ! тоо мэддэггүй хүмүүстэй яаж амьдрана да хөөрхий !!!
Нэргүй 2025-03-15 103.27.118.142
УИХулгай нарын тоо олшроод муу шүү дээ.
Хүндэтгэв 2025-03-15 66.181.177.152
Ардчилалын сонгодог алтан томьёо ( Ардчилал = 49% ба 51% харьцаа ) – нд тоон утгын дүн ямар ч нөлөөгүй ба хуучин байсан 76 буюу өдгөөгийн 126 гэсэн гишүүдийн тоонд ямар ч утгын ялгаа буюу чанарын өөрчлөлт гардаггүй !!!! 100% – ийн хэдэн хувийн саналын ба сонголтын эрх л нөлөөтэй ба эрхни бүхий!!!! Харамсалтай нь үүнийг ард түмэн минь ерөөсөө анзаараагүй. Тун харамсалтай!!!
Зочин 2025-03-15 139.5.217.198
Гишүүдийн тоог нэмсэнээр амьдрал сайжирахгүй, харин татвараа үе шаттай л нэмэх хэрэгтэй байсийм. Одоогийн хамгийн тулгамдсан хууль Алтангэрэл сайдын хөрөнгө хураах хууль шүү, яаралтай баталах хэрэгтэй
уншигч 2025-03-15 66.181.189.164
энхамгалан гуай та зүгээр байгаарай тэтгэвэрийн дунджийг 7 жилээр бодлоо гээд энэ улсад ямар ч хохирол гарахгүй. ядарсан хүммсийг даажигнаж байх шив юмыг ялгаж салгаарай. оролдох юмаараа оролдоорой. бүх юмны үнэ өсөөд амьдрах аргагүй болж байна. хөгшчүүл одоо авч байгаа тэтгэвэрээ бараг бүгдийг нь байрны мөнгөнд өгөхөөр болоод бахйна тэгж байхад хасна танана гэнэ дээ. юу бодож байдаг хүмүүс толгой дээр гараад сууваа. зүгээр байгаарай та нар. 5 жил өндөр төллөө ч гэх шиг. асуудлыг өөрөөр шийдээч
Нэргүй 2025-03-15 66.181.190.218
Хүмүүс ямар их улстөрждөг юм бэ! Улс төрд ойрын хүнээ шургуулж оруулж, амархан аргаар амьдрах гэж байгаа юм.
Нэргүй 2025-03-15 202.9.46.73
Amidral hetsvv bna.
Нэргүй 2025-03-15 66.181.190.218
Амьдрал хэцүү байгаа юм бол бүтэн өдөр орон сууцны хорооллоор дэмий сэлгүүцдгээ болих хэрэгтэй.
Нэртэй 2025-03-15 202.9.46.238
Оршуулгын газраар шөнөжингөө сэлгүүцэх үү
Зочин 2025-03-15 66.181.177.77
Гишүүн болчихвол тэгээл ард иргэд хамаагүй шүүдээ . Харин гишүүн сонгоод байна уу бүү мэд
Иргэн 2025-03-15 103.57.93.216
Улс эх орон, ард түмэндээ ямарч нэмэргүй 126 амьтан байна! Ард түмний амьдрал улам дордож бүх юмны үнэ тэнгэрт хадаж татвар төлбөр 30-80% өсөж байхад ямарч арга хэмжээ авахгүй та ард түмнийхээ төлөө юу ч хийсэнгүй хийгчгүй малууд байна.
Нэргүй 2025-03-15 202.126.90.133
бидний өөрсдөө өөрсдийхөө мөнгөөр байгуулсан төр засаг яая гэхэв. хамаг төсөл хөтөлбөрүүд дарга нарын хамаарал бүхий хүмүүс идээд дуусдаг
Нэргүй 2025-03-15 59.153.115.186
Хөдөөнийхөн 126 гишүүнтэй болохоор л амьдрал сайжирна гэж бодоод байдаг үгүй ээ мөн хөөрхнөө дөө
Нэргүй 2025-03-15 188.162.254.18
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан ,дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг гурван сая гишуунтэй болгое !!!!!!!!! тэгээд бас гурван сая тусгай элчин сайд томилж ажиллуулая !!!!!
Нэргүй 2025-03-15 66.181.189.136
126 гишүүнтэй болохоор амьдрал сайжрана гэх Золбин Данхын үгэнд хууртсан эргүү малнуудыг УЛ-ныхан гэнэ
Нэргүй 2025-03-15 59.153.112.91
Шударга ёс, бөх яриад байгаа хүмүүс, Хулантай адилхан тул тагнуулын байгууллага шалгах ёстой.