Суррон, скүүтерээс 532 иргэн осолдож, 3 иргэн нас баржээ

Суррон, скүүтерээс 532 иргэн осолдож, 3 иргэн нас баржээ

Суррон, скүүтерээс 532 иргэн осолдож, 3 иргэн нас баржээ
Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож гэмтэх тохиолдол өндөр хувьтай байгаа талаар ГССҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал, сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.
Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас гурван хүн амь насаа алдсан байна.
Нийт тохиолдлын 93 хувь буюу 495 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд эдгээр иргэдийн 91.2 хувь нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ. Мөн нийт тохиолдлын 67.1 хувь нь эрэгтэйчүүд, 32.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Түүнчлэн ослын тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байгаа юм.
 Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл,
  • Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртсэн тохиолдол 72 хувь
  • Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5 хувь
  • Явган зорчигч мопед, суррон, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 9 хувь
  • Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5 хувь бүртгэгджээ.
Тухайн шалтгаант ослын үед толгой 22.6 хувь, тохой ба шуу 21.1 хувь, өвдөг ба шилбэ 18.4 хувь түлхүү гэмтдэг байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-03-15 66.181.179.201

Суррон, скүүтерээс болж маш олон хүн амь нас, эрүүл эндээрээр хохирч, улмаар тухайн хариуцагч нь мөнгө л олж байгаа шүү дээ. Иймд Нийтийн эзэмшлийн авто зам% явган хүний замаар зорчих асуудлыг хориглох, тухайн хэрэгслийг оруулж ирсэн этгээд зориулалтын зам, талбай байгуулах асуудыг шийдвэрлэж, зөвхөн тэр зориулалтын зам, талбайд л ашиглах арга хэмжээ авахгүй бол болохгүй

Avatar

Zochin 2025-03-15 218.33.106.128

Тэгээд журмаараа сайн зохицуулаад мөрдүүлэх шаардлагатай

Avatar

Хууль 2025-03-15 103.57.93.61

Хууль гаргаж зохицуулалт хийдэг

Avatar

Нэргүй 2025-03-15 202.180.219.28

umani padmihum

Avatar

Нэргүй 2025-03-15 2.217.73.55

шууд хориглох хэмжээнд хүрчээ хувь хүнд ч аль нэг компанид ч тусгай зам талбайд л биш бол монгол улсын нутаг дэвсгэрт хоригдох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-03-15 188.162.254.77

тусгай элчин сайд томилж ажиллуулая !!!!!!

Avatar

Зочин 2025-03-15 103.168.34.60

Тахир дутуу хүний тэргэнцрээс бусад бүх төрлийн хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг явган хүний зам дээр явахыг хориглох хэрэгтэй !!! Явган зорчигчийн аюулгүй байдал бол 1 номерийн асуудал. Хүмүүсийг явган хүний зам дээр аюулгүй тайван алхах нөхцлийг төр засаг хангаж өгөх үүрэгтэй !!! Янз бүрийн юм унаж давхих дуртай улсууд машин зам дээрээ сүлжилдээд давхицгаана биз.Тэдний аюлгүй байдал бол дараагийн асуудал.

Avatar

Нэргүй 2025-03-15 202.126.88.206

Энэ асуудлыг хуулиараа хяналт тавих үүрэгтэй Тээврийн цагдаагийн алба биелүүлээгүй ийм олон хүнийг хохироосон байна. Тээврийн цагдаагийн албаны удирдлагуудад хариуцлага тооцох ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж