Явган замын хавтанг солино

Явган замын хавтанг солино

Явган замын хавтанг солино

Нийслэлийн хэмжээнд энэ онд гол гудамж, зам дагуу 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ гэдгийг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. Энэ талаар, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Энэ жилийн явган замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелууд байхгүй. Кабелуудыг дан газар доогуур системээр явуулна. Үүнд, хугацаа их орж байгаа. Мөн авто замын нэгдүгээр эгнээ дагуух гол гудамж, замын карма зогсоолуудыг явган зам, ногоон байгууламжтай болгож засварлахаар төлөвлөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын төв зам дагуух зогсоолууд сэлгэлтгүй буюу буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болдог. Тиймээс явган замыг өргөн чөлөөтэй болгож, стандартын дагуу засаж, шинэчилнэ. Явган замаар зөвхөн хүмүүс зорчиж, зам дээр ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагын өмч байх ёсгүй. Явган замын өргөн чөлөөний хэсэгт авто зам, ногоон байгууламж, явган зам багтана” гэлээ. Өмнөх жилүүдэд баригдаж байсан явган замын хавтан амархан сулардаг учраас эдэлгээ муу, их хэмжээний эвдрэлүүд гардаг байсан.

Мөн боржин чулуугаар хийсэн явган зам гөлгөр гадаргуутай учраас стандартын шаардлагад нийцэхгүй байгаа юм. Харин явган замыг байгалийн чулуугаар барих нь насжилт удаан, арзгар материалтай тул халтирч гулсахгүй буюу стандартад нийцсэн байдлаар төлөвлөж байгаа юм байна.

Түүнчлэн нийслэлд хийгдэх явган замын ажлын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Бүс хариуцсан ахлах инженер Н.Энхбаяр“Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод явган замыг чулуун зам болгож өөрчлөх нийт 15 багц ажил задарч, хөрөнгө батлагдсан. Үүнээс нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тендер зарлагдаж, нийт есөн аж ахуйн нэгж, компанийг сонгон шалгаруулаад байна. Ирэх долоо хоногт цаг агаар дулаан байвал чулуун зам угсралтын ажлыг эхлүүлнэ. Харин өвөл чулуун замыг татан авах, бараа материал бэлтгэх ажлыг хийж гүйцэтгээд байна” гэсэн юм.

Тодруулбал, Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх нийт дөрвөн багц явган замын ажил, Олимпын гудамж, “Хан Хилсс” хотхоноос “Хүннү” хотхон хүртэлх явган замын ажил, Чингисийн өргөн чөлөөний явган замын ажил зэрэг есөн багц ажлын тендер задарч, гэрээ баталгаажаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-15 202.131.225.197

ЧУЛУУ ШИГТГЭХЭЭ БОЛИОД БЕТОН ЗАМ ТАВИАЧ ЭЭ. ЧУЛУУГ ХЯТАДААС АВДАГ. БЕТОНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭДЭГ. БЕТОН ЗАМ ДЭГЭН ДОГОН, ДОНСОЛГООГҮЙ, ЯВАХАД ТУХТАЙ. ХУДЛАА ГЭВЭЛ ДУГУЙН ЗАМААР ХҮН НЬ БЭЛЧЭЭД БАЙГААГ Л ХАРЧИХ.

Avatar

Нэргүй 2025-03-15 66.181.185.46

Үнэхээр чхнар стандарт гэж байдаг юм бол тэрнийх нь дагуу л насны юм хий л вээ!!! Яагаад жил болгон, солино холино гэдэг юм бэ!!! Мангарууд-ын хөрөнгө мөнгө идэх хэрэгсэл нь юм аа!! 😭 чанартай хийвэл идэх хулгайлах юм нь багадаад уу💩💩💩💩

Avatar

Нэргүй 2025-03-15 66.181.185.135

Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэр дээр явдаг хүмүүс болон хүүхдийн тэрэг явахад саадгүй зам хийнэ гэж найдаж байгаа шүү…

Avatar

Нэргүй 2025-03-15 202.131.234.123

тэр ч бүтэхгүй ээ. хуучинг хуулж өөр чулууу дэвсээд болоо.

Avatar

Нэргүй 2025-03-15 202.180.219.28

golgor zamaa argzgar chuluugaar soliood hymyys hol huhaad baina geed gomdol gargana tegeed daraa n dahiaad solih bolnodoo.

Avatar

Nyanbaatar 2025-03-15 103.212.116.54

Сэгсийтэл мөнгө идэх нь дээ. Брожур гэж сонгууль өмнө мөнгө идсэн. Ёстой нэг хөгийн залуу юмаа.

Avatar

ИРГЭН 2025-03-15 66.181.184.156

Ард иргэдийн татвараар МАН-АН-Н мафиууд тоглож дуусахгүй юм бн!!! Иргэний дайнд болж байж цэгцрэх юм бн!!

Avatar

Нэргүй 2025-03-15 103.168.34.149

бас нэг худлаа мөнгө идэлт болох нь дээ …п***а

Avatar

Нэргүй 2025-03-15 66.181.161.160

Төсөв тасарлаа. Төсвийн тухай хуулийн 34.1.2-т "урьдчилан тодорхойлох боломжгүй нөхцлийн улмаас төсвийн алдагдал ДНБ-ий 3%-иас хэтэрвэл төсөв тодотгоно" гэж заасан. 2024 оны эцсээр Монгол улсын ДНБ 80 их наяд боллоо гэж ЕС Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Жавхлан хоёр мэдэгдсэн. Үүгээр бол төсөв тодотгох босго нь 2.4 их наяд төгрөг болно. 2025 оны 1, 2-р сард төсвийн алдагдал 2 их наядыг давав. Оны эцэс гэхэд манай улс, бид 2.5 тэрбум долларын өрд унахаар байна. Гэтэл эрх баригчид тансагласаар л …

Avatar

Зочин 2025-03-15 126.36.70.109

Дээгүүр гүүрэн замаа барьж түгжрэлээ багасгахын оронд
юун явган хүний зам солих вэ? Мөнгөө үрж ядаж байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2025-03-15 139.5.216.143

гөлгөр замын хавтангаа зүлгүүрээр барзайлгаад зас. бүүр болохгүй бол эргүүлээд харуулаад тавьсан нь зөв арга юм биш үү. дахин дахин зардал гарахгүй шийдэж болноо.

Avatar

зочин 2025-03-15 66.181.177.152

Халтиргаа гулгаатай хавтанг сольсон нь дээр. Хүйтний улиралд тас савж уначих гээд хэцүү байдаг.
Ялангуяа энэ халтиргаатай явган хүний замууд хөгшчүүлд халгаатайг яана.

Avatar

И 2025-03-15 122.201.31.156

Нянд бродюр, хавтан солихоос өар чадах юм алгаа. Бусдаар сайхан худлаа ярина.

Avatar

Нэргүй 2025-03-15 59.153.114.185

НЯМБААТАРЫН БРОЖУР МӨНГӨ ИДЭЛТ ЯВГАН ХҮНИЙ ХАВТАН БОЛЖ ХУВИРЛАА. ОДОО БОЛИОЧЭЭ.

Avatar

Нэргүй 2025-03-15 66.181.189.136

ганц цахилгаан станц барьчихаасай. брошур, хавтан солихоос ид шид алга. Фсдакуудыг зайлуулахсан

Avatar

Нэргүй 2025-03-15 139.5.218.23

Замын хавтан хашлага бродюр солихиис өөр хөгжил дэвшил нь дээд цэгтээ тулчихсан улсад амьдарч бгаа нь дээд тавилан шүү

Avatar

Барилгын материалын инженер-Технологич 2025-03-15 202.179.2.134

Үер усанд автахгүй усыг өөртөө шингээлгүй хөсрүү шууд дамжуулдаг, цас мөсөнд гулгадагүй шинэ технологийн маш сайн чанарын өндөр даралтаар үйлдвэрлэдэг , эдэлгээ удаантай үнэ хямд хавтангаар өндөр хөгжилтэй орнууд наад хийхгээд байгаа үнэтэй чулуун хавтангы чинь солиод байгаашдээ шуналын тулам Малнуудаа!!! Хот тэр чигээрээ ус шингээдэгүй бетон эсвэл чулуугаар бүрхэгдэж үерт автах эрсдэлтэй бол бна шүү???

Avatar

Нэргүй 2025-03-15 202.9.40.150

Явган зам олон удаа солисоорл ирсэн одоо бүх яван замтай болчихсоншдэээ явж болж байгааа явган замыг замын бордюрын хамт сольж мөнгөл олох арга яваж чөлөөтэй болж байна шуналтуудаа үериии шугам борооны усааа явуул замын сувгуудаа хиигээчээ хулгаачдааа нүгэлтэй шуналтай хүүрүүд юмдааа

Avatar

Нэргүй 2025-03-15 202.9.40.175

х***а манж эзлж чигжсн уих тар зг огцр гэх-р ямар ч тэг муу юм бсн хулгайн хэргэ хүлээж би тари огцриын гэхгүй биздэ орос ах нарын туслмж-р хүч-р тарааж огцрулна биз дэ. бузр хулгай цөлмөлтыг таслн зогсоон биз дэ.

Avatar

Нэргүй 2025-03-15 103.57.94.203

мөнгө угааж ханахгүй луйварчидаа та нарт үхэл амалжийна аааааааааааааааааааааа, лухайчуудаа

Avatar

Bold o 2025-03-15 116.120.126.36

боржуур, явган хүний замын хавтан зэрэг мөнгө идэх цавчаа хийх муу аргандаа сайн юм аа Нян бактериборжуурхавтан гуай ажилаа өгөөд огцор оо…муу төлгөн коммунист Бэрх тосгоны захирагчаа хийвэл чамд яг таарна…тэндээ чавганцын хэрүүлээ хийгээд боржуур, хавтангаа солиод таахалзаж бай даа..огцор оо…

Avatar

НянБактерлоги 2025-03-15 202.9.46.238

Ноднин чулуун боржуурын цавчаа луйвар, энэ жил нэмээд явган замын хулгай, тонуул. Тувтан цавчаа шахаа луйвар залилан хулгай дээрэм хүчин.

Avatar

Зочиг 2025-03-15 149.88.101.20

Монголд хулгайлж олсон мөнгөө хүүлж амьдарч байгаа хэсэг л сайхан амьдарч, Монголд амьдрах сайхан гэж байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж