Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас хааж, гуравдугаар сарын 7-ны өдөр буулгаж дууссан. Хуучин гүүрийг буулгах явцад шинэ гүүрний шон суурилуулах ажлыг давхар гүйцэтгэж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 40 хувьтай үргэлжилж байгааг албаныхан мэдээллээ. Тодруулбал, газрын түвшнээс доош 17 метр гүнд шонг суурилуулж байгаа юм.
Түүнчлэн дам нурууг бэлтгэж, зөөвөрлөх ажил 95 хувьтай үргэлжилж байгаа аж. Мөн шал суурийн арматурыг өвлөөс эхлэн бэлтгэсэн тул ажлын явц 100 хувьтай дуусжээ.
Уг шинэ гүүрийг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Сонирхуулахад, Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрийг мөн адил шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан юм.
НянБактер 2 цагийн өмнө 202.9.46.238
Дачахгүй байж бардам ам шалдан гуя
Нэргүй 57 минутын өмнө 66.181.184.70
Нянбактер чинь харин гайгүй ажиллаад бнаа, хэлсэн ярьсан нь бүтээд бна, хөөе !