Баруун аймгуудын нутгаар шар усны үер болох эрсдэлтэй байна

Баруун аймгуудын нутгаар шар усны үер болох эрсдэлтэй байна

Баруун аймгуудын нутгаар шар усны үер болох эрсдэлтэй байна

ЦУОШГ-аас ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар салхи шуурга ихтэй байгаа тул хээрийн түймэр гарах эрсдэлтэй харин баруун аймгуудын нутгаар зузаан цасан бүрхүүлтэй байсан тул дулаарч шар усны үер болох эрсдэлтэй байгааг анхаарууллаа.

Түүнчлэн гуравдугаар сарын 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд зүүн гурван аймгийн нутгаар салхины хурд 14-16 м/ыук хүрч шороон шуурга шуурна. Тус бүс нутгаар цус багатай байгаа бөгөөд салхины нөлөөгөөр хөрсний хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй хээрийн түймрээс сэрэмжилж, галын аюулгүй байдлын дүрмийг чанад мөрдөхийг зөвлөж байна.

Харин баруун аймгуудын нутаг цас ихтэй байгаа бөгөөд 17-25 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Энэ сарын 17-ны өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар өдөртөө харьцангуй дулаарч байгаа тул иргэд шар усны үерээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

Шар усны үер нь хаврын улирал эхэлж, дулаарч агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлахад уулархаг болон суурин газар  нутгаар тохиолдох их хэмжээний үер юм. Шар усны үерийн ус нь ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул түүгээр олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян зөөгдөх магадлал маш өндөр. Бохирлогдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг бөгөөд тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг аж.

Иймд:

  •  Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авах
  • Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх
  • Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
  • Усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)
  • Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях
  • Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх
  • Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах
  • Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх
  • Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж