
Тиймээс энэхүү анхааруулгын талаар ямар арга хэмжээ авч байгааг ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа.
-Хятадын Элчин сайдын яамнаас манай ГХЯ-нд өгсөн сануулгын дагуу ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хятадын Элчин сайдын яамнаас ГХЯ-нд сануулга өгсөн юм байхгүй. Сануулга, анхааруулга гэж бичээд байгаа. Ингэж ярих нь буруу. Хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц явдал их гарч байгааг л дуулгасан төдий.
-Хэвлэлийнхэн Монголд байгаа хятадуудыг хавчиж байна гэсэн юм билээ. Танайхаас хятад иргэдийн талаар гарч буй мэдээлэлд хяналт тавих уу?
-Бидэнд тийм эрх байхгүй. Тэгээд ч сэтгүүлчид ташаа мэдээлэл цацах нь ямар хор уршигтайг та бид мэдэж байгаа. Хамгийн гол нь өөрсдийнх нь ухамсар л мэднэ. Р.САРАНГОО
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин